Энтертайнмент

Хүлээлт дуусаж, үзэх л үлдлээ

2016 оны зун анхны бүлгээ цацаж байсан Netflix компанийн аймшгийн, sci-fi төрлийн "Stranger Things" цувралын сүүлийн бүлэг цацагдлаа.

Шинэ улирал 1987 оны 11-р сарын 3-нд, өөрөөр хэлбэл Уилл алга болсны дөрвөн жилийн ойн гурван өдрийн өмнө эхэлнэ. Дөрөвдүгээр улирлын төгсгөлд урвуу ертөнцийн ан цавууд нээгдсэнээс хойш 18 сар өнгөрсөн бөгөөд Хокинс хотыг цэргийн хорионд оруулжээ. Засгийн газрын ажиллагааг ахалж буй Доктор Кэй /Линда Хамилтон/ Элевенийг /Милли Бобби Браун/ уйгагүй эрэн хайсаар байна. Гэхдээ Векна урвуу ертөнцөд нуугдан, тохиромжтой мөч иртэл довтлох төлөвлөгөөгөө боловсруулсан хэвээр.

Netflix-ийн жагсаалтад тавдугаар бүлгийн хоёрдугаар анги нь “The Vanishing of…” гэсэн дэд гарчигтай харагдаж байгаа хэдий ч жинхэнэ нэр нь “The Vanishing of Holly Wheeler” болохыг кредит дээрээс харагдана. Энэ нь цувралын хамгийн эхний бүлгийн анги нь “Chapter One: The Vanishing of Will Byers” байсан бөгөөд тухайн ангид зориулан төгсгөлийн бүлгийн эхний ангийн нэрийг өгчээ.

Netflix-ийн мэдээллээр зөвхөн дөрөвдүгээр улирал 140 сая гаруй удаа үзэгдсэн нь нийтдээ 1.8 тэрбум цагтай тэнцэж байгаа юм. Цувралыг үзэх хүмүүс нэмэгдэхийн хэрээр залуу гол дүрүүдийн нэг хүнд нэлээн сайн өссөн.

Сүүлийн бүлгийн эхний дөрвөн анги Netflix-т орсон бөгөөд төгсгөлийн ангиуд финалын анги ирэх сарын сүүлээр Netflix-т орох юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button