Нэг дороос | Н.Учрал 94 хувийн саналаар МАН-ын даргаар сонгогдлоо
"Эв нэгдэл-шийдэл-хөгжил" уриатай МАН-ын 31-р Их хурлын мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС бэлтгэн хүргэж байна.
Шууд дамжуулалт:
НЭМЭЛТ: 21.30 цаг
Санал хураалт 18.00 цагт эхэлж, 19.00 цагт дууссан. Хариуг тоолж дуусаад 21.30 цагт танилцууллаа. МАН-ын Их хуралд 2247 төлөөлөгч оролцсон ч, даргын сонгуульд 2086 төлөөлөгч санал өгсөн байна.
- 1974 санал буюу 94.95 хувийн саналаар Н.Учрал МАН-ын 34 дэх даргаар сонгогдлоо.
- Харин нэр дэвшигч Б.Лхагважав 105 төлөөлөгчийн буюу 5.5 хувийн санал авчээ.
НЭМЭЛТ: 18.30 цаг
-МАН-ын даргыг сонгох нууц санал хураалт болж байна-

33 төлөөлөгч хоёр нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууслаа. Одоо санал хураалтад бэлтгэж эхэллээ.
Тооллогын комиссын даргаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Нарийн бичгийн даргаар М.Мандхай нар ажиллаж байна. Тооллогын комисс нь “Монгол Ардын Намын даргыг сонгох санал хураах, дүн гаргах журам”-ыг танилцуулж, нууц санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Эл журмаа сая танилцуулсан бөгөөд 15 зүйлтэй аж.
Саналаа машинаар тоолж, маргаан гарвал гараар тоолно гэж мэдэгдлээ.
НЭМЭЛТ: 16.30 цаг
-Нэр дэвшигчдээс 40 төлөөлөгч асуулт асуухаар нэрээ өгч, ХААЛТТАЙ горимд шилжүүлэв-

МАН-аас нэр дэвшүүлсэн Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, заалнаас өөрийгөө нэр дэвшүүлсэн эдийн засагч, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав нар илтгэл тавьж дууслаа.
Үүний дараа МАН-ын З1 дэх их хурлыг ХААЛТТАЙ горимд шилжүүлэв.
Нэр дэвшигчдээс Их хуралд оролцож буй 2247 төлөөлөгчөөс 40 гаруй нь асуулт асуухаар нэрээ өгчээ. Нэг төлөөлөгч гурван минут ярьж, асуултаа асуух аж.
НЭМЭЛТ: 16.00 цаг
-Б.Лхагважав: 2200-лаа цуглачхаад ганц хүн дэвшүүлж, 100 хувь дэмжээд хорвоо ертөнцөөр зарлавал юу болох уу-
Видео үзэх:
МАН-ын даргад заалнаас нэр дэвшигч Б.Лхагважав үг хэллээ,
Тэрбээр, "Гол учир юу вэ гэвэл Үндсэн хуулиас эхэлнэ. Бид хэд хоногийн өмнө УИХ-ын дарга байсан залуугаа, Ерөнхий сайд байсан залуугаа хөөгөөд явуулж байна. Н.Энхбаяр, С.Баяр даргад бас ийм зовлон байсан. Яагаад ийм зовлон гарч байгааг бид ярих ёстой. Энэ асуудал Үндсэн хуульд байгаа. Төрийн нийтийн өмчийн хамааралтай хууль гаргаагүй. Өнөөдөр газрын хэвлийн баялаг дээр очихын тулд Монголын ард түмний бий болгосон Үндсэн хууль, төрийн систем, янз бүрийн механизмыг ашиглаад энэ өмч дээр эзэн суусан улсууд тэр шийдвэрийг гаргасан бүх улс төрчдийг шоронд явуулж байгаа. Өнөөдрийн залуус ч бас энэ бүхний төлөө явж байгаа. Би 30-р Их хурал дээр зааланд бас энэ үгээ хэлж байсан. Нөгөө Оюу Толгой, нөгөө Тавантолгой. Нүүрсээ дахин ашиглах дээр шийдвэр гаргасан улс төрч болгон шоронгийн хадаас болж байна.
Би энэ индэрийг ашиглаад хэлье гэж бодсон юм. Газрын хэвлийн баялгаас болж Монгол Улс дэлхийн хөрснөөс арчигдах зам руу орох нь. Иймээс шийдвэр гаргаж байгаа улсуудаа хамгаалах ёстой. Улс төрийн, эдийн засгийн шийдвэр гаргасан улс төрчдөө хамгаалдаг цэцтэй болох ёстой. Хэрвээ авлига авсан бол явдаг газраараа явна. Харин шийдвэр гаргасныхаа төлөө яллагдаж болохгүй. Оюу Толгойн гэрээг хийсэн М.Зоригт сайдаас бусад нь шоронд орсон байх. Би хүртэл гудамжинд тэмцэж явсан. Гадна ч бай, дотор ч бай хүмүүсийг нь байхгүй болгох бодлого яваад байгаад автаад байна.
