СпортСПОРТ

Фиба: Эсрэг багийн тамирчнаа санаандгүй хэдий ч гэмтээх үйлдэл хийх нь алдаа

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр буюу энэ сарын 26-нд Сэлэнгэ Бодонс болон Эс Жи Эйпс багууд хоорондоо тоглосон. Хоорондын өрсөлдөөн ихтэй тус тоглолтод 108-92 харьцаатайгаар Бодонс хожиж улирлын тав дахь хожлоо авсан.

Тоглолт дөрвөн үе ширүүн уур амьсгалтай болж, хоёр нэмэлт цаг сунгасан. Тэгвэл Эс Жи Эйпс багийн тоглогч М.Өлзий-Орших бөмбөг дамжуулах үедээ Сэлэнгэ Бодонс багийн тоглогч Д.Дэлгэрнямыг санамсаргүй тохойлдсон байна. Улмаар Д.Дэлгэрнямын үүдэн хоёр шүд хугарч, дотор уруул нь хагарчээ.

Тэгвэл эсрэг багийн тамирчнаа санаандгүй хэдий ч гэмтээх хэмжээний үйлдэл хийсэн бол Фибагийн дүрмээр “Unsportsmanlike foul” буюу аюултай, хяналтгүй үйлдэл гэж тооцогддог байна. Ийм төрлийн алдааг хоёр удаа гаргавал тоглолтоос хасдаг аж. Түүнчлэн алдаа үйлдэгдсэн тоглогч чөлөөт шидэлт гүйцэтгэх дүрэмтэй юм. Одоогоор Монголын сагсан бөмбөгийн холбоо болон тус хоёр багийн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүдний хамгаалалт хэрэглэдэггүймүү. Ийм юмнаас болоод хүн шийтгээд бвал наад спортоо нэг мөсөн больсон нь дээр дэ

Зочин
Зочин

Мэргэжлийн тамирчид юм байж өөрсдөө шүдний хамгаалалтаа зүүх ёстой. Монголын лиг угаасаа контакт ихтэй тул өөрсдийгөө бүрэн бэлдэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Дампуу холбоо, дүрмээ мэдэхгүй шүүгчид. Бие тоохын хэнээтэй өлзийоршихыг шийтгэх ёстой

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуц чи

zochin
zochin
Reply to  Зочин

omno bas neg tamirching ingej tohoidson gsn hariutslaga huleeh yostoi shu

Холбоотой мэдээ

Back to top button