УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Жагсаалтынхнаа "адалж", хуучин өвгөчүүлээ санагалзсан МАН-ын даргын үг

Н.Учрал намын дарга болохоосоо өмнө гүйж гарч ирээд товчхон тодруулга өгсөн.

Тэрхүү тодруулгад, "Тооноор орж ирээд нэр дэвшдэг, нам болоод улстөрийн туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна" гэсэн өгүүлбэр унагаасан. Гэхдээ мөрийн хөтөлбөртөө "УИХ-ын сонгуульд намын жагсаалт болон тойргоос нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээнээр шалгаруулна" гэсэн байгаа юм.

Амаараа хэлснийг нь товчхондоо "жагсаалтын гишүүдээ адалсан" гэж ойлгохоор. Намын анхан шатнаас нь яваагүй намтартай улсуудад УИХ-д нэр дэвших тэргүүн эрх өгөхгүй гэдгээ зарлалаа. Ирэх 2028 онд Н.Учрал жагсаалтад лав танихгүй хүмүүсийг жагсаахгүй нь ээ. Улстөрд залуу үеэ биш олон жил болсон, мөнгө төгрөгтэй хөгшчүүлээ оруулж ирдэг хуучин тогтолцоогоо санагалзсан бололтой. Үүн рүү намаа чирч ч мэдэхээр.

Уг нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнгээр ардчилсан парламентат засаглалыг төгөлдөржүүлэх, сонгогчдын санал гээгддэггүй байх зэрэг олон эрх ашгийг нэгтгэн, УИХ-ыг 126 гишүүнтэй болгох тогтолцооны өөрчлөлтийг хийсэн. 126 гишүүний 70 хувь нь өмнө нь Их хуралд сонгогдож байгаагүй. Жагсаалтад нийгмийн олон төлөөллийг багтаасан. Цоо шинэ залуучуудыг улстөрд оруулж, салхи сэвэлзүүлсэн. АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар өөрсдийгөө жагсаалтын эхэнд жагсааж байгаад ороод ирсэн л болохоос. Харин МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ уулзаж үзээгүй шахам Г.Лувсанжамц, М.Энхцэцэг зэрэг салбарын экспертүүдийг гаднын улсад ажиллаж, амьдарч байхад нь намдаа урьж, парламентад суулгасан.

Гэтэл эрх баригч намын шинэ дарга ухралт хийх зүйлийг амнаасаа унагаж байгаа нь харамсалтай.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ нам хэзээ ч социолдомкрат үзэл суухгүй ийм залуу хүн ийм балаа юм ярихаар ойлгомжтой шүү дэ сөнөвөл таарсан нам

Зочин
Зочин

АВЛИГАДАА ИДЭГДСЭН ТӨРД ШУРГАЛСАН ХӨГШИН ӨВГӨЧҮҮЛИЙН ТАВИУЛ ГӨЛГИЙГ ЭЭ

Зочин
Зочин

Шинэ гишүүд нь хог байгаа юм чинь дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яаж ч хогтоод улиг хэдээс дордоогүй

Иргэн
Иргэн

Учрал зөв хэллээ

Зочиpн
Зочиpн

ТИММОН ӨӨРӨӨ МИА

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ

шинэ залуучуудаар сэлбэх нь зөв ч гэлээ заавал 80-аад хүнийг жагсаалтад оруулаж автоматаар гишүүн болгох нь боловсрол дулимаг, улсын ачаа үүрэх бядгүй ихэвчлэн кноп дарж ач хариулах гэх хэт олон нөхдийг оруулсан алдаа . Дор хаяж зумын засаг даргад 5 хилээ доошгүй жил гнх мэтээр төрий албаны шат дамжилгаар орсон үзэл бодолдоо үнэнч төлөвшсөн нөхөдийг гишүүнээр сонгох учиртай Гэтэл танил тал хамаатан саднаа мамын жагсаалтад оруул ардыг их хурал биш төрөл сандийн их хурал болгож болохгүй . Тодруулбал О.Сарансулуун гах бяцхан хүүхэн нь А,Ариунзаяагийн бэр талын хүн байх гэх тэтээр төр сандангаараа төрд шугалсан үзэгдлийг шүүижилсан хэрэг

зочиндотроо
зочиндотроо

шалгуур байх нь зөв ямар ч улс төрийн мэдлэг соёлгүй хүмүүс орж ирээд ямар ч бодлогогүй ханрач гүйгээд байгаа болохоор л ийм дүгнэлтэнд хүрч байна

Зочин
Зочин

Энхцэцэг гэж худал ярихаас цаашгүй, хувийн бизнесээ цэцэглүүлсэн шар хүүхэн болиосой

