Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын алдарт жүжигчин И Сүн Жэ 91 насандаа таалал төгслөө

БНСУ-ын алдарт ахмад жүжигчин, хууль тогтоогч асан И Сүн Жэ өнөө өглөө /2025.11.25/ 91 насандаа амьсгал хураасан гэдгийг түүний гэр бүл мэдэгджээ.

Хойд Хамгён мужийн Хоерон хотод төрсөн тэрбээр 1960 онд ‘KBS” телевизэд жүжигчний дебютээ хийж, өнгөрсөн жил хүртэл кино уран бүтээлүүдэд тоглосон байна. Тэрээр БНСУ-ын кино урлагийн салбарт хамгийн удаан ажилласан ахмад жүжигчдийн нэг байсан билээ.

И Сүн Жэ 1970, 1980-аад онд Солонгосын өргөн нэвтрүүлгийн жүжигчдийн холбооны ерөнхийлөгчөөр гурван удаа ажилласан. 1992 онд тэр тухайн үеийн эрх баригч Ардчилсан Либерал намаас нэр дэвшиж хууль тогтоогч болжээ. Тэрээр ахмад насандаа жүжиглэсээр байсан ч гэсэн өнгөрсөн оны сүүлээр эрүүл мэндийн асуудлууд гарч ирсэн байна. Эрүүл мэндийн асуудлын улмаас тэр өнгөрсөн жилийн аравдугаар сард хэд хэдэн тайзны тоглолтоо цуцалж, дөрөвдүгээр сард болсон Солонгосын Телевиз, радиогийн шагнал гардуулах ёслолд оролцож чадаагүй юм.

Эх сурвалж: Korea Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За энэ хүн ч манай улсын мэдээнд орохоор алдартай хүн биш !

Зочин
Зочин

Өлсгөлөн ядуу, үгээгүй гуйлгачин, харгис бурангуй, хаалттай харанхуй, өнгөрсөн зуундаа гацчихсан, хоцрогдсон хойд солонгостоо бол ингэж амжилтанд хүрэх боломж яагаад ч гарахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button