₮1.8 тэрбумын 12 орон сууцтай П.Мөнхтөр МАН-ын Хяналтын хороог даргална

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд болов.
Хуралдаанаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон байна.
Монгол Ардын намын дарга Н.Учрал тус албан тушаалуудад дээрх нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгосон байна.
Паламын Мөнхтөрийн хувьд, 2014 онд Чойбалсан хотын захирагчаар сонгогдон ажиллаж байсан. Тэрбээр, эрх зүйч мэргэжилтэй, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, авто замын газрын даргаар ажиллаж байсан намтар түүхтэй.
Түүний 2023 онд АТГ-т өгсөн ХОМ-д:
- Өөрийн орлого: 14,4 сая
- Гэр бүлийн орлого: 30 сая
- Орон сууц: 1 тэрбум 863 сая /Орон сууц 12, үйлчилгээний барилга 8, оффис 1, авто зогсоол 1/
- Автомашин: 104 сая
- Газар: 251 сая /өмчлөх 2, эзэмших 7/
- Хадгаламж: Дотоодын банканд 39 сая
- Авлага: 20 сая
“Айсвн” ххк, “Рояал” зочид буудал зэргийг эзэмшдэг хэмээн бичигдэж байсан ч, АТГ-т гаргасан ХОМ-т нь байдаггүй аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Луйварчин хулгайч
Хүн хог