Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

101 жилийн өмнө хаант засаглалаа халсан ч төрийн тэргүүнээ ХААН хэмээн дууддаг болцгоолоо

Эдүгээх Ерөнхийлөгчөө монголчууд ХААН хэмээн нэрийдэх болжээ. Энэ нэршил эхэндээ шивнэлдэх зайнд далд яригддаг байснаа одоо олон нийтийн сүлжээнд хүртэл өргөнөөр хэрэглэгдэж, ер нь нийтээрээ хүлээн зөвшөөрөх хандлага тогтсоор байна.

Богд хаан 1924 оны тавдугаар сард жанч хальснаас хойш Монгол Улс хаан залаагүй. Өчигдөр бид Монголын газар шороон дээр 2000 гаруй жил ноёрхож ирсэн хаант засаг ёсоо халж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 101 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 101 жилийн өмнө нүүдэлчдийн төрт улсын хэлбэрийг анх удаа өөрчлөн, хаант ёсоос улсын дээд эрхийг ард түмэнд эдлүүлэх үзэл санаанд шилжсэн нь энэ.

Гэтэл яагаад 101 жилийн өмнө засаглалынхаа хэлбэрийг өөрчилсөн улс татлаа өдгөө цагт төрийн тэргүүнээ "хаан" хэмээн нэрийдэх болцгоов. Үүний гажуудлыг ерөөс харсан ч хараагүй, үзсэн ч үзээгүй мэтээр мэлзийж, парламентын танхимд Гүйцэтгэх засаглалаа унагах "зарлиг" уншихад нь хүртэл алга нижигнүүлэн ташиж суудаг ард түмний төлөөлөлтэй болцгоов.

Ерөнхийлөгчийн эрх хэмжээг Үндсэн хуулийнхаа гуравдугаар бүлэгт маш тодорхой заасан. Төрийн тэргүүн нь бүх цэргийн командлагч байх бөгөөд гадаад оронд улсаа бүрэн төлөөлж, уучлал үзүүлж, шагнаж, хуульд хориг тавьж, ҮАБЗ-өө тэргүүлнэ зэргээрх тодорхой заалтуудтай. Ерөнхийлөгч болсноор улс төрийн намын харьяаллаас татгалздаг.

Ийм симбол маягийн Үндсэн хуулийн эрхтэй Ерөнхийлөгч нар үеийн үеийн эрх хэмжээгээ ямагт хэтрүүлэн хэрэглэсээр ирсэн. Хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай улс гэж монголыг олон улсын судлаачид тодорхойлдог. Гэвчиг хамгийн их эрх мэдлийн хүрээгээ тэлсэн Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх нэрлэгдэхээр байна.

Тэр Ерөнхийлөгчийнх тамгын газрыг түшиж байсан Г.Занданшатарыг Засгийн газрын тэргүүнээр, өөрийнх нь туслахаас улс төрийн карьераа эхлүүлсэн Н.Учралыг УИХ-ын даргаар томилчихлоо. Төрийн гурван өндөрлөг ингэж түүний халаасны хүмүүс болов. МАН-ын ЕНБД-аас өгсүүлээд Удирдах зөвлөл, Бага хурлын дийлэнх хувьд өөрийн хүмүүсээ сагатал чихэж үзүүллээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах бүх сценари дээр ажилласан гэгдсэн Д.Болдод ЦЕГ, өөрийн хүслээр АТГ-ыг З.Дашдаваад улираан өгөх гэхчлэнгээр хууль, хүчний байгууллагуудыг түүний хүмүүс удирдах боллоо. Энэ схем одоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын өнгөрсөн жилүүдэд төрд томилсон бүхий л хүмүүсийг хөөх замаар агентлаг, ТӨХК-иуд үргэлжлэн угсрагдана.

Засгийн газрын бүтэц, парламентын олонх Ерөнхийлөгч талдаа байна. Ер нь сайд нар Г.Занданшатараас бус У.Хүрэлсүхээс эмээх нь өндөр, гишүүд Н.Учралд таалагдахаас илүү төрийн тэргүүнээ инээлгэх нь чухал алхам боллоо.

