НийгмийнНИЙГЭМ

Шинжилгээгээр хагас коксон түлш нь стандартын шаардлага хангасан гарчээ

Монгол Улс энэ жил БНХАУ-аас хагас коксон түлш худалдаж авч байгаа. Түлшийг үйлдвэрлэгчээс гадна Эрээн хотод БНХАУ-ын итгэмжлэгдсэн CCIC лабораторийн шинжилгээг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж, Улаанбаатар хотод Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэдэг байна. Эдгээр шинжилгээний нэг болох Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд хийлгэсэн шинжилгээний дүгнэлт гарчээ.

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд хийлгэсэн шинжилгээний дүгнэлт:

  • БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас коксон түлшний дэгдэмхий бодис, хүхэр, чийг, бат бөхийн үзүүлэлт нь “Сайжруулсан хатуу түлш. MNS5679:2025” стандартын шаардлагыг хангасан.
  • Миддлингийн түлштэй харьцуулахад дэгдэмхий бодис 1.8-2.0 дахин бага, хүхэр 1.5-2.0 дахин бага байгаа нь агаарт ялгарах хүхэрлэг хийг хоёр дахин, PM2.5, РМ10 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг тодорхой хувиар бууруулахаар байна.
  • Чийг нь миддлингийн түлшнээс 2-59 хувиар, үнслэг нь 8-19 хувиар, илчлэг нь 3-17 хувиар бага.
  • Энгийн зууханд шатаасан хагас коксон түлшний үнсийг дахин шатааж, жингийн алдагдлыг тодорхойлоход 1.7% байгаа нь хагас коксон түлш харьцангуй бүрэн шатсаныг харуулж байна гэж тодорхойлсон болохыг албаны эх сурвалжууд мэдээллээ.

Ес болон арваннэгдүгээр сард таван удаа түлшний дээж хүргүүлж, шинжилгээ хийлгэсэн байна. Дүгнэлтийг харьцуулах зорилгоор 2025 оны есдүгээр сард айл өрхүүдэд борлуулсан миддлингийн шахмал түлшинд мөн шинжилгээ хийжээ. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна гэж хотын удирдлагууд амласан ч бодит байдал дээр буурахгүй байгааг иргэд хэлж байгаа юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түлж буй түлшний бодит нөхцөл байдлыг бүгд үнэрлэж, харж, агаарын чанараас болж өвдөж, бие сэтгэл, эдийн засгийн хохирлоороо мэдэрч байгаа хойно стандартын шаардлагаа чангатга

Зочин
Зочин

Мэдээж өөрсдөө авчраад өөрсдөө шинжилж байгаа юм чинь стандарт байлгүй яахав дээ
Дандаа л ард түмнээ хуурч өөрсдөө хулгай хийж байвал ард иргэд үхнэ үү? байна уу? Тэдэнд хамаагүй.

Зочин
Зочин

худлаа шаацгаа худалч лалрууд

Зочинүнэн үнэнхүү
Зочинүнэн үнэнхүү

Энэн шиг амархан зүйл хулгай нүүрлэсэн төрд бхгүй бх шүү...үхсэн.г амьдруулж амьдыг үхүүлж чаддаг хулгайч нарт...

Холбоотой мэдээ

Back to top button