Улс төрийн мэдээ

МАН дүрмийн өөрчлөлтөө батлаж, намын дарга нь Ерөнхий сайд байх заалтыг хэвээр үлдээлээ


Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл буюу хөтөлбөр, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд орох өөрчлөлтийг хэлэлцлээ.

Өглөөний 09:00 цагаас эхэлсэн хэлэлцүүлэг арав гаруй цаг үргэлжилж, гишүүд үндсэн дүрмийн өөрчлөлтийг тал бүрээс нь хэлэлцэж, санал бодлоо хэлсэн юм. Ингээд Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж батлав.

Мөн хурлаар МАН-ын үндсэн дүрмийн 24.3-т заасан “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалтыг Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар хэвээр үлдээлээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button