АНУ-ын засгийн газар түүхэн үзэгдээгүй удаан тэг зогссоныг шийдвэрлэж, ажиллагааг эхлүүллээ
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим засгийн газрын үйл ажиллагааг сэргээх төсвийг дэмжиж, Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.11.13/ гарын үсэг зурсан юм. Ингэснээр АНУ-ын засгийн газар түүхэнд үзэгдээгүй удаан үйл ажиллагаа нь зогссоныг шийдвэрлэв.
Аравдугаар сараас хойш Конгресс төсөв дээр санал нэгдэж чадалгүй 43 хоногийн турш засгийн газар тэг зогссон. Энэ хугацаанд холбооны засгийн газрын 1.4 сая төрийн алба хаагч цалингүй ажиллаж, нислэгүүд их тоогоор цуцлагдаж, АНУ-ын эдийн засгийн талаарх тоо баримтууд нийтлэгдээгүй юм. Хэдийгээр төсвийн асуудлыг шийдсэн ч суурь асуудал буюу Конгресс дахь улс төрийн гүн хуваагдал байсаар л байна.
Ардчилсан намын найман гишүүн удирдлагаасаа зөрж төсвийг дэмжсэнээр Трамп батлах боломжтой болсон билээ. Тус намын бусад гишүүн нь Трампыг эсэргүүцэхийн тулд юуг ч хамаагүй хийх хэрэгтэй гэж үзэн, төсвийг дэмжээгүй юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.