Нийгэм мэдээ

Ээмэг, бөгж худалдаж байна гэх лайваар 2.5 сая төгрөг залилуулжээ

“Ээмэг, бөгж худалдаж авах гэсэн боловч залилуулчихлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Иргэн Э 11 дүгээр сарын 23-нд фэйсбүүк орчинд явагдаж байсан шууд дамжуулалт /live/-ын дагуу үнэт эдлэл худалдан авахаар тус шууд дамжуулалтыг явуулж байсан нэр бүхий этгээдийн данс руу 2.5 сая төгрөг шилжүүлэн залилуулсан байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд иргэдийг цахим орчинд явагдаж буй худалдаа, шууд дамжуулалт, танил бус этгээдийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд болгоомжтой хандаж, мэдээллийг сайтар нягталсны дараа гүйлгээ хийхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button