Rio Tinto-гийн захирал асан Жан Себьяастан Жак өөр хэд хэдэн албан тушаалтныг Монголд дууджээ

Rio Tinto компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жан Себастьян Жак болон тус компанийн одоогийн хэд хэдэн удирдах албан тушаалтныг Оюу Толгойн уурхайн өртгийн хэмжээ нэмэгдсэн асуудлаар Монгол Улсын парламентын Хянан шалгах хороонд мэдүүлэг өгөхөөр дуудагджээ.
Оюу Толгой орд дэлхийн зэсийн таван том үйлдвэрлэгчийн нэг болох төлөвтэй ч бүтээн байгуулалтын ажил анхны төлөвлөгөөнөөсөө бараг хоёр жилээр удааширч, зардал нь 1.7 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь Монгол Улсад улс төрийн маргаантай сэдэв хэвээр байна.
Монголын Засгийн газар тус уурхайн 34 хувийг эзэмшдэг тул өртөг хэтэрсэн явдалд шууд хохирол амссан бөгөөд төслийн хуваарь удааширсан нь улсын төсөвт орох байсан орлогын тасалдлыг үүсгэсэн юм.
Энэ асуудлыг шалгах зорилгоор Монголын УИХ 9 дүгээр сард түр хороо байгуулж, 12 дугаар сарын 8-12-нд олон нийтийн сонсгол явуулахаар төлөвлөсөн байна.
Шалгалтын хороонд нийт 300 орчим гэрчийг дуудах бөгөөд тэдний дунд Монгол Улсын хэд хэдэн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан нар, мөн 2016–2020 онд Rio Tinto-гийн гүйцэтгэх захирлаар ажилласан Жан Себастьян Жак багтаж байна.
Жак нь гүйцэтгэх захирал болохоосоо өмнө тус компанийн зэсийн бизнесийг удирдаж, 2015 онд Монголын Засгийн газартай 5.7 тэрбум ам.долларын санхүүжилтээр Оюу Толгойн ил уурхайн үйл ажиллагааг өргөтгөн, газрын дор хэдэн арван жил олборлох хүчин чадал бүхий томоохон уурхай болгох шийдвэрийг гаргасан чухал тохиролцоонд хүрсэн. Энэ хэлэлцээр нь гурван жилийн гацсан төслийг сэргээж, улмаар Жакыг 2016 оны эхээр Rio-гийн гүйцэтгэх захирлаар дэвшихэд гол нөлөө үзүүлсэн.
Хэдийгээр Жак хүсвэл дуудах бичгийг үл тоомсорлож болох ч компанийн одоогийн ажилтнуудад ийм боломж хязгаарлагдмал. Тухайлбал, Рио Тинтогийн "зэсийн стратеги ба өсөлт"-ийн захирлаар ажилладаг, Брисбэнд суурилсан монгол ажилтан Мөнхсүх Сүхбаатар болон компанийн ирээдүйтэй удирдах ажилтны нэг Крис Эйчитсон нарыг мөн мэдүүлэг өгүүлэхээр дуудсан байна.
Эйчитсон нь сүүлийн гурван жилд Гвиней улсад Симанду төмрийн хүдрийн төслийг хэрэгжүүлэх ажилд оролцож байгаа бөгөөд Оюу Толгой ХХК-ийн одоогийн гүйцэтгэх захирал Дирдре Лингенфелдер 12 дугаар сарын 9-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхтэй холбогдуулан тус компанийн дараагийн гүйцэтгэх захирлаар нэр дэвших хүмүүсийн нэгт тооцогдож байна.
Мөн мэдүүлэг өгөхөөр дуудагдсан хүмүүсийн тоонд Rio-гийн өмнөх удирдлагад байсан компанийн зэсийн хэлтсийн захирал асан Арнод Суарэ, Оюу Толгойн ерөнхийлөгч асан, одоогийн Kincora Copper компанийн ТУЗ-ийн дарга Кэмерон МакРэй, Rio-гийн санхүүгийн удирдлагад ажиллаж байсан, одоо Lithium Americas компанийн санхүүгийн захирал Люк Колтон нар багтжээ.
Rio-д улам бүр түгшүүр төрүүлж буй зүйл нь Оюу Толгой төслийн ажилтан асан Ричард Боулигийн мэдүүлэг юм. Тэрбээр Их Британийн шүүхэд Rio Tinto өртөг болон хугацаа хэтэрсэн талаар хөрөнгө оруулагчдад илүү эрт мэдээлэх ёстой байсан гэж мэдэгдсэн билээ.
Оюу Толгой-той холбоотой маргаан Rio-д шинэ зүйл биш. Энэ жил Монголын Засгийн газар тус компани руу чиглүүлэн Их Британийн Дээд Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улс төрийн авлигын асуудалд холбогдуулан буруутгасан нь компанид дарамт учруулсан. Гэвч шүүх Rio Tinto-д нэмэлт дотоод баримт бичиг гаргаж өгөх шаардлага тавихгүй гэж шийдвэрлэснээр Монголын тал уг маргаанд аргагүйд хүрсэн юм.
Rio-гийн төлөөлөгч сонсголын талаар мэдэж байгааг баталжээ.