Тиймээс Төрийн өмчийн хуулийг гаргачихаад өмчийн эрхийг хуулиар хамгаална гэж заасан мөртлөө бусад хуулиудад энэ хуулиа хамгаалсан нэг ч заалт байхгүй. Гол өмчөө бид 30 жил өмчийн эрхээр нь хамгаалж чадаагүй. Энэ индэрийг ашиглаад улсын өмчийг хамгаалах прокурор бий болох ёстой гэж хэлмээр байна. 1072 хувьцааг С.Батболд даргыг Ерөнхий сайд байхад би иргэний хөдөлгөөний гишүүний хувиар гаргаж өгч байсан. Гэтэл өнөөдөр 17 хувь нь эзгүй байна. Энэ мөнгийг хуримтлуулсан хөрөнгө эзгүй байгааг хуульчлах ёстой. Намын гишүүний хувьд Хяналтын хороо өргөн утгаар авч үзээрэй. Өнөөдөр С.Баяр дарга хармайны хулгайчтай хамт цагдаад байцаагдах ёсгүй юм. Гэтэл бид явуулчихсан л юм. Сүүлийн жилүүдэд бид үзэлтэй болох гэж үзэж байна. Нагаржуна үзлийг авч байхад нь би байгаагүй. МАН-ын социалдемократ намын үндсийг тавих гэж явсаан.
Коммунист үзлээс социалдемократ болох гэж маш их цаг хугацаа ордог юм байна. Өнөөдрийн МАН-ын нэгдэл 100 гаруй жилийн нэгдэл юм. Танхимын ерөнхийлөгчийн хувьд тусдаа бие даасан бизнесээс улс төр хол байгаасай гэж үздэг. Өнөөдрийн сайн тал нь Засгийн газар нь Засгаа авч явах эрх нь нээгдэж байна. Н.Учрал даргыг би УИХ-ын дарга болох байх гэж бодож байна. УИХ-аараа авч явах асуудал нь шийдэгдэж байна.
Миний бие Бизнесийн ухааны доктор, Хууль зүйн сургуулийг амжилттай дүүргэсэн. 2007 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж гуайг миний өргөдлөөр огцруулж байсан юм шүү дээ. МАН өнөөдөөр шударга ёсны төв байх ёстой юм байна. Намын гишүүн болгоны итгэл үнэмшлийг бий болгож байж, намын санхүүг ил болгож байж энэ буцаад нийгэм улс төр ариун болохыг ойлгосон. Надад олон нам санал тавьж 3 удаа гишүүн болох боломжоос би татгалзаж байсан. Манай Үндсэн хуулийн нэг бүлэг амилж чадаагүй, нас барсан. Энэ бол ИТХ буюу иргэдийн өөрөө өөрийгөө удирдах ёс юм. Үүнийг амилуулъя. Тиймээс сум, дүүрэгт аливаа нам ИТХ-д орохыг зогсооё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье. 2019 оны Үндсэн хуульд уг нь оруулсан ч орон нутгийн сонгуульд хэрэгжүүлээгүй. Нам орсноос болоод монгол задарч байна. Аймаг, сум, дүүрэгт нь иргэдийн хурлыг өгье. Намаар дамжиж хоолонд хүрдэг байдлыг халъя. Өөрөө өнөөдөр ажил олгогч байх ёстой болохоос намын гишүүн гэдгээрээ тэтгэмж аваад, хэсэг бүлэг хүмүүстэй хуйвалдаад улсаа бузарлаад байж болохгүй. Нэг ч дарга өнөөдөр малчнаас асуугаагүй. Малчнаас асуугаагүй мөртлөө макро бодлогоороо өмч рүү нь дайрч байгаа. Надад сүүлд Эдийн засгийн ухааны докторыг зүгээр өгөөгүй. Ц.Элбэгдорж 1 саяыг амлаад гүйгээд алга болсон. С.Баяр дарга 1.5 саяыг өгнө гэж хэлээд бас гүйгээд алга болсон. Гэтэл би цаасан дээр НӨАТ-ын буцаалтыг өгдөг болгоно гэж бичээд бариад явж байлаа. Өнөөдөр та нарын авч байгаа НӨАТ-ын талон болгон монголын татварын орлогыг нэмэгдүүлж байгаа.
Хэрвээ бид социалдемократ үзлийг 4 жилийн өмнө авсан бол өнөөдөр ийм үзэлтэй намынхаа анхны хурлыг хийж байх байлаа. 1990 оны түүх бол манай намын түүх биш ээ. Бурхнаас нэг удаа зарцуулсан амьдарлаа зөв зүйлд зарцуулахыг уриалж байна. Н.Учралыг намын даргад өрсөлдөж байгаад баяр хүргэе. Та нар угаасаа Н.Учралыг сонгох байх. Гэхдээ 2200-лаа цуглачхаад ганцхан хүн дэвшүүлээд тэрийгээ 100 хувь сонгоод хорвоо ертөнцөөр зарлавал юу болох уу. Намын дарга болох байх гэхдээ шударгаар өрсөлдөөд саналаа хураалгацгаая. Баярлалаа" гэлээ.
НЭМЭЛТ: 15.10 цаг
-Н.Учрал: Амьдрал ямар амттайг туулсан зовлонгоороо мэдэрсэн хүн. Та бүхэнд би сэтгэлийн их өртэй-
Видео үзэх:
Намын дарга нэр дэвшигч Н.Учрал илтгэл тавилаа.
