Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсныхаа дараа хоёр улсын харилцааг хүчирхэг хэмээв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.11.24/ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй утсаар ярьсан байна. Трамп түүнтэй утсаар ярьсныхаа дараа АНУ, БНХАУ-ын харилцаа маш хүчтэй гэж хэлжээ. Тэднийг утсаар ярина гэдгийг хоёр улсын аль аль нь урьдчилж мэдэгдээгүй байсан юм.

Тайванийг БНХАУ-д буцааж нэгтгэх нь Бээжингийн алсын харааны гол хэсэг гэж Ши Жиньпин Трампт хэлжээ. БНХАУ Япон хоёрын хооронд олон жил үзэгдээгүй хямрал үүсээд байгаа. Япон бол НАТО-гийн гишүүн бус АНУ-ын томоохон холбоотон улс билээ. Энэ сар Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ БНХАУ Тайвань руу довтолсон тохиолдолд цэргийн арга хэмжээ авахад хүрч болзошгүй гэж хэлсэн. Энэ нь БНХАУ-ын дургүйцлийг хүргэсэн юм.

“Xinhua” агентлаг мэдээлснээр Ши Жиньпин “БНХАУ болон АНУ фашизм, милитаризмын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж байсан. Дэлхийн II дайны үр дүнг хамгаалахын тулд хамтран ажиллах ёстой. Тайванийг БНХАУ-д эргэн нэгтгэх нь дайны дараах олон улсын дэг журмын салшгүй нэг хэсэг” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тайваны хятадууд коммунист хятадын дор эрх чөлөөгүй болохыг хүсэхгүй бгаа шд.

Холбоотой мэдээ

Back to top button