УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЕС-д итгэл хүлээлгэх эсэхийг хэлэлцэж эхлэх хоног ГУРАВ уу, ДОЛОО юу гэдгийг ҮХЦ өнөөдөр дүгнэнэ

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурал 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгээд байгаа билээ.

Энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хэлэлцэхээр товлосон.

Тодруулбал, нэр бүхий иргэн

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн 44 зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол УИХ уг асуудлыг ДОЛОО хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ ” гэж заасан нь

Монгол Улсын Үндсэн хуулийн 44.1 дэх хэсгийн “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ ГУРАВ хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ ” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар ханджээ.

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлаар парламентад хандахтай холбоотой заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг агуулга. Цэц мэдээлэл гаргасан иргэний нэрийг нууцалсан аж.

Хэрэв ҮХЦ УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 102.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл энэхүү зүйл заалтыг түдгэлзүүлнэ. Түдгэлзүүлсэн тохиолдолд эл заалтыг хэрэглэж болохгүй.

ҮХЦ дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ-аар оруулан хэлэлцэж, тогтоолоо гаргана. УИХ нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол ҮХЦ Их суудлын хуралдаанаараа хэлэлцээд эцсийн тогтоолоо гаргах юм.

Бид ҮХЦ-ийн шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button