Тэрбээр, "Ардын нам ард түмнийхээ зүрхэнд эргэн ирлээ гэж итгэл төгс хэлэх тэр өдрийн төлөө, 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны парламентын сонгуулиудын амжилт ялалтын төлөө та бид хуран цуглаад байна. Ардын намын 300 мянга гаруй гишүүний нэг Ням-Осорын Учрал би ардын нам, ард түмэндээ эргэн ирнэ гэж итгэл дүүрэн хэлэхээр энэ индэрээс МАН-ын даргад нэр дэвшиж байна.
Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг, тулсан бэрхийг туулдаг, учирсан сорилтыг давдаг нам.
2247 төлөөлөгч та бүхэн МАН-ын даргыг шударгаар сонгон ажилд нь оруулж, ард түмний алдарсан итгэлийг сэргээх үүргийг оногдуулна гэдэгт итгэл төгс байна. "Намын хэрүүлээ төрийн хэрүүл болгосон талцал тэмцлээ дуусга", "Авлига, хулгайтай тэмц", "Өөрсдөөсөө эхлэн шударга ёсыг тогтоо", "Арван жил засаглалаа, амьдрал олигтой өөрчлөгдсөнгүй" гэж иргэд бухимдаж байна.
Цэл залуу 23 насандаа МАН-д элсэж, намын анхан шатны байгууллагаас ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн. Дүүргийн намын хороо, хэлтсийн даргаас эхлэн шат шатаар ахиж, шалгарч манлайлахын төлөөх алдаа оноо, амжилт ялалт бүхэн маань ардын намтай салшгүй холбоотой.
Амьдрал ямар их амттайг туулсан зовлонгоороо тулж мэдэрсэн хүн. Энэ амьдралд дахин төрсөн минь учиртай. Эргэн ирсэн минь утгатай. Зовлон, жаргалаас минь хуваалцаж, тэтгэврээсээ илүүчилж, цай хоол барин ирж, цагаан сүүгээ өргөсөн ард түмэн, ардын намын гишүүд та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ би сэтгэлийн их өртэй" хэмээлээ.
Мөн тэрбээр, "Манай улсын эдийн засаг өнөөдөр эмзэг, хараат, төвлөрсөн бүтэцтэй хэвээр байна. Гадаад худалдааны 70 гаруй хувь, экспортын 90 хувь зөвхөн нэг улсаас хамаарч байна. Эрчим хүчний 4/1, түлш шатахуунаа 100 хувь хараат байна. Гэрэл дулаанаа айлаас авдагтай адил байна. Тусгаар тогтнолын тулгуур багана хэврэг байна. Экспортын төрөлжилт, эрдэс баялгийн төрөлжилт чухал байна. 2035 онд зэсийн эрэлт хоёр дахин өсөх төлөвтэй. Тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох нь хайгуулалтыг нэмэгдүүлнэ. АМНАТ ашигласны төлбөр аймаг сумандаа бага үлддэг нь эсэргүүцлийн нэг шалтгаан юм.
Бусад улстай байгуулах чөлөөт эдийн засгийн хэлэлцээрийн цагр хүрээг өргөтгөж, монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсад борлуулж эхэлнэ" гэлээ.
"Гишүүн төвтэй Е-4 стратеги" танилцуулав.
НЭМЭЛТ: 15.00 цаг
-Н.Учралтай өрсөлдөхөөр Б.Лхагважав заалнаас өөрийгөө нэр дэвшүүллээ-

Завсарлагааны дараа намын даргын сонгууль эхэллээ.
Намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхэд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг албан ёсоор нэр дэвшүүлж байгаагаа танилцуулав. Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав заалнаас өөрийнхөө нэрийг намын даргад нэр дэвшүүллээ.
Намын даргад нэр дэвшигчид намын гишүүддээ илтгэлээ танилцуулж байна.
НЭМЭЛТ: 13.10 цаг
Видео үзэх:
МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Батбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Намын нэрээр төв болон орон нутагт сонгогдсон зарим нөхөд эрх мэдэлдээ эрдэж дур зоргоороо аашилж байна. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэмт буруутай нь тогтоогдсон, сахилга хариуцлагатай холбоотой заалтыг зөрчсөн ДОЛООН хүнийг намын үндсэн дүрмийн дагуу намаас гарсанд тооцсон. Арван хүнийг намаас түдгэлзүүлсэн. Намын үндсэн дүрэм зөрчсөн хоёр гишүүнд сануулах арга хэмжээ авсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр эцэслэн тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан хэдий ч 30-р Их хурлаар энэ мэдээлэл нь тодроогүй байсан ТАВАН хүнийг МАН-ын Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн. Хөгжлийн банкны хэрэгт холбогдон шалгагдсан 11 гишүүнийг Хяналтын Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж, холбогдох тайлбарыг авсан" хэмээлээ.
