Улс төрийн мэдээ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Тамхины хяналтын тухай хуулийг 2005 онд санаачлан өргөн барьсан юм.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор хэрэгжилтийн дараа тамхины далд бизнесийг голчлон ил болгож, хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хор хөнөөлөөс хамгаалах, үүнд чиглэгдсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарчээ. УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжиж саналаа хэлсний дараа чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж, 14:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.