Гадаад мэдээДЭЛХИЙ

“Physical Asia”-гийн продюсер: Монголын багийг өөр процессоор сонгосон

“Physical: Asia” шоуны эцсийн гурван анги өчигдөр цацагдаж БНСУ-ын баг ялалт байгуулсан нь тодорхой болсон.Тус шоуг  найруулсан Жан Ху Ги арваннэгдүгээр сарын 7-нд “Deadline”агентлагтай “Physical: Asia”-г бүтээн болсон шалтгааны гэх мэт зүйлсийн талаар ярьжээ.

Тэр “Ази хүмүүс жижиг биетэй гэх хэвшмэл, өрөөсгөл ойлголт байдаг. Харин ч Ази хүмүүс маш хүчтэй, улс орнуудад хүч сорьсон уламжлалт спорт байдаг гэдгийг бүх хүнд харуулахыг хүссэн” гэсэн байна. Жан Ху Ги оролцогчдыг сонгоход тухайн улс орнуудын албан тушаалтнууд санал болгож тусалсан гэжээ. Гэхдээ Монголын оролцогчдыг сонгох процесс бусдынхаас өөр явагдсан гэдгийг тэр онцолсон байна.

Түүний хэлснээр Монголын Засгийн Газрын албан тушаалтан эхэндээ БНСУ болон Монголын тамирчдыг өрсөлдүүлэх шоу хийх талаар санал болгосон байна. Ингэхдээ хоёр улсаас тус тус 15 хүн сонгож өрсөлдүүлэхийг санал болгосон аж.

Тэр Монголын ЗГ-ын албан тушаалтантай хэлэлцсэн тухайгаа ярихдаа “Хөгжилтэй санаа байна гэж би хэлсэн. Гэхдээ үүнээс илүү хөгжилтэй зүйл нь олон орныг оролцуулж, Ази тамирчдын шоу хийх  явдал байсан. Бид “Physical: Asia”-г хийе гэж эцэслэн шийдвэрлэсний дараа тэд бидэнд сайн өрсөлдөгч болох тамирчид болон хүмүүсийг санал болгож тусалсан” гэжээ.

Шоунд оролцуулах улс орнуудыг “Netlfix”-ийн үйлчилгээ тэлж буй гол бүсүүдийг онилох зорилгоор сонгоогүй аж. Харин үндэсний спортыг авч үзэн сонгожээ. “Physical: Asia” шоу Азийн орнууд дахь үндэсний спортоороо олонд танигдсан тамирчдыг харуулах зорилготой байсан гэж Жан Ху Ги хэлсэн юм. 

БНСУ-ын тамирчид өмнө нь “Physical 100” шоунд оролцож байсан учир давуу тал болох эсэх дээр тэрбээр нэг их давуу тал болохгүй байх гэж хариулжээ. Жан Ху Ги “Өрсөлдөөнт тоглоомууд дээр том давуу тал болж, тэмцээний үр дүнд нөлөөлөх хэмжээний зүйл биш гэж бодож байна” хэмээсэн аж.

Эх сурвалж: Prime Timer

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэдээлэл нь зөрөөд байна. Монголын талаас нэг агентлаг 50, 50 хүнтэй гэж санал болгосон тухай ярьсан. Өмнөдийнхөн төрийн байгууллагаас нэг нь 15, 15 гэсэн гээд таарахгүй байна. Албан тушаал андуурч болох ч тоо нь зөрмөөргүй ?

Холбоотой мэдээ

Back to top button