Нийгмийн

Абу Дабигийн “Их дуулга”-д манайхаас 15 жүдоч зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээний ээлжит цуврал АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 28-д эхэлнэ. Одоогийн байдлаар тус тэмцээнд 54 орны 417 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Харин манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоо, нийт 15 жүдоч барилдахаар болсон байна. Тодруулбал,

эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Ж.Энхтөр, 81 кг-д О.Шинэхүү, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар зодоглоно.

Мөн эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, О.Оюунчимэг, 57 кг-д М.Цэндбазар, Г.Энхжин, 63 кг-д Л.Энхрийлэн, +78 кг-д Д.Номинзул нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button