Үндсэндээ өөрийн ажиллаж байсан Засгийн газраас гарч, эргүүлэн танхимаа авснаас хойших бүх хугацаандаа сүүлийн арваад жил ганц л хүчтэй тоглогч байсан нь У.Хүрэлсүх юм. Тэр танхимаа Л.Оюун-Эрдэнэд өгч байсан шигээ, МАН-ын генсекийг Д.Амарбаясгаланд амалж явсан шигээ нэг л өдөр тэднийг хөөгөөд гаргачхаж чадлаа. МАН-ын үе солигдох процессыг У.Хүрэлсүх хага цохичхож байгаа нь энэ.

Ирэх 2027 оны сонгуульд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүн нь У.Хүрэлсүхийн бүрэн тааллаар сонгогдох нь дэндүү тодорхой болчихлоо. Өнөөгийн түүний лавшруулсан бүх нүүдэл 2028 оны сонгуулийн дараа Засгийн газраа тэргүүлэх, намаа удирдах байр суурийн төлөө л юм.

Одоо ямар ч хүч ер нь Ерөнхийлөгчийг зогсоошгүй болжээ, хэсэгтээ. МАН ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдахгүй л бол шүү дээ.

Нийгмийн хүлээлт эдүгээ АН дээр нэлээд төвлөрч буй ч 2027 онд Ерөнхийлөгчид өрсөлдөх аль сайн дүрүүдийг нь тэр номхотгохоо мэднэ. УИХ дахь бүлгийг нь хайрцаглах захиргаатах хэв шиж рүү хэдийнэ орчихлоо.

Улс төрийн намуудаас жаахан өндийж магад байсан ХҮН нам Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараар л тэжээгдэж явсан тул намжмал байдалд бүрэн шилжив. Одоогоор бусдын халаас руу орчихгүй, эрүүл шиг нүдтэй нь Н.Номтойбаярын тэргүүлсэн нам боловч систем угсрах боломжгүй, МАК-ийн бизнесийг хамгаалах хүрээнд л эргэлдэх юм.

Ийм нөхцөлд У.Хүрэлсүхийг хаан гэхээс ч яахав. Баахан түймэрдэж, үеийн үзэл санаа ярьж, монголчуудыг роомоо гаригт аваачих шахсан Л.Оюун-Эрдэнэ ч, Д.Амарбаясгалан ч хаандаа бууж өглөө. Одоо бараг парламентаа эвтэйхэн шиг ухаанаар ахаасаа хамгаалах үүрэг Н.Учралд иржээ. Н.Учрал нь гэвч "хааны хүү" тодотголтой давхисаар эдгээр өндөр суудлууддаа ирчхээд байна.

Эцэст нь егөөдөж хэлэхэд, Х.Нямбаатар Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед зөвхөн түүнд зориулж, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлах хууль санаачилсан, парламентад өргөн барина хэмээн дуугарч байв. Гэвчиг МАН-ынхан Х.Нямбаатарын хуулийн төслийг булшилж байгаад, Х.Баттулгыг ҮХЦ-ээр нэр дэвших боломжийг нь хаачхаж байв. Ингээд хуулийн төсөл мартагдсан. Одоо тийм хуулийн төслийн талаар дуугарах том зүрх улс төрийн хүрээнээс бүрэн замхарсан уур амьсгал л ноёлох болжээ.

Саяхнаас ҮХЦ-д сууж явсан өвгөчүүл нь "Парламент бол орлошгүй зүйл биш" хэмээн дуугарч эхэлснийг анзаараад хараарай. Хорьдугаар зууны эхэнд өрнөсөн монголчуудын үзэл санааны гүн дэвшлийг МАН-ын гараар сарниачихгүй шиг хамгаалах зүйл нь одоо ирэх сонгуулиуд л болсон байна, ард иргэдийн чадах ганц зүйл үүгээр хэмжигдэх.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
95 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Энэ хүн цаазын тавцанд очих нь цаг хугацааны асуудал!!

