Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Хууль зүйн яам Эпштейний баримт бичгүүдийг 30 хоногийн дотор дэлгэнэ

АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди лхагва гарагт /2025.11.19/ мэдэгдэл хийхдээ Хууль зүйн яам нь Жеффри Эпштейний хэргийн баримт бичгүүдийг 30 хоногийн дотор дэлгэнэ гэжээ. Ерөнхийлөгч Доналд Трамп Эпштейний баримтуудыг дэлгэхгүй гүрийсээр ирсний эцэст ням гарагт /2025.11.16/ бодлоо өөрчилсөн. Ингэснээр Конгресс мягмар гарагт /2025.11.18/ санал хурааж зөвхөн нэг хууль тогтоогчоос бусад нь баримт бичгүүдийг дэлгэхийг дэмжсэн юм.

Эпштейн нь 2019 онд бэлгийн хүчирхийллийн хэргээр баривчлагдан шүүх хурлаа хүлээн, цагдан хоригдож байхдаа нас барсан. Задлах шинжээч түүнийг өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн гэх дүгнэлт гаргасан байдаг. Гэхдээ олон хүн түүнийг гадны нөлөөтэй нас барсан гэж боддог. Учир нь түүний нас барсан үеийн нөхцөл байдал маш сэжигтэй. Эпштейн шоронгийн өрөөндөө өөр хоригдогчтой хамт байх ёстой байсан юм. Нас барах үед тэр өрөөндөө ганцаараа байжээ. Мөн харуулууд түүний өрөөг 30 минут тутам шалгах ёстой байсан ч 3 цаг шалгаагүй. Дээрээс нь тухайн өдөр шоронгийн хэд хэдэн хяналтын камер ажиллагаагүй болсон байсан. Хууль зүйн яам ажиллаж байсан хяналтын камерын бичлэгийг эх хувиар нь нийтэллээ хэмээн дэлгэсэн бичлэгийг янзалсан нь тодорхой болсон. Холбооны мөрдөн байцаах товчоо тэрхүү бичлэг нь эх хувиараа байгаа гэж мэдэгдсэн ч 2 минут 53 секундийг нь хассан байсан билээ.

Нас барахаасаа өмнө Эпштейн АНУ болон дэлхийн элитүүдийг хувийн арал дээрээ урьж авчран, бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж хүмүүс боддог. Ийм учир америкчууд Эпштейний баримт бичгүүдийг дэлгэхийг түүнийг нас барснаас шаардаж ирсэн.  

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button