Улс төрийн мэдээ

МАН-ын 31-р их хурал: Өнөөдөр намын дүрмээ хэлэлцэж, Бага хурлын гишүүдээ сонгоно

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Их хурлын төлөөлөгчид МАН-ын хөтөлбөр болон намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, Хяналтын ерөнхий хорооны болон Бага хурлын гишүүдийг сонгоно. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Ажлын хэсэг намын хороо, үүрүүд, дэргэдэх байгууллагуудаар дамжуулан гишүүдээс санал авч, намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан. 

Уг төслийг 31 дүгээр Их хурлын салбар хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. Дээрх дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилж буйгаараа онцлогтой. Мөн Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид  “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын Нам” тайлан илтгэл, Хяналтын Ерөнхий хорооны тайланг хэлэлцэж, тогтоол гаргана.

Хурлын редакцын комиссыг Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна. Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын тогтоолоор Бичиг баримт боловсруулах, редакцын комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.

Тус комиссын даргаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тогтохсүрэн, Нарийн бичгийн даргаар Социал демократ Ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар ажиллаж байна.Бичиг баримт боловсруулах, редакцын комиссын гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Социал демократ Ахмадын холбооны тэргүүлэгч Б.Энхмандах, УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэцэг, Намын Бага хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар ажиллаж байна.

Мөн тус комиссын орон тооны бус гишүүнээр намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ахлах ажилтан Д.Балдангомбо ажиллан баримт бичгийг боловсруулж байгаа аж.

Т.БАТСҮРЭН

Холбоотой агуулгыг хавсаргаж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Намын хагарлыг эвлэрүүлэх гэж их хшч гаргана даа. Тэгэж байтал Сонгууль болж сүйрэх бий дээ. Амарбаясгаланг Е.н.б.д тавь. Эсвэл Оюука.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Уранчид,уул уурхай шүтэгчид,үйлдвэрлэлийг үл ойшоогч бэлэнчлэх хүсэлтэй УРВАГЧИД МОНГОЛ УЛСЫН 94 хувийг төлөөлж буйд АЙДАСТӨРЖ,МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ХАРАНХУЙ ХОНГИЛ РУУ ХУРДАЛЖ БУЙ гэх ХАР БУУЖ ШАНАЛАХ БОЛОВ.УРАН АЮУЛГҮЙ юм бол НҮҮРС УХАЖ,ГАЗАР НУТАГАА ЦӨЛЖҮҮЛЭН ЦӨЛМӨХ хэрэг байна уу.?????!!!!!
""""УРАН АЮУЛГҮЙ """"гэдгийн цаана.АСАР ИХ АВИЛГА ДАЛД БИШ ИЛ БАЙГАА гэмээр.!!!!
Энэ үгийг хэлсэн эрдэмтэн,мэргэжилтнүүд ОВОО ЮМТАЙ болсон ч ИДЭЖ БАРАХГҮЙ ДАЛД ОРОХДОО УЛСЫГ МИНЬ УСТГАЧИХАВ БОЛОЛТОЙ.

Холбоотой мэдээ

Back to top button