Нийгэм ярилцлагаЭРҮҮЛ МЭНД

Л.Цэрэндолгор: 23 цагаас хойш унтдаг хүүхэд сөрөг сэтгэл хөдлөлд автаж, хянах чадваргүй болж, олон өвчний эрсдэл үүсдэг

СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Хүүхдийн сэтгэцийн эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.

-Унтлаа, сэрлээ. Үүнийг л нойр гэж ойлгодог хүн олон. Яг "гэж юу вэ" гэдэг ерөнхий ойлголтыг өгөөч?

-Нойр бол хүн, амьтны хамгийн чухал физиологийн үйл ажиллагааны нэг. Хүнийг унтаж, амарч байх үед тархи маш олон зүйлийг боловсруулдаг. Мөн бие махбод өөрийгөө цэвэрлэх, хоргүйжүүлэх, булчин амрааж суллах зэргээр өөрийгөө маргаашийн үйл ажиллагаанд бэлэн болгохын тулд заавал унтаж амрах ёстой. Ингэснээр хүнд дараагийн өдөр ядрахгүй, сульдахгүй, танин мэдэхүйн өөрчлөлтөд орохгүйгээр, хямрахгүйгээр, сэтгэл санаа тогтвортойгоор, хүч чадалтай хэвийн байх боломжийг олгодог. Энэ бол хүний амьдралын хамгийн чухал цикл. Тиймээс бага цагаар унтаж эсвэл унтахгүй байсан ч болно гэвэл өөрийнхөө физиологийн үйл ажиллагааг алдагдуулж буй хэлбэр. 

-Энэ чухал цикл алдагдаад ирэхээр нойргүйдэл гэдэг зүйл бий болж байна. Ихэнх тохиолдолд хүндэрч, эмгэг болоод байх шиг. Тэгэхээр нойргүйдэл ямар замаар бий болоод байна вэ?

-Анхдагч нойргүйдэл гэж бий. Тархины үйл ажиллагааны хямралаасаа болоод нойрсох үйл ажиллагаа тоо болон чанарын хувьд алдагдах процесс гэсэн үг. Тооны гэдэг нь ямар нэг шалтгаангүйгээр унтах цаг багасахыг хэлнэ. Чанарын гэдэг нь хангалттай цагаар унтаж байгаа боловч өглөө амарсан юм шиг мэдрэмжгүй сэрэхийг хэлнэ. Унтаад байгаа хэр нь орчны дуу чимээ, ялихгүй үнэр, температурын өөрчлөлтийг хүртэл мэдрээд сэрчихдэг, буцаж унтдаггүй бол нойр чанарын хувьд алдагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэмтэй холбоотой өөрчлөлтүүд. Нэмээд хар дарж зүүдлэх, даруулах зэргийг дурдаж болно. 

Харин хоёрдогч нойргүйдэл нь өөр бусад эмгэгийн улмаас үүснэ. Хамгийн түгээмэл хэлбэр л дээ. Үүнд сэтгэцийн эмгэг, сэтгэцийн тулгамдсан асуудал, бие махбодын эмгэг өвчин гэх мэт олон эмгэгийг хамаатуулж үзнэ. 

Ер нь нийт хүн амын 40 орчим хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. Эдгээр хүмүүст нэгдүгээрт тохиолддог өөрчлөлт бол нойрны хямрал. Стресстсэн, гутарсан, түгшсэн, аливаа ажлын болон гэр бүлийн, хүн хоорондын харилцаанд асуудал байгаа, түүнийгээ байнгын бодоод явдаг бол дагаад сэтгэл санааны хямрал болно. Хямралаас үүдэж тархины үйл ажиллагаа алдагдалд орсноор нойргүйдэл үүсдэг. Энэ шалтгаан хамгийн түгээмэл байна. 

-Хүмүүсийн унтах норм өөр, өөр үү. Насны хувьд?

-Тийм, тодорхой цаг гэж бий. Жишээлбэл, насанд хүрсэн хүн хоногт 7-8 цагийг унтах, амрахад зарцуулбал физиологийн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой. Арай нас ахимаг хүмүүс бол 4-5, 5-6 цаг унтахад физиологийн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой гэж үздэг. 

