Н.Учралыг УИХ-ын дарга болгох эсэх асуудлаар АН-ын бүлэг 14:00 цаг хүртэл завсарлага авав
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдаж, МАН-ын бүлгээс Н.Учралыг УИХ-ын даргаар томилох санал оруулж ирэв. Харин АН-ын бүлгээс өдрийн 14.00 цаг хүртэл завсарлага авахыг хүсэж, байр сууриа илэрхийллээ.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Аль нэг намын дарга парламентын дарга байх нь зарчим, ёс зүйн хувьд зохимжгүй гэх байр суурийг АН-ын бүлгээс удаа дараалан хэлж байгаа. Хэн нэгэн хүнд зориулж цаг хугацааны хувьд ч хэлсэн зүйл биш. Бидний даган дуурайх гэж хичээдэг олон улсад ч аль нэг намын дарга УИХ-ын дарга байх нь буруу гэж үздэг. Гэтэл манай Монгол улс сүүлийн 10 жилд З.Энхболд, М.Энхболд дарга нар УИХ-ын даргаар ажиллаж байсан. Энэ нь сайн, зөв жишиг биш байсныг бүгд мэднэ. Парламент өөрөө төвийн байр суурийг шаарддаг. Гэтэл намын дарга удирдах нь эрх ашгийн хувьд зөрчилдөнө гэх мэт олон шалтгааныг дурдаж болно. Тиймээс энэ асуудлаар АН дахин ярилцах шаардлагатай байгаа тул өдрийн 14.00 цаг хүртэл завсарлага авмаар байна. Саналаа нэгтгэж, энэ асуудлын дагуух хуулийн төслөө ч ярилцах шаардлагатай байна" хэмээсэн юм.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗИА ГОЁ ШОУ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ МАН н ГАРУУД НАМ ДЭЭРЭЭ ТОХИРООД ЯРСХИЙТЭЛ ГАРАА ӨРГӨЧИХСӨН БАЙДАГ ГЭТЭЛ АН ХЭРСЭН БУХ ШИГ ХЯЛАЙГААЛ ХЭВТЧИХЛЭЭ.АН НӨХДҮҮД ХЭДЭН ГОЛ ЯАМАА МАНЬДАА ӨГЧИХӨӨ ГЭЖ СӨРСӨН БАЗАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ НЬ ЭЭ? УЧРАЛ СПИКЕР БОЛЧИХ АВААС ЖИНХЭНЭ ДАМПУУРАЛ ЗАВРХАЛ ЭХЛЭНЭ БОЛГОЧИХООЧ УЧРАЛД НАМЫН ДАРГА АХДААД БАЙХАД ДАА ДУУГҮЙ Л ХАРААД ШОРДООД АЛИНГИЙ НЬ АЛДУУЛААД ӨГЧИХӨӨЧ ЭНЭ НАМЫН НЭР ХҮНД ЖИНХЭНЭ УЛНЫ ТҮВШИНД ОЧЧИХСОН БАЙХАД ОДОО ТА НАРЫН ТОЛГОЙ АЖИЛЛАХ Л ҮЛДЛЭЭ.ЭНЭ МАН УНАХ АЖЛАА МАШ САЙН ХИЙЛЭЭ ЭНЭ НАМЫН ЖИЙРЭГ РЕЗИН НЬ ХҮН НАМ ХАЛТАР ДООЖГОЙ БОЛБОЛ ИХ ХУВИРАМТГАЙ ӨӨРТ НЬ АШИГТАЙ Л БОЛ ХЭНД Ч БИЕЭ ҮНЭЛЭХЭД БЭЛЭН ЯВДАГ ДОЛГОР ЮМ ШҮҮ ДЭЭ.