иргэн
иргэн

ЗОРИГТОЙ ҮНЭНИЙГ БИЧСЭНД БАЯР ХҮРГЬЕ, БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ ДАА

Их мэдэх
Их мэдэх

Сэгсэлзүүрийг зайлуулахгүй бол энэ улс орон сэхэхгүй хэцүүдлээ шүү. Чойжилсүрэн Дэлгэрсайхан мэтийн фсдакуудыг барьж авч навс Непалдах юмсан

Зочин
Зочин

ӨӨРСНӨӨ ЯАХ ГЭЖ ДОЛООН ЖИЛЭЭР СУУЛАГСАН ЮМ .ЗАВСАРГҮЙ ДОЛООН ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙВЭЛ ДОЛООН БУУДАЛЫН ДОЛГОР ЧАВГАНЦ Ч ХААНД САНААРХАНА. БУЦААГААД 4 ЖИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин

жинхэнэ төрийн эргэлт хийж засаг парламент эрх баригч нам 3- г гартаа хийчихээд Булгантуяа төр эрхийг хууль бусаар авахыг завдлаа гэж ард түмнээ тэнэгт багтаасан хүн бол шинэ хаан шүү дээ содбаатар яг улаан хулгайч найз шигээ ажиллаж бн

Иргэн
Иргэн

Хулих Хурандаа Хүрэлсүхээ та Эрдэнэт үйлдвэрт 166- тэрбумын шахаа хийжээ, шүүхээс таны хүн болох Ёондонг хууль бус тендрээр 166- тэрбум төгрөг цувчуулсан нь үнэн гэсэн шийдвэр гарчээ та одоо яаая гэж бодож байна!!! Та хэзээ нэгэн цагт ял сонсоно гэдгээ бүү мартаарай!!! Монголчууд чиний хийсэн ялыг өршөөгүй шүү!!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Содбаатар мөн байгаа. Эрдэнэтэд шахаа хийгчдийн тэргүүнд Содбаатар бичигдэнэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

ундрамын аав улаан хулгайч чинбат оролцсон

Иргэн
Иргэн

Цагаандаа гарсан хулгайч жолоочийн хүүхэд цөвүүн цагт Монгол улсын ерөнхийлөгч болох ёстой байжээ!! Кк

Змапочин
Змапочин

Хаант засаглалруу явж бна эргэлт буцалтгүйгээр ЯАХУУ

Зочин
Зочин

Монголд тийм юм блхгүй хулгайч нар мөрөөдөөд ч нэмэргүй ардчилсан засаглалтай улс хаан болсон ч хүк дагзаар хаан болгохгүй ккк

Jinhene nuursnii hulgaich
Jinhene nuursnii hulgaich

Nuursnii hulgaichaa khaand zalaad archaagui ard tumen! Buh zam rome orno gedeg shig buh khulgai Khurelsukh deer ochino

Зочин
Зочин

заа энэ хүүхэн цагдаа шорон шалган болох вий дээ тэгэх юм бол Монголд ардчилл устлаа гэсэн үг болно харцгаая

Зочин
Зочин

Аймшигтай

Зочин
Зочин

27-28 оны сонгуулиар МАН ум ма ни гэдэг мааниа уншуулаад далд орцгооно! Псдакууд ард түмнийг их басамжлан доромжилж байгаам!

иргэн
иргэн
Reply to  Зочин

ЧИ ЧАДЛАА юу

Зочин
Зочин

Эби новшийг хамгийн муу хогийн eрөнхийлөгч гэж боддог байсан юмсан одоо бол Хүүк хогийн новшийн байдлаараа бүх цаг үeийг тэргүүлэх шинжтэй. 27 онд хурлан Монгол төрөөс зайлаасай

Хүүк Хүүк
Хүүк Хүүк
Reply to  Зочин

Хүүк ядаж олон хүн алж байж ерөнхийлөгч болсон Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж гэдэг өмхий пиаздаакаас хамаагүй дээр.
Хүүк үгүй ядаж монголын нэрээр дэлхий тойрч , гадаад гүрний гацаа тосон суурингаар хүртэл ичихгүй бадар барьж гуйлгачлан оффшор дансаа дүүргэсэн Алуурчин элбэгдохжоос дээр
Алуурчин элбэгдорж монголчуудаас гөлийтөлөө айж гадаад эздийнхээ хошногоны нүхэнд очиж нуугдсан

Зочин
Зочин

Хүк монголчын ард түмний амь насаар тоголж екийн сандалд заларсан хүн шахмал түлш хорт утааны бизнес бол тэрнийх хичнээн хүүхэд хүн хордож шатаж бурхан болсныг мдхгүй

Зочин
Зочин

Том төлөөс төлнөө

Иргэн
Иргэн

Эрдэнэт үйлдвэрийн тендерийн хэргүүд арай дэндлээ 3- тэрбумаас дээших нь дарга нарын гэгддэг гэнээ!!

