Драмын урлаг нь 2000 гаруй жилийн түүхэндээ анхны хэлбэрээ өнөө хэр нь алдаагүй яваагаараа онцлогтой. Тэгвэл тус салбарт “Гурван сүүдрийн театр” нэртэй шинэ өрх нэмэгдлээ. Тус театрыг жүжгийн зохиолч О.Элбэгтөгс санаачлан үүсгэн байгуулжээ.
Энэ талаар зохиолч О.Элбэгтөгс өөрийн цахим хуудаснаа "Манай театр нь орчин үеийн соёл, сэтгэлгээ, амьдралын хэв маягт суурилсан үзэл санаа бүхнийг дэмжин ажиллана. Мөн Монголын театрын урлагийн түүхийг эргэн харж, мартагдсан, олон нийтэд түгэн дэлгэрээгүй зохиол бүтээлүүдийг сэргээн тоглох, олж нээх, мөн жүжгийн зохиолын эрэлд бидэн яваа, бүтээхүйн их хүслэнд автан суугаа авьяаслаг зохиолчдыг дэмжин тэтгэх, зохиол бүтээлийг нь тайзнаа амилах боломж олгох, урьд өмнө нь Монгол хэлнээ орчуулагдан, олон нийтийн хүртээл болж байгаагүй, шинэлэг, өвөрмөц драмын бүтээлүүдийг орчуулан түгээж, тайзнаа жүжиг болгон тавих ажлуудыг урын сангийнхаа бодлогод тусгаад байна" хэмээн бичжээ.
Түүнчлэн “Гурван сүүдрийн театр” анхны уран бүтээлээрээ Б.Сүнжидмаагийн зохиол "Хөх тойрог” экзистенциалист драмын жүжгээр хөшгөө нээхээр болжээ. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар И.Оюун-Эрдэнэ ажиллахаар болсон бөгөөд энэ сарын 28, 29-нд үзэгчдийн хүртээл болгох аж.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгтөгсөд баяр хүргэе, зоригтой шийдэл байна. Маш сонирхолтой олон олон бүтээл туурвих байх аа