Харин хүний нас багасах тусам нойрсох цаг уртасдаг. Нярай хүүхэд 24 цагийн 20-21 цагийг унтаж өнгөрүүлдэг. Балчир, сургуулийн өмнөх насандаа ирэхээр унтах цаг нь багасаж байгаа хэдий ч насанд хүрсэн хүнтэй харьцуулахад илүү урт цагаар унтсанаар тархи хэвийн хөгжих боломж бүрддэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл тав хүртэлх насанд хүүхдийн тархи маш эрчимтэй хөгждөг учраас гол хүчин зүйл нь хангалттай сайн унтах юм. Харин өсвөр насныхан 9-11 цагийг унтаж, амрахад зарцуулбал шилжилтийн үеийн дааврын хямрал, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, бие махбодод гарч байгаа өөрчлөлтүүдийг амжилттай даван туулах нөхцөл бүрдлээ гэж үздэг. 

-Хүмүүс ажлын өдрийн өглөө нойрноосоо сэрж, босож чадахгүй байна. Эсрэгээрээ амралтын өдрийн өглөө эрт сэрчхээд байна гэж их ярих болж. Нийтээрээ ийм асуудалтай болчихсон юм шиг анзаарагдах боллоо. Энэ ямар шалтгаантай бол, ажлаас үүдэлтэй түгшүүр нөлөөлөөд байна уу?

-Холбоо хамаарлын хувьд магадлал өндөртэй. Маргааш ажилтай шүү дээ гээд бодохоор тархи байнгын ажиллаад байна гэсэн үг. Тэр түгшүүрийн дохио байнгын идэвхтэй байгаа учраас бие махбод бүрэн амарч чадахгүй. Бүрэн амраагүй буюу нойрсох үед явагддаг циклүүд бүрэн гүйцэд явагдаагүйгээс болоод амарсан мэдрэмжгүй сэрнэ. Өөрөөр хэлбэл, нойрсолтын үр дүнд гардаг таатай, амарсан, булчин суларсан, тархины үйл ажиллагаа сэргэг, сэтгэл санаа өөдрөг биш сэрчхээд байгаа учраас бие махбод нь үргэлжлүүлж унтах ёстой гээд шаардаад байгаа юм. Үүнээс үүдээд ажлын үр дүн, бүтээмж муу болно. Мөн тархины үйл ажиллагаа хямарчихсан байгаа учир ялихгүй зүйлд маргаан үүсэх зэргээр хүн  хоорондын харилцаанд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ мэт зүйлээс үүдээд стрессийн түвшин нэмэгдэнэ. Ингээд дахиад л унтаж, амарч чадахгүй. 

-Амралтын өдөр эрт сэрж байгаа нь ч унтаж амарсантай холбоогүй гэсэн үг байх нь?

-Эрт сэрсэн ч үнэндээ амраагүй байна гэсэн үг л дээ. Маш сайн унтаад амарна даа гэж бодсон ч эрт сэрчихнэ. Эрт сэрсэн мэдрэмж өөрт нь таагүй байгаа учраас сайхан унтсангүй ээ гэдэг сэтгэл ханамжгүй байдал үргэлжлээд л байна. Маргааш ажилтай гэж бодоогүй ч гэсэн ажилд явдаг биологийнхоо сэрүүлгээр сэрчхээд байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хэмнэлийг зохицуулах чадвар нь алдагдчихсан байна гэсэн үг.  

-22-23 цагийн хооронд унтаж амрах нь хамгийн чухал байна-

-Насанд хүрсэн хүний унтаж амрах цаг 7-8 цаг байхад болдог. Харин хүүхдүүдийнх үүнээс урт гэлээ. Гэтэл хүүхдүүдээ их унтлаа, болохгүй гэдэг эцэг эхчүүдийг яах вэ?

-Хүүхдийг хэт их эсвэл хэт бага унтуулж болохгүй. Насанд нь тохирсон хугацаагаар унтуулах ёстой. Тэгэхээр нойрны зөв дэглэм гэдэг зүйл чухал. Энэ дэглэмийг эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэж үзүүлнэ. Гэтэл сүүлийн үед оройн гэр бүлийн бүх гишүүн оройн цагаар цахим хэрэглээ өндөртэй болчихсон. Уг нь  оройн цагаар амралтын горимд бага багаар шилжээд, 22-23 цагийн хооронд унтаж амрах нь хамгийн чухал байна. Шөнийн 00 цагаас хойш унтах нь чанартай нойр авах боломжийг бууруулдаг. Ер нь орой унтах гэдэг ганцхан зорилго тавиад хэвшүүлчихвэл зөв дэглэм бий болох боломжтой. 

-Ийм айлууд маш цөөн байх. Унтаж амрахын тухайд 22 цаг гэдэг бол эртдээ л орж байгаа гэж бодож байна. Хүүхдүүд ч тэр, томчууд ч тэр ялгаагүй их оройтож унтдаг болсон. Урт болон богино хугацаанд үүний сөрөг нөлөө хэрхэн илрэх вэ?