Настан.
Настан.
Reply to  Иргэн

Тендерийн будлианд холбогдсон ҮҮРИЙНТУЯАГ татаач.УИХ д яаж ийгээд хулгайч нар цуглачихсан юмаа.

Зочин
Зочин
Reply to  Настан.

Яг үнэн. Эрдэнэтийн тeндeрээр хязгааргүй баяжсан хүн бол Үүрийнтуяа

Уншиг
Уншиг

Ирэх сонгуульд Хүрэлсүх eрөнхийлөгч шиг хүн гарвал бидний аз хүзүүгүй шиг салбадай шиг юм гарч ирвэл хэцүүдээ мөнгөний сэтгүүлчдын элдэв шоунд тархиа бага угаалгавал зүгээр юмсан

Зочин
Зочин

Eрөнхийлөгчийг парламeнтаас сонгож билэг тэмдэг төдий байлгадаг сонгодог парламeнтийн жишиг рүүгээ явахгүй бол eрөнхийлөгч нар нь авилгын заглмайлсан эцэг болдог, хамгийн том луйврын схeм угсардаг, төр самарч засагллын хуваарилалтыг үгүй болгодог муу жишиг Монголд тогтчихлоо. Хүрэлсүх бол төр засгийг үнэхээр самарч байна, хурдан зайлаасай

зүч
зүч

нипалын үнэр ханхлаад эхлэж байна шүү...

Мань
Мань

Хүүкийг хэн хаан гээд бгаа юм

Зочин
Зочин
Reply to  Мань

80%

Би бас та
Би бас та

Зүгээр байгаарай энэ бол зүгээр уриалга байна зайл цаашаа за ацны нь хаан байлаг юм жүжигчин за ерөнхийлөгч гэж дуудаж байвал их юм

Зочин
Зочин

Хүүк лалар мөн горьдвоо, муу хар хужаагийн босгоны боол

Хариуцлага хүлээлгэ
Хариуцлага хүлээлгэ

Хаан засаглалтай болохыг хэзээ ч зөвшөөр ч болохгүй. Даварсан гаруудыг ард түмэн дарах чадалтай

Зочин
Зочин

Архинд орчихсон, архинд үхэжсэн тархитай хүнээс зөв сайн сайхан санаа үйлдэл гарахгүй дээ. Хүрэлсүх бол байнга л намаа 2 хувааж эвдрэлцүүлж тэр болгондоо сонгуульд ялагдаж байсан хүн. Н.Энхбаяртай хуваагдан Элбэгдоржийг ялуулсан, М.Энхболдтой хуваагдан Баттулгыг ялуулсан. Одоо ч 27 онд ялагдана

Зочин
Зочин

Үндсэн хуулинд л өөрчлөлт оруулахгүй бол дараагийн eрөнхийлөгч бас л ийм санаан зоргоороо самарсан хүн болно. Маш ухаантай ёс зүйтэй төрт ёсны хүн л биш бол бүгд л ийм сүгсэлзсэн онгирсон, хуулийн байгууллагыг нохойд барьдаг мод болгон улс төрд ашигладаг энэ eрөнхийлөгчдийн дүр төрхөөс салахгүй. 30 жил иймэрхүү л явж ирлээ

Зочин
Зочин

Хулхи худалч хулгайч хурандаа, хулхи худалч хулгайч ерөнхийлөгч. Кармагаа бүх үеэрээ хүртээрэй

Наба
Наба

1ш сум шийдчихнэ дээ.

Иргэн
Иргэн

Эрдэнэт үйлдвэрийн 166- тэрбумын хулгайн хэрэгт оролцсон нь тогтоогдсон ерөнхийлөгч

ЛАЙБА
ЛАЙБА

Ард олноо дорд үзэж,хэдхэн хүмүүсээр тойрон хүрээлэл үүсгэж улс орноо хөгжилд биш доройтолд хөтөлж байна.Парламентийн засаглалыг эцсийн эцэст ганц новшоор баллуулахгүй гэдэгт итгэлтэй байна.Хүний буян худгийн ус хэмжээтэй.Монгол төрийг баллаж байгаа та нартай ард түмэн хэзээ нэгэн цагт үзэх боллоо.

Зочин
Зочин

Ядаж шударга хүн байсан бол шүү..