НЭМЭЛТ: 12.30 цаг
-Г.Занданшатар мэндчилгээндээ "Албан тушаалд шунаагүй, асуудалд ороод намын даргад улайраагүй" гэв-
Видео үзэх:
Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр, хийж хэрэгжүүлэх найман ажлаа танилцууллаа. Мөн "Манай нам бол төрөө байгуулагч, төрөө баталгаажуулагч. Тиймээс намын ажлыг сайжруулах, боловсон хүчний бодлогыг дэмжих, анхан шатаа анхаарах нь төрийн ажил юм. Эдгээр ажлаа үргэлжлүүлэхийн тулд би намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Анхнаасаа би дарга, цэрэг болж албан тушаалд шунаагүй ээ. Журмын нөхөд минь санал, сэтгэл нэгдээд "Энэ хүнд цаг үед ачаа үүр" гэж надад даалгасан. "Үүнээс ухрах эрхгүй" гэж үзэж, ардын намынхаа саналаас ухрахгүйгээр саналыг хүлээж авсан. Тухайн үед намын Бага хурлын гишүүд "Ерөнхий сайд намынхаа захиргааны болон улстөрийн эрх мэдлийг хамтад нь үүр" гэдэг саналыг хэлсэн. Би гэнэн цайлганаар итгээд л явсан. Ажлаа ч сайжруулъя гэж бодсон. Засгийнхаа ажлыг сайжруулж, энэ хямралыг давъя гэж өдөр шөнөгүй зүтгэсэн. Аливаа асуудалд ороод гэнэт намын даргын төлөө тэмцэж улайрсан зүйл байхгүй. Албан тушаалаас илүү зарчим, хууль, дэг журмыг баримиталж хатуу зогсох зүйл дээр хатуу зогссон. Албан тушаалын биш ардын намынхаа төлөө зогсож байгаа гэдгээ амьдаар нь харуулахын тулд нэрээ татаж мэдэгдэл хийсэн. Улс эх орныхоо эрх ашгийг бодож, давхар дээлээс татгалзсан" гэв.
НЭМЭЛТ: 12.10 цаг
-Ерөнхийлөгчийн мэндчилгээ: Ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг байх ёсгүй-
Видео үзэх:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.
Мэндчилгээнд, "Эрхэм хүндэт Монгол Ардын намын гишүүд ээ, МАН-ын 31-р Их хурлын эрхэм төлөөлөгч, журмын нөхөд та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийн өргөн дэвшүүлье. МАН бол 20-р зуунд харийн дарлалаас ард түмнээ чөлөөлж, туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулж, Бүгд Найрамдах засаглалаа тунхаглан зарлаж, улс орныхоо аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүн ардаа соён гэгээрүүлж НҮБ-ын гишүүн орон болгосон улс төрийн ууган хүчин билээ.
Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм. МАН нь өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйл, дүрэм журамтай, ахмад-дунд-залуу үеийн алтан хэлхээн дээр оршин байж улс орныхоо өмнө тулгарсан бүхий л сорилтыг оновчтой бодлого зөв шийдвэрээр даван туулж, улс орон ард түмнийхээ хөгжил дэвшлийг манлайлан удирдаж ирсэн бахдам түүхтэй. Тиймээс ард түмэн МАН-д өндөр итгэл хариуцлага хүлээлгэж, ард түмнийхээ аж амьдрал, улс орныхоо хувь заяа, хөгжил дэвшлийг хариуцуулсаар ирсэн билээ.
Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойр байх тусмаа хүчирхэгжин бэхжиж, алсрах тусмаа уруудан бөхдөг жамтайг та бүхэн огт мартах учиргүй. Шударга ёс тогтсон нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйтэй итгэлтэй сэтгэл хангалуун амьдардаг жамтай. Ийм нийгмийг бүрдүүлэхийг Монголын ард түмэн хүсэмжилж, шахан шаардаж байна. Иймээс аливаа улс төрийн хүчин төр улсдаа хүчин зүтгэж буй хүн бүхэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төр түмнийхээ төлөө үнэнч шударгаар хүчин зүтгэх учиртайг цохон тэмдэглэж байна. Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн геополитик, геостратегийн зөрчид мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд ч улс орны эдийн засаг, улс орны амьдралд хүндээр тусаж байна. Энэхүү эгзэгтэй цаг үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал үнэт зүйл бол үндэсний эв нэгдэл юм. Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт Хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан билээ.
Энэ билэг сургаалийг ямагт санаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь монголчууд бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно Иймд ууган хүчин МАН хуулийг дээдэлж, улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн ард түмний итгэл найдварыг дааж, алдаа оноогоо засаж, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монголын өнцөг булан бүрээс ирсэн эрхэм хүндэт төлөөлөгч та бүхний хэлэлцэж буй асуудал, гаргасан шийдвэрийг монголчууд чих тавин хүлээж, дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж буйг онцлохыг хүсэж байна. Тиймээс МАН-ын 31-р Их хурал тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улс эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэл дүүрэн байна.
Цаашид төр засгийн бодлогод шударга ёсыг эрхэмлэж, улс орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээхэд чиглэх учиртай. Үүнд улс төрийн ууган хүчин МАН онцгой анхаарч, манлайлан ажиллах ёстой.
Монголчууд бид нэг Монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, эвээ зангидан улсынхаа төлөө хүчээ нэгтгэн ажиллах ёстой. МАН-ын 31-р Их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай" гэжээ.
НЭМЭЛТ: 11.40 цаг
-Д.Амарбаясгалангийн мэндчилгээ: Бага хурлын ялалтаа сануулж, хэзээ ч мохохгүй гэдгээ тодотгов-
Видео үзэх:
УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр, "МАН-ын ачааны хүндийг үүрч, асуудал бүртэй газар дээр нь тулж, энэ намын ялалтын төлөө өөрт байгаа бүхнээ зориулж, нэр дэвшигч бүрийг ялуулахын сайн муугаар хэлүүлж, гутлынхаа улыг эргэтэл явдаг анхан шатны байгууллагын төлөөлөл өнөөдөр энэхүү танхимд 2000 гаруйлаа цугласанд чин сэтгэлээсээ талархалтай байна.
