НИЙГЭМНийгэм мэдээ

"Таван шар"-ын төмөр зам доогуур нүхэн гарц барих ажил 90 хувьтай байна

Төмөр зам, автозамтай огтлолцдог байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн нэгдүгээр байршил болох “Таван шар”, төмөр замын 396 дугаар гармын нүхэн гарцын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа аж. Түүнчлэн гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтыг хийж дууссан байна.

Мөн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах 90 метрийн урттай явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Түүнчлэн явган хүний гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Төслийн гуравдугаар байршил болох “Гермес” төвийн урд, төмөр замын зоорийн нүхэн гарцын төслийн их биеийн бүтээцийн бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. Тус байршилд түлхэх технологи ашиглан нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор байрлуулж буй бөгөөд гүйцэтгэл 50 гаруй хувьтай явагдаж байгаа аж.

Тэрчлэн геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 18-ыг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн гурван нэгж талбарын асуудал талуудын хоорондын зөвшилцөх шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа ирэх хавраас уг байршлын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинsuhe
Зочинsuhe

ENE NYAMBAATAR BUH BOLOMJIIG HARJ AJILLAJ BNA BITGII ENE HUNIIG MUU HELNOROLD SUULIIN 35 JILD IIM HUN GARAAGUI SUU????????

Back to top button