НийгмийнСПОРТСпорт

Аварга, арслангуудыг давж шуугиан тарьсан, удамт бөх сумын заан Д.Мөнхтулга

Монгол бөхийн өргөөнд өчигдөр болсон "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаанд хоёр сумын заан цолтон багтсан. Тэгвэл баруун талыг магнайлан барилдсан Улсын аварга О.Хангайг нэгийн даваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат сумын заан Д.Мөнхтулга өвдөг шороодуулсан. Түүнчлэн хоёрын даваанд Улсын арслан Э.Оюунболд, гурвын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгон нарыг дараалан өвдөг шороодуулж шуугиан тарьсан.

Том барилдаанд, том цолтнуудыг өвдөг шороодуулсан сумын заан Д.Мөнхтулга нь Улсын харцага  М.Дармаабазарын хүү юм. Энэ жил 24 настай тэрбээр 2019 онд Завхан аймгийн Улиастай сумын наадамд түрүүлэн сумын заан цол авч байжээ. Мөн хоёр удаа сумын заан цолоо баталсан, шилдэг сумын заануудыг нэг юм. Тэрбээр Хилчин спорт хороо, Дохиолол, харуул хамгаалалтын Шинэ харцага ХХК, Завхан Даян дэвжээний бөхийн дэвжээний нэр дээр барилддаг байна.

Д.Мөнхтулга нь үндэсний бөхөөс гадна жүдо, самбо бөхөөр хичээллэдэг бөгөөд өнгөрсөн жилийн Самбо бөхийн улсын аварга болсон юм. Мөн Эрдэнэт хотод өнгөрсөн жил болсон буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн "УАШТ"-ний -100 кг жинд мөнгөн медаль хүртэж байжээ.

Түүнчлэн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагддаг сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилддаг юм. Тэрбээр сумын заануудын барилдааны шөвөгтэй аж. Тэрчлэн Д.Мөнхтулга 16 насандаа үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга болж байжээ.

Д.Мөнхтулгын аав М.Дармаабазар нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат бөх. Мөн самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер ажээ. 1992 оны ардын хувьсгалын 71 жилийн ойн баяр наадамд улсын начин Ц.Улаанхүүгээр дөрөв, улсын начин П.Эрдэнэбаяраар тав, улсын заан Ж.Ганболдоор зургаа даван шөвгөрч Монгол улсын өсөх идэр начин цол хүртэж байжээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын харцага цол хүртсэн юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Xaryyl zangu
Xaryyl zangu

ХҮН МУУЛАХ ДУРТАЙ ХӨСРИЙНҮҮД ЭЭ ИДСЭН ТОЛГОЙ ХУВХАЙРЧ ИДҮҮЛСЭН ТОЛГОЙ НОГООРДОГ ЮМСАН УМ МА НИ БАДНИ ХУМ

Зочин
Зочин

Бага зэрэг орой гарч ирж байгаа хүү байна даа.

Н.Ж
Н.Ж

Б. Лувсанпэрэнлэй... Сэтгүүлч та Бөхийн цолыг гүйцут бичиж байна уу? "Шөвөгтэй " гэж юм оёдог шөвөг юм уу?

Зочинзочин
Зочинзочин

4-ийн даваанд хэт хөөрүү, давуулж бариад өндөрт өргөгдөн унав. Өөрөө барьц өгч унасан даа.

Зочин
Зочин

24 настай гэж худлаа биз дээ ! Хэдхээн хоногийн өмнө идэрчүүдэд барилдаад бсан биш билүү ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дүү нь

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дүү нь байхаа Нарантулга

Зочин
Зочин
Reply to  Зочин

2001 оных юм байнлээ дэвжээ.мн дээр байсан

Иргэн
Иргэн

24- насадаа ингэж барилдаж байгаа гэдэг нь үнэн бол арай л хожуу амжилт нь гарч байгаа юм бн, гэхдээ сайн хөдлмөрлвөл ахиад 10- жилийн барилдаан байж болох бүрэн боломжтой!!!

Тогоо
Тогоо

Далайцэрэн гэдэг чимэг нэр өгии

Зочин
Зочин

Terbeeer gej ymr olon bicdegim be

Зочин
Зочин

жудо барьцаар хол явахгүй шүү, гэмтэл бэртлээс хол байгаарай, амжилт

ЗОЧИН
ЗОЧИН

ХҮН МУУЛАХ ДУРТАЙ ХӨСРИЙНҮҮДЭЭ ИДСЭН ТОЛГОЙ ХУВХАЙРЧ ИДҮҮЛСЭН ТОЛГОЙ НОГООРДОГ ЮМ ШҮҮ УМ МА НИ БАД МИ ХУМ

Зочин
Зочин

МОНГОЛ УЛСЫН ДАЯАР ДУУРСАГДАХ ДАРХАН АВАРГА МӨНХТУЛГА ОДОО УДАХГҮЙ ШҮҮ ГӨЛӨГНҮҮДЭЭ

Зочин
Зочин
Reply to  Зочин

За жингэрээ

Зочин
Зочин

good

Холбоотой мэдээ

Back to top button