Спорт
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан болно

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу "Чингис хаан цом"-оор Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд түрүүлсэн бөхийг шагнаж байхаар шийдвэрлэсэн юм.
Монгол бахархлын өдрийн барилдаан өнгөрсөн жилээс эхлэн “Чингис хаан цом” нэртэй болж, анхны барилдаанд улсын начин Э.Даш түрүүлж, угцомыг хүртэж байжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.