Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбооны сангийн сайд нар ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украины төлөө ашиглахыг дэмжлээ

Европын холбооны сангийн сайд нар ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд туслах нь хамгийн үр дүнтэй гэж санал нэгджээ. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Украиныг санхүүжүүлэх гурван боломжит хувилбарыг танилцуулсан юм. Эдгээр нь Европын холбоо урт хугацааны бонд гаргах, Европын холбооны орнууд тус тусдаа бонд гаргах эсвэл ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглах байжээ.

Дани улсын Эдийн засгийн сайд Стефани Лосе хэлэхдээ ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд нөхөн төлбөрийн зээл олгох нь нэн тэргүүний зорилт байх ёстой гэсэн юм. Хэрвээ ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглавал Европын холбооны гадаад өр нэмэгдэхгүй мөн Украинд 163.3 тэрбум ам.доллар хүртэлх тусламж үзүүлэх боломжтой. Үүнийг зээл хэлбэрээр олгоно гэж байгаа ч Украин ОХУ-аас нөхөн төлбөр авсан тохиолдолд л буцааж төлөх шаардлагатай. Ийм учир нэг талаараа буцалтгүй тусламж болж байгаа юм.

Эх сурвалж Foreign Policy

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button