-Хэчнээн оройтож унтсан ч хүүхдүүдийн өглөө сэрэх цаг өөрчлөгдөхгүй шүү дээ. Эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгт нь явуулахын тулд хүчээр ч хамаагүй сэрээж, босгож байгаа байх. Энэ нь нойрон дунд явагдаж буй циклийг хүчээр тасалж байна гэсэн үг. Ингэснээр хүүхдүүд маш таагүй мэдрэмжтэй сэрдэг. Үүнээс гадна нойр дутуу учир тархины үйл ажиллагаанд хямралууд үүснэ. Танин мэдэхүйн үйл ажиллагаа буюу анхаарал төвлөрөл алдагдаж эхэлдэг. Нэгээс нөгөө рүү хурдан шилжиж чадахгүй, зааж байгаа хичээлийг 100 хувь ойлгох чадваргүй болчихдог. Өөрөөр хэлбэл сурлагын чанар алдагдаж эхэлнэ. Мэдээж сайн тогтоогоогүй бол эргэж амархан мартана шүү дээ. 

Үүн дээр нэмээд сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Илүү их сөрөг мэдрэмжтэй болно. Сөрөг сэтгэл хөдлөлдөө автаж эхэлнэ. Үүнийгээ хянах чадвар суларна. Ингэснээр шийдвэр гаргах, сонголт хийх тал дээр алдаа гаргаж эхэлдэг. Энэ бүхэн богино хугацаанд гарч буй өөрчлөлт. 

Харин урт хугацаандаа бие махбодын олон өвчин үүсгэх эрсдэл бий болдог.  Унтаж байхад бие махбод өөрийгөө хоргүйжүүлэх үйл явц явагддаг гэж хэлсэн шүү дээ. Ялангуяа элэг, бөөр дээр. Гэтэл унтаж, амрахгүй байгаа хүний биед үүнтэй холбоотой архаг өвчнүүд  бий болдог. Хэрэв энэ зүйлүүдээс урьдчилан сэргийлье гэвэл нойрны зөв дэглэмтэй болох шаардлагатай. Дэглэмийг бид өөрсдөө бий болгоно. Эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэрлэнэ. 

-Хүүхдэд нойргүйдлийн шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдээ сайн анзаарах шаардлагатай болж байгаа юм л даа. Ялангуяа тусдаа өрөөнд унтдаг хүүхдүүдийг яг цагтаа унтаж байна уу, чанартай унтаж байгаа юу гэдгийг анзаарах боломж төдийлөн сул байж магадгүй. Хамт нэг өрөөнд эсвэл ойр унтдаг хүмүүс илүү сайн мэддэг. Хүүхэд маань шөнө унтаж байхдаа яраглаад байдаг, шүдээ хавирдаг, ярьдаг, уйлдаг, орилдог, хар дардаг гэх мэт. Эсвэл хамт унтахаар унтахгүй оройтоод байна, өглөө эрт сэрээд байна гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл хамт байснаараа тоон болон чанарын өөрчлөлтийг нь мэдэх боломжтой болж  байгаа юм. 

-Тэгвэл насанд хүрсэн хүнд ямар шинж тэмдгүүд илрэх вэ, ялгаатай юу?

-Өглөө амарсан мэдрэмжгүй сэрж байна уу, үргэлжлүүлж унтмаар санагдаад байдаг уу. Орой унтах гэхээр нойр хүрэхгүй, удаан хөрвөөж байна уу. Унтсан ч эрт сэрж, буцаж унтах гэхээр чадахгүй байна уу гэдэг асуултууд л голлоно. Энэ шинж тэмдгүүд сэтгэл санааны байдлаас хамаарч хааяа нэг илэрдэг бол асуудалгүй. Харин тогтвортой буюу нэг сараас дээш үргэлжилбэл нойрны хямрал мөн. Эмгэг болох гээд байна шүү гэсэн үг.

-Хүн өөрийгөө эсвэл ойрын нэгнээ нойргүйдэлтэй юм байна гэж оношилдог, нойрны эм уухыг зөвлөдөг, өгдөг тохиолдол олон байна. Мелатонин эсвэл харшлын эм уучих, би ийм эм уудаг гээд шууд өгдөг ч юм уу. Мэдээж буруу байх. Энэ асуудлын тухайд?

