Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгт орон сууцны хороолол шатаж, 1962 оноос хойш хамгийн их хүн амь үрэгдсэн гал боллоо

Хонконгийн Тай По хороололд орон сууцны долоон барилга шатсаны улмаас 44 хүн амь үрэгдэж, 249 хүн сураггүй болоод байна. Гал лхагва гарагийн /2025.11.26/ орон нутгийн цагаар 14:51 минутад анх гарч, удалгүй томорчээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өчигдөр орой мэдэгдэл хийхдээ эмгэнэл илэрхийлж, хүн бэртэж амь эрсдэхээс сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.

Тай По хорооллын гал 1962 оноос хойш хамгийн их хүний амийг авч одсон гал болов. Гал сөнөөгчид шөнөжин ажилласан боловч 32 давхар орон сууцны барилгуудын дээд давхарт хүрэхэд хүндрэлтэй байгаа юм. Хонконгийн цагдаагийн газрын ахлах байцаагч Эйлин Чун мэдэгдэл хийхдээ барилгад засвар үйлчилгээ хийж байсан компанийг шалгаж эхэлсэн гэжээ. Тэрбээр “Компанийн удирдлагууд маш хайхрамжгүй үйл ажиллагаа явуулсан нь осолд хүргэж, гал хяналтгүй тархан олон хүний амь насаараа хохирсон гэж үзэх үндэслэл байна” хэмээсэн юм. Цагдаа нар хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

12 давхраас өндөр байшин Монголд бүү бариулаачээ.

Зочин
Зочин

Чойжилсүрэнгийн бетон ширэнгүүдэд тохиолдож болох аюул харагдаж байналээдээ

Зочин
Зочин

Өндөр байшин бол босоо авс юм.

Зочин
Зочин

Монголд асар их өндөр байшин бариад байгаа хожмын өдөр хичнээн олон Монгол хүн энэ гал шиг үрэгдэхийг хэн ч үл мэднэ.

Зочин
Зочин

Орон сууц өндөр бариулахаа болимоор юм

Шударга иргэн
Шударга иргэн

Бүх барилгад нэгэн зэрэг гал гарсан байх уу?!.. Ганц хоёр барилга шатаж болох бус уу, тэгтэл бүхэл бүтэн хороолол шатаж буй нь гайхмаар аа...

Иргэн
Иргэн

Ямар аймаар юм бэ..энэ шигүү байшинд түмэн хүн байсан даа яана даа

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Нээх их өндөр барилга барих гээд байгаа нөхдүүд....анхаараасай....ийм аюултай

Tumur
Tumur

Барилгын гаднах "хавтан"-нь -ХУЛС , Монголд хөөсөнцөр тавьдаг шиг , тиймээс хэт халалтаас нэгээс нөгөөх рүүгээ дамжиж шатсан, хоорондын зай ойрхон гэсэн үг.

Холбоотой мэдээ

Back to top button