"Оюу Толгой" ХХК-ийн захирлаар С.Мөнхсүхийг томиллоо
Рио Тинто группийн зүгээс "Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Дридре Лингенфилдерийн үүрэгт хугацаа 12-р сарын 9-нд дуусгавар болохтой холбогдуулан тус албан тушаалд дараагийн хүнээр хэнийг томилох нь анхаарал татаад байсан билээ.
Хамгийн боломжит хувилбараар Рио Тинто группийн Гвиней дэх Симанду төмрийн хүдрийн төслийг ахалж буй Крис Эйчитсон яригдаж байсан юм. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эрх ашгийг хангаж чадах хүнийг санал болгох, монгол хүн томилох тухай асуудлыг Рио Тинто-гийн талд тавьсан.
Улмаар Монголоос хэд хэдэн хувилбар яригдаж байснаас ийн 2021 оноос хойш Рио Тинто компани Зэсийн группийн Өсөлт, хөгжилт хариуцсан захирлаар ажиллаж буй С.Мөнхсүхийг томилжээ. Тэрбээр "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн. Рио Тинто групп ирэх 12-р сард бүтцийн томоохон өөрчлөлт хийх тов бий.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger
Jujitsugiin holboonii terguun mundag zaluu daa
Монгол Ажилчдынхаа дуу хоолойг сонсож, тэднийг дэмжиж ажиллавал ажилтанд хүрнэ.
Монголын төр , засгийн газар уих ын даргын суудал том том компаниудын суудал тогмоолын СУУДАЛ болж хувирсан Хэн дуртай нь суудалд залардаг болсон МАН ын хулгайчууд МАН ынхааан Монгол Улс хөгжих үү мөхөх үү Хятадын хараат Улс болоод л Хятадын колони болж гүйцээд байна Ерөнхийлөгч Хүрэлсүх гуай Ерөнхии сайд Занданшатар гуай УИХ ын дарга Учрал билүү НОВШ юмааа