УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Батцэцэг: Монгол, БНСУ-ын иргэд харилцан визгүй зорчих цаг нь болсон

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IX хуралдаанд оролцож буй тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ким Жин А-г 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, манай Стратегийн түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа хоёр тал төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв.Солонгосын соёлын контент бүтээгчийн бүтээсэн “Physical Asia” Ази тивд төдийгүй дэлхий нийтийн өсвөр үе, залуучуудыг байлдан дагуулж буйг тэмдэглээд тус тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцсоныг дурдаж, энэхүү контент нь манай улсыг олон улсад эергээр сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын иргэдийн зорчих урсгал ихээр нэмэгдэж буйг харгалзан иргэдийн зорчих нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох цаг үе хэдийн болсон гэдгийг онцлоод эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдийг нэн түрүүнд хүмүүнлэгийн үүднээс визийн нөхцөлөөс чөлөөлөхөд онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

эд сайд Ким Жин А БНСУ нь ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол Улстай газрын ховор металл, нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн нөөц боломж байна гэв.

Мөн БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр хоёр талын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Энэ балай будмал алмас авгай зайлаа

Зочин
Зочин

Yu. Keksiin talaar yum bichedd bna, naad soo egch chini bas mairshdee

Зочин
Зочин

МАНАЙ САЙД ЭНЭ ХАНГУ ЭМЭГТЭЙГИЙН ДЭРГЭД БОЛ НҮД ХӨМСӨГ САЙТАЙ САЛТАЙ НЬ УУЖИМ ҮСЭРХЭГ МЭЭМ ТОМТОЙ ЁОБОР САЙТАЙ ГОЁ ХАРАГДАЖ БАЙНАА МАНАЙ САЙДЫН НӨХӨР ХАРВААСУ ГОЁ МУДАК БАЙНА ЛЭ

Холбоотой мэдээ

Back to top button