-Монгол хүмүүс маш богино хугацаанд хурдан үр дүнгээ өгдөг эмийн бүтээгдэхүүнд илүү их ач холбогдол өгдөг. Хүлээц муутай гэсэн үг. Гэтэл нойргүйдэл, нойрны хямрал үүсэхдээ маш удаан хугацааг зарцуулна. Нэмээд нойргүйдэж байгаа шалтгаанаа бүрэн тодорхой болгоогүй байж эм ууна гэдэг түр зуурын гал намжаасан үйлдэл. Тиймээс тухайн хүнд үнэхээр мелатонин гэдэг даавар дутагдаад унтаж чадахгүй байгаа юм уу. Эсвэл даавар хангалттай ялгарч байгаа ч байн, байн сэрээд байна уу, өглөө эрт сэрээд байна уу. Байнгын ямар нэг зүйлд санаа зовоод, түгшээд байгаа юу гэдэг чухал.

Хэрэв түгшээд байгаа бол эм уух шаардлагагүй. Үүнийг үүсгэсэн сэтгэл зүйн ямар шалтгаан байгаа юм бэ гэдгийг засаж, залруулах ёстой. Ихэвчлэн сэтгэл санааны хямралтай, шийдэгдээгүй асуудалтай холбоотой нойргүйдэл үүсэх магадлал түгээмэл байгаа. Тиймээс аль болох эмийн бус аргаар шийдэх нь чухал. 

-Танай тасагт хүүхдүүд хэр ирж байна. Хүүхдүүдийн нойргүйдлийн асуудлыг анхаарах түвшинд ирсэн гэж хэлэх үү. Хэрэв тийм бол гарц, гаргалгааг хэрхэн харж байна вэ?

-Манайд 18 хүртэлх насны хүүхдүүд амбулаториор болон тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүд дунд өсвөр насныхны нойргүйдлийн асуудал нэлээн өндөр байдаг. Үүнд дааврын өөрчлөлт, бэлгийн хоёрдогч шинж тэмдэг илэрч буй байдал нөлөөлдөг. Үүн дээр хүн хоорондын харилцаанаас үүсдэг асуудлууд нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр өөрчлөлт нь сэтгэл санааны хямралаас үүдсэн нойргүйдлийг бий болгож байна. Нойргүйдэлд орсон бол түрүүн ярьсан шиг нойргүйднэ, маргааш нь сэтгэл санааны хямралд орно, гүнзгийрнэ. Ийм тойрогт орчихдог. Ингэснээр бараг анхдагч шалтгаанаа мартаад зөвхөн нойр нь гол асуудал юм шиг болтлоо гүнзгийрдэг гэсэн үг. Тиймээс өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн олон хэрэгцээг хангах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм.

-Дан ганц хүүхдүүд гэлгүй нийтээр нь аваад үзвэл энэ нойргүйдэл нийгмийн амьдралд нөлөө үзүүлж байгаа болов уу?

-Сүүлийн үеийн судалгаа байна. Тэрхүү судалгааны дүнгээр хүмүүсийн нойрсох дундаж цаг дэлхий нийтээрээ зургаа болсон гэж гарсан. Өөрөөр хэлбэл 1-2 цагийн дутуу нойртой байнга явах нь нийгмийн харилцаанд зохистой орох чадварыг бууруулж байна. Нийгмийн хэв журмыг мөрдөх, дагах, биелүүлэх чадварыг мөн алдагдуулж байна гэж үздэг. Магадгүй үүнийг Монгол Улсын хэмжээнд судлаад явбал нойрны алдагдал нь бидний нийгмийн харилцаанд зөв зохистой оролцож, нэгнээ хүндэтгэж чаддаггүй, асуудлыг ихэвчлэн түрэмгий аргаар шийдээд байгаа нь нойрны хямралтай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй харагдаад байгаа юм. Зүгээр ажиглалтаар ийм байна гэж хэлж байгаа юм шүү. Монголд яг судалгаа хийгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Ерөөсөө л нойр муутай хоносон бол маргааш нь асуудалд маш өнгөц, хэтэрхий зүй бус аргаар хандаад байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Нэмээд томчууд нь ийм хандлага илэрхий гаргаад байхаар хүүхдүүд ингэж л шийдэж, ханддаг юм байна гэдэг ойлголт авдаг. Тэр хүнийг нойргүйдлээсээ болоод ингээд байгаа юм байна гэж ойлгох хүн бараг байхгүй шүү дээ.

-Тэгвэл явж, явж нойргүйдэл сэтгэл гутралыг үүсгээд байна уу?

