Нийгэм мэдээ

Баасан гарагт Нарантуул, Дүнжингарав, Баялаг-Ундраа зэрэг зарим зах худалдааны төв ажиллахгүй

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт бүх нийтээрээ амарна.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархал”-ын өдөр болгон жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг. Уг тэмдэглэлт өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 21-нд тохиож буй юм.

Энэ баасан Хялганат модны зах, Гурвалжин-1 худалдааны төв, Нарантуул, Дүнжингарав, Баялаг-Ундраа зах, худалдааны төв амарна гэдгийг албаныхан хэллээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button