“Cloudflare” компани интернэтийн томоохон хэсэг царцсан явдалд уучлал гуйлаа
Мягмар гарагт /2025.11.18/ “Cloudflare” компанийн үйлчилгээнд доголдол гарсны улмаас интернэтийн томоохон хэсэг царцсан. Хэрэглэгчид Х, ChatGPT, Spotify, Canva, Youtube, Instagram гэх мэт олон платформууд руу нэвтэрч чадахгүй болсон. Сонирхолтой нь сайтууд унасан тохиолдлыг бүртгэдэг “Downdetector” вэбсайт хүртэл унажээ. “Cloudflare” интернэтийн урсгалын тавны нэгийг хариуцдаг юм.
Саатал зүүний стандарт цагаар мягмар гарагийн /2025.11.18/ 06:30 минут буюу Улаанбаатарын цагаар 19:30-д эхэлсэн байна. Тус компани мэдэгдсэнээр системд аюул учруулж магадгүй файлуудыг хянах зориулалттай автоматаар үүсдэг тохиргооны файлаас үүдэж саатал гарчээ. Тэрхүү тохиргооны файлын хэмжээ хэтэрхий том болж, программ хангамжийн системийг нь гацаасан байна.
Үйлчилгээг сэргээсний дараа “Cloudflare”-ийн технологийн ерөнхий захирал Дэйн Кнехт олон нийтээс уучлал гуйжээ. Тэрбээр “Бид үйлчлүүлэгчид болон интернэт хэрэглэгчдийн итгэлийг алдлаа” хэмээн явдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй алдаа гэсэн юм. Өнөө өглөө арилжаа эхлэхэд тус компанийн хувьцаа 2.3 хувиар унажээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.