Иргэн
Иргэн

Шинэ гишүүд ёстой новшийн байна шүү дээ

kkkk
kkkk

zuvshd ene hudlaa samraanuudiig gargah heregtei AB Danh 2iin hiisen zavaan ajil

Зочин
Зочин

Шинэ гишүүдийн ихэнх нь MCS ийн гар хөл болохгүй илт харагдаж байсан. Ухаа худгаа ард түмэндээ авч өгөхийн төлөө тэмц . Учрал та нарыг ямар нэг байдлаар агшаах гэж оролдоно. MCS ийн төлөө амиа өгөх НАМын даргатай болсон шүү дээ та нар

ЗочинЗочин
ЗочинЗочин

Нирмээс болсон өвгачүүлээсээ салих зөв,Ёс зүйгүй уос төрч,гишүүд сайлтан нараасаа одоо схлж үз.Залуусаар эгнээгээ нэгтгэн

Зочин
Зочин

Зөв зөв зөв

Зочин
Зочин

TARAH ESTOI ALUURCHIN AVILGACHIDIIN NAM

МАН гишүүн
МАН гишүүн

Учралаа Түгжилдэхээ л больчих.Намын дарга болох Ёс зүйгүй нөхөр шүү дээ.Засгаа ЕС-аа Түгжилдсэн

хүннү
хүннү

За яах вэ жагсаалтын гишүүд гэж ад үзэх хэрэггүй. Цөөхөн хэдэн хүн зөв бурууч бай үзэл бодлоо илэрхийлж олон түмэндээ танигдаж байна. Харин тойргоос сонгогдсон зарим “шинэков”-д, улс төрөөс арчигдсан нөхдүүдийн гар хөл болохоо болих хэрэгтэй.

Зочин
Зочин

Н.Учралын зөв. Японоос бурханы зараалаар дуудагдан ирсэн хуурай агсам Лувсанжамц жагсаалийн нэгд бичигдсэн.

Зочин
Зочин

ЗӨВ ЗӨВ МАШ ЗӨВ

Энхээ
Энхээ

МАН-гарууд бүүр сөнөхнээ.

Зочин
Зочин

МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ САНЖИГНУУЛААД ГАДААД УЛСАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙСАН УЛС ТӨРИЙН ЯМАР Ч ТУРШЛАГАГҮЙ ТӨРД НЭГ Ч МИНУТ АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ ЭР ЭМ БАЦААНУУДЫГ ХЭМХ КРАНДААД ИХ ХУРАЛДАА ЗАЛСНААР ӨӨРСДИЙХӨӨ ҮХЭЛ МӨХӨЛ УНАЛТЫГ НАЙДВАРТАЙ ХИЙСЭН ЭНЭ НАМ ХӨӨРХИЙ.ИРЭХ СОНГУУЛИАР ИРГЭДИЙХЭЭ ӨМНӨ ЮУ ЯРИХ ВЭ? НҮҮРСНИЙ СЕРИАЛ ХУЛГАЙ ХӨГЖЛИЙН БАНК БС ЗЭЭЛИЙГ ЯАЖ ЗАЛГИСНАА ЯРИХ ЮМ УУ? УЧРАЛ ҮНЭН АЗГҮЙ БАЦААН ЮМАА ИРЭХ СОНГУУЛИАР ЭНЭ НАМ ТОРТОГЧГҮЙ ТАВИУЛЖ ЧӨТГӨР ШУЛАМ ШОРОН ГЯНДАН РУУГАА ЯВАХ ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨӨД ӨӨД НЬ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.БАЯРТАЙ ТА НАР МИНЬ ИРГЭДИЙН АМССАН ГАШУУН ЗОВЛОН ӨЛСӨХ ДААРАХЫГ БИЕЭРЭЭ МЭДРЭЭРЭЙ

Зочин
Зочин

Учрал үнэхээр ийм үзэлтэй байгаа бол мунхаг хүн байна!!!

Зочин
Зочин

Шинэ хуучиндаа биш ээ ? , мэдлэг боловсрол , ёс зүй , улс эх орныхоо төлөө үнэнч шударга , бүтээлч шинэлэг сэтгэлгээтэй бол намын аль шатны хэн байх нь огт хамаагүй , туршлага гэж ярьвал дан улиг болсон хуучин хэд л байх байх даа энэ бол хол явахгүй гэж харагдахаар ???

Зочин
Зочин

Нас бага боловч маш хоцрогдсон их улс төржиж намчирхдаг хүн дээ Учка

Зочин
Зочин

Өндөр боловсролтой гадаадад сурсан доктор эрдэмтэд инжeнeр эдийн засагч хуульчид юу гээд л нэг намын анхан шатны нэгжид ажиллаад явж байсан байхав дээ. Их засаг төгсөгчид биш дээ ямар ха ха. Монгол төрд ард түмэн ямар хүмүүсийг байлгахыг хүсч байгааг оруулж байж л нам чинь ялна биз дээ. 24 онд ялсан нь ч танай намыг цус сэлбэн шинэчлэгдэх нь гэж найдсаных

Холбоотой мэдээ

Back to top button