Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украин дахь орон сууцны барилгуудад цохилт өгч 26 хүн нас баржээ

ОХУ Украины баруун бүсэд байрладаг Тернопил хот дахь орон сууцны барилгуудад агаарын цохилт өгсний улмаас 26 хүн нас барсан байна. Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко лхагва гарагт /2025.11.19/ мэдэгдэл хийхдээ 100 гаруй хүн цохилтын улмаас гэмтсэн гэжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр ОХУ Украин дахь орон сууцны барилгууд, эрчим хүч болон тээврийн дэд бүтцүүд рүү 476 дрон, 48 пуужин харвасан байна.

Цохилтод өртсөн орон сууцны барилгуудын дээд давхрууд нь нуран унажээ. Клименко Телеграм дээр “Халдлагад өртсөн газруудад хийх ажил их байна. Хамгийн гол нь нурангид дарагдсан байж болзошгүй хүмүүсийг олох явдал. Нэг барилгын хоёр орц бүрэн шатсан байсан. Гал гарсны улмаас хүмүүс айж цонхоороо үсрэх гэж оролдсон” гэж бичсэн байна.

Цохилтын үеэр Украинтай хиллэдэг Польш улс агаарын орон зайгаа хамгаалах арга хэмжээ авчээ. Тус улс Жешув, Люблины нисэх онгоцны буудлуудыг түр хугацаагаар хааж, Польш болон НАТО-гийн сөнөөгч онгоцнуудыг нисгэсэн байна. Есдүгээр сард ОХУ-ын дронууд Польшийн агаарын хил рүү нэвтэрсэн хэрэг гарч байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button