-Боломжтой. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт хоёр түгээмэл болчихдог. Өөрөөр хэлбэл цочрол ихсэлтийн шинж бий болдог. Ялихгүй зүйлийг хүчтэй цочирч хүлээж аваад байхаар эргэн тойрны бүх зүйлийг хэвийн бус, маш аюултай, түгшүүр үүсгэх хүчин зүйл гэж хүлээж авна. Үүнээс болоод шалтгаан тодорхойгүй түгшилт үүсчихдэг. Байнгын түгшилттэй байх нь ирээдүйд итгэх итгэлийг алдагдуулдаг. Тиймээс гутрал гэдэг зүйл үүснэ. Асуудлыг бүрэн гүйцэд шийдэж чадахгүй, аар саар асуудлууд хуримтлагдсаар байвал гутралыг мөн үүсгэнэ. Товчхондоо сэтгэл гутрал, түгшилт нь нойргүйдлийг үүсгэж болно. Нойргүйдэл нь сэтгэл гутрал, түгшилтийг үүсгэж болно гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сүүлийн үед хүмүүсийн нойр дутах асууд�##� үнэхээр аюулын түвшинд хүрсэн юм шиг санагдаад байгаа, өөрөө ч унтах хэмнэл �##�дагдаад өглөө босоход ямар ч эрч хүчгүй болчихдог болсон

Зочин
Зочин

Ene sudalgaa unshaad bodohoor bid nar bugd hoorondoo tsuhaldaj, stress avch bga ni nойргүйдэлтэй holbootoi yum shig, yagad iim ih uurlamttai bolood bgaagaa odoo l oilgoh shig

Зочин
Зочин

Bi huuhdee ert untuulah gej oroldood bdag ch uuriinh ni hicheel, geriin daalgavar ntr hurgeel oroi 12 gej bna, tegeed ogloo bosohdoo mash muu setgel amidral yvagddag, unheer hetsuu

Зочин
Зочин

Tsahim hereglee heterchihsen noriig ni alduulj bna gej helehdee zuv shuu, garaas multimedia holduulah geheer buhimdaj uurladag bolchihson, ene bol neriin tsoon olulduu baidgiin shiidver

Зочин
Зочин

Shine uyed huuhed burt ter tusmaa teenageruud heterhii ih stresstei bolj, oroin tsagaaraa utasaa oroldood suuchihaar untaad ch amraad ch baidaggui, ogloonii angi bol bur hachin bolson

Зочин
Зочин

Миний ажлынхнаас бараг хүн болгон орой унтахгүй, өглөө сэрэхгүй гэж ж�##�га довны юм ярьж стресстэй, яг үнэндээ ийм байхад нийгмийн харилцаа бараг сүйрдэг юм байна даа

Зочин
Зочин

Zarna zurshil heregtei gej yarisan ni goy heljee, yagad ch yum ert untahiig hicheeh bh ll, uneheer ogloo serhed goy baidag bsan uedee ergeh l heregtei bna daa

Зочин
Зочин

Bi ooroo insomnia-tei heden jil bolj uzsen, yun melatonin yun antihistamine, hezee ch zugeer bolgooguie, harin stress-ee manage hiisen ued l untaad ehelsen, mash unen yum helsen

Зочин
Зочин

Ailganii buh gishuud oroi nudeeree utas harj suudag hereg uneniig helehed aimar buruu zurshil baina, daraagiin uyeeree bur buruu damjuulah shiidver hovor bna daa

Зочин
Зочин

Ene physician helj bgaa “22-23 tsagt untah n hamgiin chuhal” gedgiig uneheer demjij bna, bi ooroo yag ter tsagt untahaar arai uur energitei bdag, 00-s hoish untdag ued uneheer durgui

Зочин
Зочин

Mongolchuudiin hongor zurshil bol hamag ajlaa oroi hiideg, tegeed untaa duudaad ch chaddaggui bolchihson, yagad udur hiihed bolomjgvi ajil bolood bna gj odoo l oilgoh shig bna

Зочин
Зочин

Honestly bi boddog baisan, huuhduud heterhii ih untdag gej, harin yagad iim ih untsgaah shaardlagatai gedgiig medsen chin arai uur haragddag boljee

Зочин
Зочин

Энэ цагийн хүүхдүүдийн шөнө унтаж байхдаа шүдээ хавирах, сэрэх, уйлах гээд шинжүүд нэмэгдээд байгаа нь бид өөрсдөө дэглэмгүй байгаатай холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй байна

Зочин
Зочин

Noyrnii dugui hurgej chadahgui bol daraa daraagiin udur erch huchgui stresstei bolood, ger bul dotor ch asuudal ihsej bgaag yariltslagand sain helsen bna

Зочин
Зочин

Bi ajlaasaa bolj oroi untaj ogloo untmaar baidag, tegsen hernee bosohoosoo ih aidas mederdgiin uchriig l end tailbarlaad ogch bna daa

Холбоотой мэдээ

Back to top button