Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп “BBC” агентлагаас $5 тэрбум нэхэмжлэн шүүхэд өгч магадгүй

“BBC” агентлаг өнгөрсөн жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн нэгэн баримтат кино гаргасан. Тус кинонд Трампын хэлсэн үгийг янзалж өөрчлөн, дэмжигчдээ үймээн уриалсан мэт болгосон юм. Нэгэн шүгэл үлээгчийн бичсэн сэрэмжлүүлэг ил болсноор олон нийт энэ талаар мэдсэн билээ.

Тэгвэл Трамп баасан гарагт /2025.11.14/ мэдэгдэл хийхдээ ирэх долоо хоногт “BBC” агентлагийг шүүхэд өгч магадгүй гэжээ. Тэр хэлэхдээ хамгийн ихдээ 5 тэрбум ам.доллар нэхэмжилж шүүхэд хандаж магадгүй хэмээсэн байна. “BBC” агентлагийн захирал болон мэдээ хариуцсан дарга хоёр уг явдлын улмаас сайн дураараа ажлаа хүлээлгэн өгсөн. Мөн “BBC” агентлаг Трампаас уучлал гуйсан ч түүний нэр хүндэд халдаагүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зөв
Зөв

Улаантан Xятадад худа лдагдсан суваг. Татан буугдва л таарна.

Холбоотой мэдээ

Back to top button