Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-аас Япон руу нисэх 500 мянган тасалбарыг буцаажээ

БНХАУ болон Японы харилцаа Тайванийн асуудлын улмаас муудаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ иргэдээ Япон руу аялахгүй байхыг уриалсан. Үүнтэй холбогдуулан Хятадын томоохон аяллын компаниуд Япон руу аялах тасалбар худалдахаа зогсоосон юм.

Тэгвэл нислэгийн салбарын мэргэжилтэн Ли Ханминь “AFP” агентлагт мягмар гарагт /2025.11.18/ хэлэхдээ БНХАУ-аас Япон руу нисэх байсан 500 мянган тасалбарыг буцаасан гэжээ. Ли 2023 оноос хойш Хятадын иргэд нислэгийн тасалбар захиалсан өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна. Түүний боловсруулсан тоо баримтаар бол Япон руу нисэх тасалбарын захиалга өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2025.11.15/ 1.5 сая байсан бол хоёр өдрийн дараа 1 сая болж буурчээ.

Япон руу аялж буй жуулчдын ихэнхийг Хятадын иргэд бүрдүүлдэг. Энэ жилийн эхний есөн сарын хугацаанд 7.5 сая БНХАУ-ын иргэн Японоор аялсан байна.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

яаааяяя, яамаар ч юм бэ, ийм л нүсэр хүн, нүсэр бүтэц, нүсэр дарангуй нийгэм шүү, үнэхээр бүх зүйл нь нүсэр юм. ази тивдээ бүү хэл дэлхийд нүсэрдээд байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button