УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Нэг намын дарга парламентын дээр гараад алх цохиод эхэлбэл тэнд мэтгэлцээн өрнөх ямар ч боломжгүй болно"

Эрх баригч МАН УИХ-ын даргаар Н.Учралыг томилохыг 100 хувийн саналаар дэмжээд байна. Бусад намын байр суурийг харгалзахгүй гэдэг байр сууринаас УИХ-ын чуулганаар шууд оруулаад ирэв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "Бид даргад дуртай үндэстэн. Социализмын үеэс л даргыг магтан дуулж, доор нь амьдарч ирсэн. Намын дарга гэдэг үгийг хэлээд сурчихсан. Гэтэл ардчилсан улсад намын дарга гэдэг ойлголт байхгүй. Намын лидер гэж л бий. Мөс зүсэгч лидерүүд парламентын спикер байх ёсгүй гэдэг зарчим байдаг. Яагаад гэвэл парламент болон олон намын төлөөлөл. Нэг намын лидер парламентын дээр гарч ирээд алх цохиод эхэлбэл тэнд эрүүл саруул мэтгэлцээн өрнөх ямар ч боломжгүй болно.

Намын лидерүүд нэг бол гүйцэтгэх засаглалаа, нэг бол намаа толгойлоод мэтгэлцээд сууж байх ёстой гэдэг соёл бий.

Ерөнхий сайдын суудлыг доошоо буулгая гэж яриад чадахгүй байхад нэг намын дарга парламентын дээр гараад суучихвал энэ парламент парламент биш болно" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА ЗА ТЭГВЭЛ ЧИ СПИКЕР БОЛЧИХОО ТАНАЙ НАМД ИРЭХ СОНГУУЛЬД САЙХАН БОЛОМЖ ГАРГАЖ ӨГЛӨӨ ЭНЭ МАН н МУДАКУУД ХООРОНДОО ЭВ НЭГДЭЛГҮЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГААРАА ЦОЛЛУУЛЖ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЦУС НӨЖГҮЙ ДАЙН ОДОО Ч ХҮЧТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.ҮҮН ДЭЭР НЬ МАШ ЧАДВАРЛАГ ТОГЛОЛТ ХИЙГЭЭД ИРЭХ СОНГУУЛИАР ЖИНХЭНЭ АЛААД ӨГӨХ НЬ ЗӨВ БАЙХ.ТА НАР ЧАДАХ УУ? АМЖИХ УУ? ЭНЭ НАМЫН ХУЛМАСТАЙ СУГАНД ШИГДСЭН ЦҮНХ БАРИГЧ БООВ ХӨХӨГЧ НАРЫГ ТА НАР Л ЧӨТГӨР ШУЛАМ РУУ НЬ ЯВУУЛНА БОЛОМЖИЙГ АШИГЛААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button