Миний хувьд 18 настайдаа МАН-ын гишүүнээр элсэж байсан. 25 настайгаасаа намын үүр цаашлаад Удирдах зөвлөлийн хэлтсийн дарга, найман жил ЕНБД-аар ажилласан. Улстөрийн туршлагыг хуримтлуулсан улстөрч юм. Миний хүсэл мөрөөдөл МАН-ын амжилттай холбоотой явж ирсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Намын ялалтын төлөө хүчээ нэгтгэн, итгэл үнэмшлээ цогцлоон ажиллаж байсан та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Энэ бүх хугацаанд өөрчлөгдөөгүй ирсэн. Үргэлжлэн шинэчлэх үйл хэргийн төлөөх өөрчлөгдөхгүй. Хэчнээн бэрхшээл, сорилттой тулгарсан нь хэзээ ч мохохгүй.
2023 онд Үндсэн хуульд хийсэн өөрчлөлт бол монголын парламентын төлөөллийг шинэ шатанд гаргасан түүхэн алхам байсан. Нийгмийн олон бүлгийн оролцоо нэмэгдэж, парламент илүү ардчилсан, олон ургалч үэл санааны илэрхийлэл болж, улстөрийн системийн бат бөх байдлыг хангах чухал суурь болсон. Ялангуяа улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо бүс нутагтаа тэргүүлэх түвшинд хүрсэн нь зөвхөн тэгш эрхийн асуудал биш. Харин улстөрийн шинэ төлөвшлийн баталгаа.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны парламентын сонгуульд итгэл үнэмшилтэйгээр ялалт байгуулахын төлөө миний бие намын даргад нэр дэвшин Бага хуралд ялалт байгуулсан. Аль ч ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улстөрийн өндөр соёл, нээлттэй зарчим тулгуурлан өрнөдөг. Гэвч МАН-ын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш улстөрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа өрнөж, үнэн худлын зааг бүтгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болсон.
Монгол Улсын гадаад нэр хүнд, МАН-ын эв нэгдэл, төр нийгмийн байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл үүссэн" гэлээ.
НЭМЭЛТ: 10.58 цаг
-Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээ: Х.Нямбаатар, Н.Энхбаяр нарт баяр хүргэж, хийж байсан ажлуудаа сануулав-
Видео үзэх:
Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлээ.
Тэрбээр, "2024 оны УИХ-ын сонгуульд 126 парламентад олонхын суудал авч, 100 жилийн түүхтэй намаа шинэ зуунд ялалтаар түүчээлж чадлаа. Баяр хүргэе. Дэлхийн 70 гаруй улсад сонгууль болж эрх баригч нам ялалт байгуулсан цор ганц тохиолдол монгол байсан юм. Х.Нямбаатар даргатай нийслэлийн МАН-ын хорооныхонд мөн баяр хүргэж, амжилт хүсье. Улс орнууд хилээ хааж, эдийн засаг хүндэрсэн, "Ковид-19" цар тахлын үед МАН 30 дахь удаагийн Их хурлаа "UB Palace"-д амандаа масктайгаар хийж байлаа.
Шинээр сонгогдох намын дарга дараа дараагийн ялалтад буухиалах тул "Шинэ сэргэлтийн бодлого"-ын талаар гурван зүйл дээр төвлөрөн товч дүгнэлт хийе.
Эдийн засгаа тэлж чадахгүй бол нийгмийн асуудлыг сууриар нь шийдэх боломжгүй. Улстөрийн шүүмжлэлийг үл сатаарч, томоохон төслүүдээ урагшуулах шаардлагатай юм.
Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод мод боомтын хил холболт амжилттай хөдөлсөн. Эрээний хилийн боомтоос хойших 50 жилийн дараа хийсэн хоёр дахь том төмөр замын хил холболт юм. Үүнийг бид хамтдаа эхлүүлж чадсан. Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүдийнх 4 дахин, Гашуунсухайт боомтынх 2 дахин, Алтанбулаг боомтын 4 дахин, Боршоо боомтынх 5 дахин нэмэгджээ.
2000 онд хамтдаа эхлүүлсэн "Мянган зам"-ын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, 21 аймаг нийслэл Улаанбаатар хоттой холбогдож дууслаа. Энэ төслийг эхлүүлсэн Н.Энхбаяр даргад талархал илэрхийлье. Төсөлд хугацаа ордог гэдгийн илэрхийлэл энэ.
"Монгол зочлох жил"-ийг зарлаж, агаарын нислэгийн тоо нэмэгдсэнээр 2024 онд 52 улсад нислэг үйлдэх бломжтой болсон. Аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.доллар болж анх удаа нэмэгдсэн байна. Энэ бол том амжилт. Бүгдэд нь баяр хүргэе.
Бид хийн хоолойноос бусад том төслөө шийдэж чадсан. Гацсан төслүүдээ гацаанаас гаргах нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын нэгдүгээр зорилго байсан. Үндэсний баялгийн сан ба баялгийн шударга хуваарилалтыг хийхэд энэ бодлого бүхэлдээ чиглэсэн.
