Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5,000 айлын өрхийг төвийн хийн хангамжид холбоно

Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5,000 айлын өрхийг энэ сараас эхлэн төвийн хийн хангамжид холбохоор бэлтгэл ажлаа бүрэн дуусгасан гэлээ.Халаалтын системийг нэвтрүүлэхийн өмнө оршин суугчдын байшинд дулаалга хийж, аюулгүй ажиллагааны бүх стандартыг хангаж, холболтын ажил болоод сүлжээний туршилтуудыг хийж байна.
Хийн халаалтын төхөөрөмжүүд нь угаар болон хий алдагдлыг илрүүлэх автомат дохиололтой бөгөөд нэг товчлуурын удирдлагатай тул ашиглахад маш энгийн гэж
албаныхан мэдээлэв. Өрх бүрийн дулаалгын ажлыг мэргэжлийн багууд гүйцэтгэж
дууссан нь эрчим хүчний хэмнэлт, хэрэглээний тогтвортой байдлыг дэмжих чухал хүчин зүйл болж байна. Ингэснээр нийслэлийн утааны хамгийн их ачаалалтай бүсүүдийн нэг болох баруун хэсгийн өрхүүд бохирдол багатай, аюулгүй, төвлөрсөн халаалтын шийдэлд шилжих боломжтой гэлээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хийн хангамжийн энэхүү шинэчлэл нь хотын агаарын чанарыг дунд болон урт хугацаанд мэдэгдэхүйц сайжруулна хэмээн үзэж буй.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.