Нийгэм мэдээ

Найдаг уулнаас Хятад, Эртний Уйгар, Хятан бичгийн маш ховор 3 олдворыг илрүүллээ

Булган аймгийн Дашинчилэн сумын Найдаг уулнаас Хятад, Эртний Уйгар, Хятан бичгийн гурван олдворыг илрүүллээ. Харин одоогоос гурван сарын өмнө тус уулнаас Хятан бичгийн долоон олдвор илрүүлсэн юм. Энэ нь их, бага бичгийн хосолмол, дэлхийд ганцад тооцогдох олдвор болсон байна.

Өөрөөр хэлбэл, энэхүү бичгийн дурсгалууд Монголд их ховор аж. Өмнө нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүлээний овоо, Хэнтий аймгийн Мөрөн сумын Салбар уул зэрэг газраас олдож байсан ч их, бага бичгийн дурсгалууд хамт илэрсэн тохиолдол байгаагүй байна.

Тиймээс эдгээр ховорд тооцогдох эртний олдворууд олдсоноор Хятан улсын түүх, соёл, төрийн байгууллын олон асуудлыг тодруулахад ахиц гарах боломжтой гэж судлаачид үзжээ.

Энэ тухай ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Л.Эрдэнэболд,

"Нүүдэлчдийн түүхэнд өөрсдийн ирж очсон, оршин байсан тухайгаа бичиг үсгээр хадгалж үлдээх уламжлал байсан. Үүний тод жишээ нь Рашаан хад, Тайхар чулуу зэрэгт хадгалагдан үлдсэн руни, монгол бичгийн дурсгал юм. “Найдаг” уулын дурсгал эдгээрийн нэгэн адил, өвөрмөц дурсгалд тооцогдож байна.

Энэхүү дурсгалын гол онцлог нь VIII-IX зууны үед Монголын өндөрлөгт хүчирхэг эзэнт гүрнээ байгуулж байсан уйгарчуудын бичиг үсгийн дурсгал, мөн хятанчуудын их ба бага бичгийн дурсгалууд нэг дор илэрсэн явдал юм. Үүн дээрээс нь хятад ханз үсгийн бичээсүүд ч хамт оршиж байгаа нь Монгол болон дэлхий дахины хувьд урьд өмнө байгаагүй, дахин давтагдашгүй тохиолдол юм" гэлээ.

Д.УЛСАА

Өмнөх олдворын тухай мэдээлэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мөнхтуяа
Мөнхтуяа

Олон улсын лабораторит хадгалуулаарай, Монголчуудаас хол байлгаарай

Зочин
Зочин

Үнэнийг хэлчихлээ. Монголчуудаас хол байлгаарай, үгүй бол нэг өдөр зарагдчихсан тууж явах вий

Зочинолдо
Зочинолдо

үнэн үү хятадууд очоод бичсихээд худлаа түүхийн олдвор болгож чадна шүү

Зочин
Зочин

Хэд хогийн өмнө яг наа газраас чинь Киданы ховор нандин бичиг олдсон гэж сонссон юм сан яхаараа Хятад болчуу?

Зочин
Зочин

Зүгээр байгаа бүхнийг байгаагаар нь байлга.одоо л лав биш

Зочин
Зочин

Ховор эртний олдвор их л олдох юм. Тэгээд хаана ямар газар хадгалагдаж байгаа нь тодорхойгүй болоод мартагдана.

Иргэн
Иргэн

Юуун Хятад бичиг энэ тэр гээд Хятадын бодлого явагдаад эхлвээ!!! МАН нүүрсчдийн мафиуудын зохиолын дагуу Монгол улсыг мөхөөх нэгтгэх холын бодлоготой бодлого явагдаж байгаа нь үнэн гэхдээ арай яаараад байгаа юм бишүү МАН - аа!!!

Холбоотой мэдээ

Back to top button