Японы эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглаж үүдэл эс гаргаж авна

Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл оюуныг ашиглахаар шийдвэрлэсэн байна.
“Google-тэй байгуулсан хамтын ажиллагаа бол үүдэл эсийг илүү үр дүнтэй, аюулгүй аргаар гарган авах технологийг боловсруулахын тулд хамтран ажиллах боломжтой хэмээн Киотогийн их сургуулийн судалгааны багийн ахлагч Сайто Хирохидэ мэдэгдсэн байна.
Судлаачид iPS эсүүдийг үүсгэхийн тулд хиймэл оюуныг ашиглах бөгөөд хиймэл оюуныг ашиглаж байгаагийн шалтгаан нь тэдгээрийг анагаах ухаанд нэвтрүүлэх үйл явцыг хурдасгах зорилготой билээ. Эрдэмтэд хүний биеийн хэвийн эсийг дахин програмчилж үүдэл эс болгон хувиргахдаа мэдрэлийн эсүүдийн сүлжээг ашиглана. Энэ нь хиймэл оюун эрдэмтдийн өөрсдөө нээж олоход амаргүй, илүү үр дүнтэй аргыг боловсруулахад тусална гэдэгт найдаж буй юм.
Эрдэмтэд “Google”-ийн “AI Co-Scientist” хэмээх платформыг ашиглахаар төлөвлөжээ. Энэхүү системийг таамаг дэвшүүлэх, шинжлэх ухааны өгөгдлийг боловсруулахад туслах зорилгоор бүтээсэн бөгөөд Японд энэ хэрэгслийг ашиглах анхны байгууллага нь Киотогийн их сургууль юм.
iPS бол бие организмын хэвийн эсийг үр хөврөлийн хөгжлийн эхэн үедээ хараахан тусгай чиг үүрэг аваагүй анхын төлөвтөө байх үед нь буцааж хувиргах замаар гарган авдаг эсийн төрөл. Энэ төлөвт орсон эсийг дахин зохиомлоор хүссэн шинж чанартаа хувиргах боломжтой.
Ийм төрлийн үүдэл эсээс хүний бүх төрлийн эд эс, эрхтний эсийг ургуулах боломжтой тул анагаах ухаанд өргөнөөр хэрэглэх боломж бүрдэх бөгөөд жишээлбэл, чихрийн шижин зэрэг өвчнийг эмчлэх болом бүрдэх юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Эх сурвалж: Nikkei Asia












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.