Тийм ч учраас бид амлалтаасаа алхам ч ухрах эрхгүй шүү гэдгийг хэлмээр байна. Зарим зүйл дээр гомдоож байсан бол намайг чин сэтгэлээсээ уучлаарай. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн гэхээс илүү намаа ялуулах гэснийг хэлье" хэмээлээ.
НЭМЭЛТ: 09.30 цаг
-Фото: "Эв нэгдэл-шийдэл-хөгжил" уриатай МАН-ын Их хурал-
МАН-ын 31 Их хурал Буян-Ухаа спорт цогцолборт 09.00 цагт эхэллээ. 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны намын хорооноос 1 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 2255 төлөөлөгч оролцоно гэж журамласан байдаг. Өнөөдрийн Их хуралд 2247 төлөөлөгч оролцож буй аж.
МАН-ын Их хурлын нээлтэд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцлоо. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнийг МАН дарга асан, Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга асан хэмээн танилцуулав.
МАН-ын 31 дэх Их хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал даргалж байна.
ЭХЛЭЛ: 09.00 цаг
-МАН өнөөдөр даргатай болно-

МАН-ын 31-р Их Хурал энэ бямба, ням гарагт /2025.11.15-16/ Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Урьдчилсан байдлаар Их хурлаар, Намын даргаа сонгоно, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилнэ, намын дүрмээ баталж, УДШ-д хүргүүлнэ.
Энэ удаагийн хуралдаанаа “эв нэгдэл-шийдэл-хөгжил” хэмээн тодорхойлжээ. Бүтэн хоёр сар талцан хуваагдсан хэрүүл тэмцэлдээ цэг тавигдана гэх хүлээлт бий.
Нэн тэргүүнд даргаа сонгоно. Өнөөдөр тус намын дарга тодорно. Бага хурлаар “үзэлцсэн” Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын хэн хэн нь нэрээ татчихсан. Мөн Хотын дарга Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлчихсэн. Одоогоор Н.Учрал гэсэн ганцхан нэр тодорхой болоод буй юм.
Дараа нь, дүрэм болон хөтөлбөрөө өөрчилнө. Өчигдөр дүрмийн төслийг боловсруулах салбар хуралдаан болсон. Дараах саналуудыг хэлэлцжээ.
- Ялсан намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэсэн заалтыг хасах, эсхүл УИХ дарга, УИХ бүлгийн дарга болгох
- Ялсан үед намаас нэр дэвшиж, УИХ-оос сонгогдсон Ерөнхий сайд намын мөрийн хөтөлбөрийг заавал хэрэгжүүлэх тухай нэмж оруулах.
- Намын Бага хурлын гишүүнд зөвхөн намын ИХ ХУРЛЫН төлөөлөгчийг дэвшүүлж сонгох, намын анхан шатны нэгжийн төлөөллийг түлхүү оруулах
- 20.1-т мөн дүүргийн иргэдийн хурлын дарга нар бодлогоор орох тухай нэмж оруулах
- Бага хурлын гишүүний татварыг давхардуулж, анхан шатны дарга нарааас авахгүй бөгөөд анхан шатанд гаргасан зардлыг дүйцүүлж тооцох
- Намын УЗ-д анхан шатны жирийн гишүүдийн төлөөлөл оруулах
- Намын хяналтын нэгжүүдийн эрх мэдлийг нэмэх, үйл ажиллагааг сайжруулах,
- 8.6 буюу бүх асуудлыг Хяналтын ерөнхий хороо төвлөрүүлэн шийдэх заалтыг хасах, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх
Гэрэл зургийг: О.УЛСБОЛД
Шууд дамжуулалтыг: зураглаач Б.ЭРДЭНЭБАЯР, сэтгүүлч О.ОНОН
Редакциас: Г.ЗОЛБОО, С.БОРГИЛ, П.УРНАА






























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баялгийн сан, Баялагтай эзэн монгол будаа. Яаж хуурдагыг нь л харлаа. Учрал худ гар болсоон. МАН одоо МСS iin бодлогыг хэрэгжүүлдэг нам болсон. Одоо ялагдсан.
Нүүрсний хулгайчдын нам засаг тар!!!
Оджи та хоёрын эрх ашиг бүхний дээр байгаа юм бишүү Хүүкээ
Оошоосссс… насаараа сайн эцэг эхийн буянаар торгонд умбаж МАН -д элсээд завсаргүй крандуулсан амьдралд нухлагдаагүй, архины хордлогоос өөр бопит сорилт бэрхшээл гэж юу бдгийг мэдрээгүй бацаан эгзэгтэй үед МАН -н даргад чаахнээ. Яг жинхэнэ төлөвшисөн лидер бол яах аргагүй АБ - Амарбаясгалан. Гэхдээ зүгээрээ цаг бна
Тимон уйллаа ха ха. МСS хүчтэй байнаа
7 уулын цаагуур үхэж дaлдap nuздаа
МАН-ын хулгайчдыг тэнд тэсэлбэл таарна. Дан хулгайч нар
Монгол улсын Хавдар болсон МАН-ыг Тараах цаг нь болсон,,,МАН,,,Төрд гараад өчнөөн жил болж байхад Улс орон Ядуурч, Авилга хулгай гаарч Иргэд Ядуурч, нэг ч том Бүтээн босголт хийгдсэнгүй,
Нүүрсний хулгайчид хулгайгаа үгсэн хуйвалдаж намжаах луйврын схем боловсруулж байна.