"Оюу Толгой болон Rio Tinto нь парламентын түр хорооны 2025 оны 12 дугаар сарын эхээр товлосон сонсголын талаарх мэдэгдлийг анхааралтай хүлээн авсан" гэж мэдэгдсэн. "Бид тус хороотой болон шинжээчидтэй хамтран ажиллаж, шаардсан мэдээлэл, баримт бичгийг хүргүүлсээр байх болно" хэмээн тодотгосон юм.
2022 онд Rio Tinto нь Монголын Засгийн газрын төлөх ёстой байсан 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн ч талууд татварын асуудлаар маргаантай хэвээр бөгөөд Монголын тал хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах саналыг тавьсаар байна.
"Хувьцаа эзэмшигчдийн зээлийн хүү болон менежментийн гэрээний талаар Монголын Засгийн газар болон Rio Tinto-гийн хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа" хэмээн тус компанийн төлөөлөгч хэлжээ.
Монгол Улс энэ оны 6-р сард Оюу Толгой төслийн технологийн шийдэлд өөрчлөлт оруулахыг шаардаж, тус уурхайн хөрш талбай руу тэлэх зөвшөөрлийг удаашруулсан. Энэхүү талбай нь Канадын "Entree Resources" компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай юм.
Ц.ТАМИР
Эх сурвалж: Financial Review












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene asuudal odoo neg taltai bolood unen battai garval irged bidend ch heregtei baina daa OT geed asar ih mungu urs#ag gazar sh dee
УИХ энэ удаа попрохгүй байгаасай үнэхээр бодитой ш�##�г�##�т хийвэл олон жил хуримтлагдсан зовлон гарна даа монголд
Rio Tinto deerh herguud unen bval aimaar yum daa 1.7 billion$ nemegdene gej yu ve ter mungu chini mongoliin ashig shuu dee
Олон жил яригдсан энэ асуудлыг нэг мөсөн цэгцэлмээр байна төр засаг нь солигдох болгонд OT тойрсон маргаан гардаг нь з�##�хмаар санагддаг болсон
Ene Jacques gj hunii neriig olon udaa sonsdog bsan odoo meduuleg ugch unen hudlaa ni garval taivan boloh bailaa
Манай улс 34 хувьтай мөртлөө бодит хян�##�т нь байхгүй өртөг өсөхөд хохирдог тогтолцоогоо өөрчлөхгүй бол ийм зүйл дахин л давтагдана шүү
Mongoliin zasgiin gazar ene tal deer arai dutuu ajillaad bgaa yum shig sanagddag iluu hatuu baij bolohgui yu
Нэг л их том компани нэр барьсан хүмүүс төсөл удирдаад байдаг гэтэл үнэндээ хариуцлагаас бултаж ирсэн ш дээ одоо бол өөр байх ёстой
Simandou deer ajilladag Atchison hurtel duudagdsan gej bna OT dahi asuudal jinhene tom hureeni dugnelt shaardaj bgaa ni ilt
Ийм их гэрч дуудах гэж байгаа нь асууд�##� дотроо их ноотойг харуулж байна даа олон жилийн матаас одоо л нэг дэлгэгдэх гэж
Rio tinto ene hergiig arai dandaa darj chadna gej bodoj bsan bh gehdee shine horoo bol daraagchin zamaa haaj bn daa
Манай улс өөрийн т�##�д ашигтай нөхцөлөө хамга�##�ж сурмаар байна тэр хүүгийн асууд�##�, менежментийн гэрээ гээд дандаа л маргаантай үлддэг
Iluu ert shareholder-t medegdeh yostoi bsan gej Bowley helsen gej bna tiim bol unen l asuudal bna daa
ТУСГААР МОНГОЛЫН ХУУЛЬ ДҮРМИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ХЭРЭГТЭЙ АНХНЫ ГЭРЭЭГ АШИГГҮЙ ДАЙСНЫ ТАЛД АШИГ ӨНДӨР ХИЙСЭН ГЭЖ НОЁН ГАНБААТАР АМ НЭЭХ БОЛГОНДОО УЛИН ХУЦСААРААН БАЙГААД ОДОО ЯЛТАН БОЛОХ ДЭЭРЭЭ ТУЛСАН.ЭНЭ ГЭРЭЭГ ИЛ ТОД БОЛГОЖ АРД ТҮМНИЙ ДУНД ӨРГӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛАХ НЬ ЗӨВ.ХУЛГАЙЧУУД ХУЛГАЙГАА НУУХ ТУСАМ НЬ ИЛ ГАРГАХ НЬ ЗҮЙТЭЙ ГАЗРЫН ДООРХИ БАЯЛАГ БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИНДАА МАШ ТОД ТОМРУУН ЗААЖЭЭ ҮҮНИЙГ ГУЧХААН ГЭР БҮЛИЙН ӨМЧ ГЭЖ ХУУЛЬЧЛААГҮЙ БАЙЛТАЙ ЭНЭ ГЭРЭЭ БОЛОН БАЙГАЛИЙН БАЯЛГААС ХОМХОЙРОН ЦУСАЛЖ БАЯЖСАН ЭДГЭЭР АЦНУУДЫГ ОДОО МӨЛХҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШОРОНД ЖАНГИЙГ НЬ ШААЛГААД ИРГЭДИЙН АМССАН ЗОВЛОНГ ХАНАТАЛ ГУДРУУЛАХЫГ МОНГОЛ ХҮСНЭ.