НийгмийнНИЙГЭМ

Хөлөөрөө ажлаа хийгээд 10 жил болж буй Н.Тэмүүлэн: Анх хүүхэдтэй болсноо мэдэхэд сэтгэл хөдлөөд уйлмаар санагдсан

"Анх хүүхэдтэй болсон гэдгээ сонсоод цочирдсон, сэтгэл хөдлөөд уйлмаар мэдрэмж төрсөн" гэж ярих түүнийг Н.Тэмүүлэн гэдэг. Тэр "тулгуур эрхтний саатал" гэх өвчний оноштой хөгжлийн бэрхшээлтэй ч бие даан амьдраад 10 жилийн нүүрийг үзэж байгаа аж.

Н.Тэмүүлэн гэр бүлтэй болоод хэдийнээ найман жилийг өнгөрөөжээ. Одоо тэр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр сайн хань, сайн аавын ачааг нуруун дээрээ үүрч яваа нэгэн.

-Бие даан тус амьдраад 10 жил болж байгаа юм байна. Яагаад ганцаараа амьдрах шийдвэр гаргах болов?

-Бие дааж тусдаа амьдарч, өөрийгөө сорихыг хүссэн. Асуудалтайгаа нүүр тулах ёстой юм байна гэж 10 жилийн өмнө шийдсэн хэрэг. Сүүлийн найман жилийн хугацаанд эхнэр болон хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Манай эхнэр хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй. Нэг гар нь саажилттай хүн байдаг. Анх 2016 онд манай ажлын гишүүнээр элссэн. Тухайн үеэс эхлэн танилцаж, нэгнээ илүү сайн таньж мэдсэн. Ер нь анх Түгээмэл хөгжил төв дээр танилцсан. Тэндээс эхлээд үйл ажиллагаануудад хамт оролцож, бие биедээ дасаад нийлсэн.

-Анх аав болсон үеийн сэтгэгдэл ямар байсан бэ, эргэн санавал?

-Өмнө өөрийгөө гэр бүл зохиож эцэг хүн болно гэж төсөөлж байгаагүй. Түүндээ ч өөрөө итгэсэн байсан. Анх хүүхэдтэй болсон гэдгээ сонсоод цочирдсон, нэлээн гайхсан. Манай эхнэр төрөх рүү яваад, би төрөхийн гадаа хүлээж байсан тэр мөч үнэхээр догдлол дүүрэн байсан. Сэтгэл хөдлөөд уйлмаар мэдрэмж төрсөн. Мэдээж айл гэрийг авч явна, өөрөөсөө гадна гурван хүнийг авч явах амар зүйл биш. Бид хоёр ажил хийж байгаа болохоор л гайгүй байгаа.

-Та "Түгээмэл хөгжил төв"-өөс ажлын гараагаа эхэлж байж. Мөн амьдралын ханиа олсон байх нь?

-Яг тэгсэн. Би одоо ч "Түгээмэл хөгжил төв"-дөө бие даан амьдрах хөтөлбөрийн ажилтнаар ажилладаг. Шинээр бие даан амьдрах гэж байгаа залуучуудтай уулзаж ярилцах, зөвлөгөө өгөх ажлууд хийдэг гэсэн үг.

-Гараараа бичих боломжгүй учир хөлөөрөө ажлаа хийдэг юм байна. Хэзээнээс хөлөөрөө компьютер дээрээ ажиллаж сурав?

-Хөлөөрөө компьютер дээрээ ажиллаад 10 гаруй жил болж байгаа. Гараараа бичих нь бичдэг л юм. Гэхдээ их удаан учир хөлөө бичих нь амар байдаг. Одоо байгууллагынхаа шинэ жилийн постерыг хийгээд сууж байна. Илүү нарийн засаж сайжруулах зүйл их бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нараа
Нараа

Тэмүүлэндээ улам их амжилт хүсьеэээ үнэхээр супер мундаг з�##�уу шүү

Холбоотой мэдээ

Back to top button