Suuliin 35 n jiliin avilagach ,ulas orniig uragshin bish xoishin tatsan,oorsdoo terbumtan bolson,ur xuuxdee ue zalgamjluulsan,oorsdiigoo od gej bodson noxduud ixenxen xaragdaj bn daa.
Үхсэндээ алга ташаад байдаг юум болдоо улсаа самарсан Оюунэрлэнэд
Бүлэглэн хийсэн хулгайгаа хэлчих зүрхтэй хулгайч байна уу
ЭНЭ ЛАЛАРЫН НАМААС ГАРАХГҮЙ ЮМ ГЭЖ АЛГА БАЙНА.МSS ГЭЖ НЭГ УЛС МЭНДЭЛЛЭЭ ДЭЭ ОДЖАРГАЛ ГЭДЭГ ЭНЭ ХУЛГАЙЧ МӨНГӨӨР БҮХНИЙГ ШИЙДЭЖ ХҮССЭНЭЭРЭЭ ТОГЛОЖ БАЙНА.2 р ЭЛБЭГДОРЖТОН ҮР МОГОЙ ӨСӨЖ ТОРНИЖ БАЙНА ИДДА ГЭЖ.
Huchin temka aavihaa sugani usruu yamar goyo haraa ve
Уучлаарай.
Үхсэн алуурчин итгэл алдсан МАН 31 -р их хуралдаа тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлнэ гэж ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг У.Хүрэлсүх хуцсан байна.Та нарын зорилт зорилго чухам юу юм бэ ? Арвандөрвөн жилийн өмнө Рио Тинтотой луйврын гэрээ хийснээ хэлээд байгаа юм уу? Аль эсвэл наян жил Хятад гаралтай Япончуудын цэргийн булшийг ард түмнээр мануулж, 2025оны 7-р сарын 11нд япончуудыг урин залснаа яриад байна уу ? Төрөө дээдэлдэг ард түмний нандин заншлыг далимдуулан төрд гарсан У.ХҮРЭЛСҮХ-ийн үгийг зорилгыг ард түмэн болон намын 2000гишүүд нь биeлүүлнэ гэж бодож байгаа ёстой хуц ! ! Ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг У.Хүрэлсүх төрийн ууган хүч МАН гэх шиг ойлгомжгүй зүйл яриулсан байна.Аль хэдийн МАН үхээд далд орсныг мэдээгүй ард олныг төөрөлдүүлэн нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэн 31 - р их хурал нэртэй ард түмнийг цуглуулан ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг У.Хүрэлсүх дахин төр засгийн эрх мэдлийг булаан авахын тулд дөргүй бух шиг зүтгэж байна. Иймд үхсэн алуурчин итгэл алдсан МАН ыг тарааж үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж үхсэн МАН ын нэр барьж УИХ д суусан бүх хүмүүсийн Хятадын тагнуулчин Нацагийн Багабандийн Хятад ээжтэй Хүрэлбаатарын ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг У.Хүрэлсүхийн МАХН аа тарааж У.Хүрэлсүхийн боол болсон Н.Энхбаярын манж зантай Хятад Элбэгдоржийн хууль зүйн сайд гэх Б.Энхбаярын хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж 2026оны төсөвт төвлөрүүлэн эдгээр хүмүүст ардчиллын С.Зориг агсны амь биеийг хамтарч хөнөөсөн д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу ?
Хорин нэгэн аймаг ecөн дүүргийн хоёр мянга хоёр зуун дөчин долоон ард иргэдийн анхааралд ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг У.Хүрэлсүх дахин төр засгийн эрх мэдлийг булаан авахын тулд МАН -ын гучин нэгдүгээр их хурал гэх нэрийн дор та нарын саналыг авахын тулд цуглаан зохион байгуулж байгаа..
Яг үнэндээ бол аль эрт МАН үхээд Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс чандарлаад Цогзолмаа тэргүүтэй нусгайнууд оршуулгын дайллага цайллага хийсэн.
Оюун-Эрдэнэ МАН ын дарга байсан.
Миний Монголын Ардчилсан Их Монголын epөнхий сайд Оюун-Эрдэнэ амьд сэрүүн ажлаа эчнээ хийж ахмадуудын тэтгэврийн зээлийг хэвийн болгосон.Ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг У.Хүрэлсүх үхсэн алуурчин итгэл алдсан МАН аа улс төрийн ууган хүчин гэж та нарыг хуурч байна.Улс төр гэдэг нь олон нийтийг захиран зохицуулах олон түмнийг эмх цэгцтэй байлгах эзэн,энэ эзэн хувь хүнээс тогтдог хувь хүн бүр өөрөө ёс суртахуунтай (ямарч үед худлаа ярихгүй ямарч үед хулгай хийхгүй архи хэтрүүлэн хэрэглэхгүй тамхи хажууд чинь дэргэд чинь байж байхад их үзэн ядахгүй их шимтэн дурлахгүй зүгээр л зэрэгцэн тайван оршдог хань үр хүүхдүүддээ үнэнч тэднийхээ амьдрах сурч боловсрох аятай тухтай нөхцөлөөр хангадаг албаар амьтны амь хөнөөж дайн байлдаан хийхгүй хүнлэг энэрэнгүй)амьдарвал улс төр цэвэр ариун тайван амгалан цэрэг цагдаагүй байна. Монголчууд бид энд 《НАМ》ийм хэрэгтэй байдаг юм бол бид 《МОНГОЛ 》гэсэн нэг л нам байхад болно. Бидний намын батлах Монгол улсын иргэний үнэмлэх, бидний намын туг далбаа миний Монголын Ардчилсан Их Монголын ард түмний манлай алтан соёмбот төрийн далбаа.
