Гадаад мэдээДЭЛХИЙ

“Physical Asia” шоу шударга бус явагдсан гэж зарим үзэгчид дүгнэж байна

“Netflix”-ийн “Physical Asia” шоуны нэгдүгээр улирал дуусаж, 1 тэрбум воны эзэд өчигдөр тодорсон. Шилдэг дөрвөн багт Австрали, Япон, Монгол болон БНСУ-ын тамирчид шалгарсан билээ. Дөрвөн улсын тамирчид хурд хүчээ сорьж Монгол болон БНСУ-ын баг ялагчийн төлөөх өрсөлдөөнд тунан үлдсэн. 

Хоёр улсын баг хүчтэй өрсөлдсөн ч эцэст нь БНСУ-ын тамирчид ялсан юм. “Physical Asia”-гийн сүүлчийн дугаарууд цацагдаж, БНСУ-ын баг ялсан гэдэг нь тодорхой болсны дараа зарим үзэгчид “Netflix” болон “Physical Asia”-гийн продакшны багийг шүүмжилжээ. Зарим хүн тэрхүү шоуг шударга бус явагдсан хэмээн шүүмжилж, нэгдүгээр улиралд эзэн орныг ялуулах зорилготой байсан гэж дүгнэх болсон байна.

Х дээр Joonie нэртэй хэрэглэгч “#Physical Asia гэж ямар гээч луйвар байв аа. Солонгосчууд бэлтгэж, Солонгост зохион байгуулж, солонгосчууд ялсан шоу тавилтгүй гэдэгт итгэнэ гэж бодоод байгаа юм уу. Бас Австралийг хасуулахын төлөө ашигласан тэр тактик. Үнэхээр инээдтэй. Тэд нар биднийг тэнэг гэж бодоод байх шиг байна” гэж бичжээ.

Berrylows нэртэй хэрэглэгч “К поп реалити шоунууд дээрээ ашигладаг аргатай адил зүгээр л тавилттай зохион байгууллаа. Солонгосын баг хамгийн шилдэг нь байсан гэдэгт намайг итгэнэ гэж бодоод байгаа юм уу” гэсэн байна.

Kris нэртэй хэрэглэгч “Бүрэн тавилттай. Та нар шударга өрсөүлдүүлж, өөрсдийнхөө улсад давуу тал олгохгүй гэвэл зүгээр л Physical 100 шоугаа хий. Хулчгарууд, Солонгосыг аварга болгохын төлөө Австрали бас Японыг хасах шаардлага байсан уу?” гэжээ.

Зарим хэрэглэгч БНСУ-ын багт баяр хүргэсэн байна. Agata нэртэй хэрэглэгч “Physical 100 шоуг үзсэн бол тулааны урлаг бас кроссфитээр хичээллэдэг хүмүүс давуу талтай гэдгийг ойлгох байх. Солонгосын баг тийм байсан. Стратеги, хатуужил, бяр чадалтай байж хожно. Солонгосын удирдагч сул байсан ч гишүүд нь хүчтэй байсан” гэсэн юм.

Dia нэртэй хэрэглэгч “Солонгосчууд маш их хичээж, ялсандаа баярлан уйлсан. Тэд нар илүү туршлагатай л байсан болохоор та нар шударга бус явагдсан гэж байна” хэмээжээ.

Эх сурвалж: International Business Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button