НИЙГЭМНийгэм мэдээ

Авто спортын клуб Богдхан ууланд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ

Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын амны хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч байгаль орчинд сөрөл нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аялагчдад хяналт тавин үйл ажиллагааг зогсоосон байна. Тодруулбал, авто спортын клубууд үйл ажиллагаа зохион байгуулж байжээ.

Цугласан иргэдэд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, улсын байцаагч нар шаардлага тавьж уулнаас буулгажээ. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааны холбогдох хууль, дүрэм тайлбарлаж, захиргааны хариуцлагатай жижүүрт мэдэгдсэн байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Индра
Индра

Хийх юмаа олж ядсан БАЯЧУУД байгал орчныг дураараа сүйтгэж байдаг нь ганц энэ биш шүү!!!

Зочин
Зочин

Зөвшөөрөлгүй барьсан барилгаа зогсоож чадахгүй байж .

Зочин
Зочин

Авто спорт байгаль ёстой аймаар сүйтгэдэг юм байна лээ шүү.

Зочин
Зочин

Энэ нэг байгаль бузарласан заваан юмнуудыг бүр болиул.

Холбоотой мэдээ

Back to top button