Нийгмийн

БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 220 иргэнд тэтгэлэг олгохоор болжээ.

БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид тэтгэлэг олгох юм.

Энэ жилээс бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт”-ыг /CSCA/ заавал өгдөг болж өөрчилж байгаа аж. Тус шалгалтын танилцуулга болон бүртгүүлэх зааврыг www.csca.cn хаягаас үзээрэй.

Тавих шаардлага, бүрдүүлэх материал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой юм.

Бүртгэл 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button