Монголчууд бид бүгдээрээ намын дарга намын гишүүд биднээс хэн ч ямарч намын татвар гэж авахгүй.Намын гишүүд намын дарга бүгд тэгш эрхтэй.
Монголчууд бидний намын дүрэм epтөнцийн хууль .
Монголчууд бидний 《АРДЧИЛАЛ 》
Монголчууд бидний ёс суртахуунтай (ямарч үед худлаа ярихгүй ямарч үед хулгай хийхгүй архи хэтрүүлэн хэрэглэхгүй тамхи хажууд чинь дэргэд чинь байж байхад их үзэн ядахгүй их шимтэн дурлахгүй зүгээр л зэрэгцэн тайван оршдог хань үр хүүхдүүддээ үнэнч тэднийхээ амьдрах сурч боловсрох аятай тухтай нөхцөлөөр хангадаг албаар амьтны амь хөнөөж дайн байлдаан хийхгүй хүнлэг энэрэнгүй) 《АМЬДРАЛ 》.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
За хөөрхий энэ өдрөөс энэ мөчөөс МАН маань бүрэн хэмжээгээр БУДАА боллоо .Маш харамсалтай Хар өдрөөр Түүхэнд тэмдэглэгдлээ дээ .Түгжилүүд бол хэзээч Түгжилээрээ л байдаг .Юу үнэн энэ үнэн.Бид одоо намдаа итгэх итгэл будаа.
Хулгайч нар бие биеийнхээ бөгсийг ухахгүй байр нь ашигтай гэж тохиролцоонд хүрэв
Энэ хулгайчдын намыг сонгоод байхаа больчихооооч ээ, үхэрнүүд ээ.
За, Лхагважав минь мэдээтэй байгаарай, Хүүк чамайг тэр яриад бгаа газарруу чинь явуулна шүү !!!
МАН ч MCS грууппын салбар болсон. УХАА худаг гэж худлаа ярих ч хэрэг байхгүй. ОДОО ухаа худгийг хөндөхгүй.
94 хувь гэдэг чинь хойд Солонгос у? Арай панаалтай хувь бна а, зохион байгуулалттай ч юм шиг
Урбанек мэлхий Лхагважав бол а лбан тушаа лын төлөө сохор нүдээ ч өгөхөөс буцахгүй луйварчин даа. Анх та лбай дээр Иргэний Хөдөлгөөн гэж цагаан хоолойгоор орилж Төрийн ордон ба Намын цагаан байшин тойрч гороолсоор байгаад Худ.Аж.Үйлд.Танхимын даргын сандлаар дамжин ичихгүй МАН-аас гарч ирсэн хулгайч шүү, дандаа худа л үлгэр ярина. Тимон нь дээр байхөө. 60 хулгайч уралдхад Тимон нь...
Namiin n bodlogo baihaa...nam n uchral darga gesen bol darga shuudee...urbanek!..BOL ZUGEEREL SHOU...
Bi urbanek luiwarchin gej heleegui shuu...ta nar bolooroi jiliin hunii bolooroi comment bichsen
Нүүрс хулгайлаагүй байх шүү.
МАН-ын тогтсон соёлоос их л өөр юм ярьлаа даа.
Маргааш өглөө босоод MCS-ийн шилэн өндөр байшин руу баас шээснийхээ дээжийг өргөцгөөхгүй бол Монгол Улс сүйрлийн ёроол руу уналаа.
Ингээд 28 оны сонгуулиар ардын намын бузарууд хошногоны өмхий ялгадас адил жорлонгийн нүхэнд үүрд унаж байгаа нь тодорхой боллоо! Сүг, сүүдэргүй алга болох болтугай!
Za tegeheer Ardchilsan namd bayr hurgue!!! Uchir ni daraagiin songuuliud tanaih boloh zam mur ni zasagdavaa gej. Ardiin namiinhand bas bayr hurgie!!! Uchir ni ih idsenii daraa unj gej huzriin togloomond bdagtai adil yum bolloo. Ta nar 27 bolon 28 ond uls turiin uhdel boloh zamaa zaslaa daa. Tugjil Uchiral Nyam-Osiriin bish Tugjiliin Uchiral hemeen olnoo duudagdaad udaj bna daa!!!!
Өөрсдөө л дарга болоогүй бол бусад хэн ч болсон үгд атаархагчид хорсогчид соммент бичжээ
Нохой долоо
Энэ маагуу учрал чадах юм уу даа чааваас
АН-аас МАН-д урвсан Лхагважав гэгч нам хооронд “биеэ үнэлж явдаг” нүд нь аягндаа эргэлдсэн шаршувуу л биш шүү. Урвагчаар л дутаж гэнэ.