Зочин
Зочин

Сөрөг хүчин болох АН, ХҮН 2 ядахдаа их арчаагүй юмаа. Аар саархан өнөө маргаашийн хэдэн тeндeрт л амаа таглуулчих юм. Олигтойхон зоригтой, тэрийгээ хамгаалчих мэдлэг боловсролтой гишүүн ч байхгүй юм. Туршлага мэдлэг талаасаа Тэмүүжин л арай дээр юм

Иргэн
Иргэн

Жонхуу, Данхын бүлэглэлээс захиалгатай дайралт

Кх кх
Кх кх

Би хаан биш сүг гэж нэрлэдэг

иргэн
иргэн

ХАН ХҮРЭЛСҮХИЫГ ХААН ГЭЖ ДУУДДАГ ЮМ. ЛАВ Л АРД ТҮМЭН ТЭГЭЖ ДУУДДАГГҮЙ. ӨӨРӨӨ Л ӨӨРИЙГӨӨ ТЭГЭЖ БОДДОГ БАЙХ. БАС ЭРГЭН ТОЙРОНД НЬ ХООЛНЫ ШАВХРУУ ГОРЬПСОН ХЭДХЭН БАГС ДОДООГЧИД НЬ ТЭГЭЖ ДУУДДАГ БИЗ.

Зочинзочин
Зочинзочин

Энэ муу хүн хогийг зайлуулах ёстой

Зочин
Зочин

Alan hydagchdyn Haan hvrel svh hulgaich get ended

Зочин
Зочин

Хүрэлсүх нэг л бишээ ! Ер нь боловсрол муутай хүн юм, санаж сэтгэж, хэлж ярьж байгаа нь гэнэн мөчидхөн, үндэслэл гарга лгаа муутай, ш/ухаанч бус... энэ хүнд логик сэтгэлгээ гэж юм а лгаа....муйхараар нөлөөлж шийдэх арга барилтай, ардчилал, зах зээлийн талаар эрүүл бус ойлголттой.... одоо буулгахгүй бол улс орны хөгжлийн чиг хандлагад гүн гүнзгий сөрөг нөлөө болох нь ээ !!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Иргэн
Иргэн

За чи битгий донгос. Наад ХААНЫ чинь эсрэг тэмцсэн Амарбаясгаланг та нар Занданшатараас авсан мөнгөөр үхтэл нь харлуулаа биз дээ. Одоо Хаан-тай боллоо гэх шиг. Эхлээд ЗӨВ ЗҮЙЛИЙН ТЭМЦЭЖ СУР. ҮЗЭЛ САНАА ИТГЭЛТЭЙ ҮНЭМШИЛТЭЙ БАЙ. Мөнгөнд худалдагдсан чам мэтээс юу ч гарахгүй!!!

Зочи
Зочи

Монголд ХААН банк хэрэгтэй

БбЗочин
БбЗочин

Яаадгийн

Зочин
Зочин

Тийм юм ёстой бхгүй шүү. Санаатай сэвээд бна уу

Зочини
Зочини

Хөөрхий энэ Оюук драмагаа бичээд бгаа юм уу ккк. Хэн үнэмших юм бэ энэ зохиолд нь.

Зочин
Зочин

1 nepalaar shiideh asuudal hevreg shuu dee yas uman deeree

зочин
зочин

Энэ Ж. Мядагбадам бол жинхэнэ янкан шүү

Зочин
Зочин

хулгайч луйварчдын Монгол Улс гэдэг төрийг би лав хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй шүү удахгүй онхолдож унана

Зочин
Зочин

Харин ч шударга ёс тогтоох гэж ажиллаж байгаа шүү.Жонхуу , данхийн бүлэглэл боож үхлээ.

Хунтайж Гантулга
Хунтайж Гантулга

Хүрэлсүхийг Хаан гэдгийг дэмжиж байна.

Хүү - баавгай
Хүү - баавгай

Зуу наслах болтугай!

Шударга иргэн...
Шударга иргэн...

Шантаажчин, Бусдыг турхирагч сайт... гэж ойлгогдохоор үнэмшил муутай зүйл бичих юм!

Зочин
Зочин

Ккк. Хэн үлгэр яриад бнаа. Горьдсон юм бэ? Улиран сонгогдох аргахайж бгаа юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button