Гадаад мэдээДЭЛХИЙ

COP30 цаг уурын хэлэлцээ гал гарсны улмаас тасалдав

Бразил улсад COP30 НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж буй. Пүрэв гарагт /2025.11.20/ уулзалт явагдаж байсан барилгад гал гарсан тул нүүлгэн шилжүүлэлт хийж, хэлэлцээ тасалджээ.

Хэлэлцэж буй гишүүн орнууд зөвшилцөлд хүрэхэд 24 цаг хүрэхгүй хугацаа л үлдсэн байгаа. Тэгтэл пүрэв гарагт орон нутгийн цагаар үдийн хоолны цагийн дараа үзэсгэлэнгийн павильонд гал гарчээ. COP30-ын зохион байгуулагчид мэдээлснээр 13 хүн утаагаар амьсгалсан тул эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Орон нутгийн гал унтраах алба мэдээлснээр цахилгаан тоног төхөөрөмж буюу богино долгионы зуухнаас гал эхэлсэн байх магадлалтай аж.

Гал гарсны улмаас пүрэв гарагийн хэлэлцээг цуцалж, өнөөдөр өглөөнөөс л дахин эхлүүлэх болжээ. Дээд хэмжээний уулзалт өнгөрсөн лхагва гараг /2025.11.19/ гэхэд зөвшилцөлд хүрнэ гэж мэдэгдэж байсан ч үүнийгээ гүйцэтгэж чадаагүй юм. Одоо COP30 ямар нэгэн зөвшилцөлд хүрэхэд 24 цаг хүрэхгүй хугацаа үлдээд байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button