Танд хэрэгтэй
Үйл явдал: Нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтийг танилцуулна

Улаанбаатар, 2025 оны 11 дүгээр сарын 17-23-нд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт,
- 11 дүгээр сарын 17-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно
- 11 дүгээр сарын 17-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтүүд танилцуулна
- 11 дүгээр сарын 17-нд: “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна
- 11 дүгээр сарын 17-нд: ОХУ-аас ирсэн мэргэжлийн эмч нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах “Сайн санааны үйлс” аяны нээлт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болно
- 11 дүгээр сарын 18, 19-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно
- 11 дүгээр сарын 19-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно
- 11 дүгээр сарын 19-нд: МҮХАҮТ, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Индонезийн худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форум"-ыг зохион байгуулна
- 11 дүгээр сарын 20-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
- 11 дүгээр сарын 21-нд: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байна
- 11 дүгээр сарын 21-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг-2025" Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд дэлгэнэ
- 11 дүгээр сарын 22-нд: ЖДҮ-ийн “Бизнесээ томруулья” чуулган болно
- 11 дүгээр сарын 22, 23-нд "Жанцанноров" сан, Монгол Улсын Морин хуур найрал хөгжим хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын 24 хүүрнэл дууны бүтээлүүдийн тоглолт Соёлын төв өргөөнд толилуулна
- 11 дүгээр сарын 23-нд: Шинжлэх ухааны ажилтны өдөр тохиож байна
- 11 дүгээр сарын 23-нд: Улсын бүртгэлийн ажилтны өдөр тохиож байна
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.