УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хардах өнцөг: УБЦТС ТӨХК-ийн захирал К.Эрдэнэбаяр БНХАУ-ын хоёр компанийг ₮16 тэрбумын тендерт шалгаруулахдаа авлига авсан уу

Ийм нэг асуулт, хардах өнцөг байна.

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 2025 оны эхэнд "Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл 2-р шат УБЦТС/20250102001" нийт ТАВАН БАГЦ тендер зарласан байна. Үүнийг өөрийн хөрөнгийн 33 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ.

  • Тендерийн 5-р багц буюу Налайх, Зуунмод төвийн ухаалаг тоолуур нийлүүлэх ажилд БНХАУ-ын "Ханжоу Санрайз техноложи" ХХК шалгарч, 5.8 тэрбумын гэрээ
  • Тендерийн 4-р багц буюу Сүхбаатар ХҮТ ухаалаг тоолуур нийлүүлэх ажилд БНХАУ-ын "Лонжи метер" ХХК шалгарч, 5.03 тэрбумын гэрээ
  • Тендерийн 3-р багц буюу Чингэлтэй ХҮТ ухаалаг тоолуур нийлүүлэх ажилд БНХАУ-ын "Ханжоу Санрайз техноложи" ХХК шалгарч, 4.7 тэрбумын гэрээ байгуулцгаажээ.

Эдгээр компаниудыг шалгаруулахдаа УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр авлига авсан байж болзошгүй гэсэн хардлага үүсээд буй аж. Учир нь,

“Ханжоу санрайз техноложи” ХХК нь санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт тод биш, ажилчдын туршлагын мэдээлэл байхгүй. Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын шаардлага хангаагүй. AMR системийн хэрэглэгчийн гарын авлагагүй. Техникийн үзүүлэлтэд нийцэх эсэхийг нотлох баримт ирүүлээгүй. LCD дэлгэц санал болгоогүй зэрэг зөрчлүүд

"Лонжи метер" ХХК нь, тендер хүчинтэй байх хугацааг дутуу заасан. Англи хэлний орчуулагч томилоогүй. Хятад хэлээр ирүүлсэн ажилд томилсон тушаалд ажилтнуудын нэр заагаагүй. IT инженерийн диплом, цахилгааны инженерийн танилцуулгад гарын үсэг байхгүй зэрэг зөрчлүүд

Улмаар дээрх тендерийн шаардлага хангаагүй байхад гэрээ хийсэн гэдэг агуулга бүхий гомдлууд Сангийн яаманд хүртэл очиж, хянагдсан байна. Сангийн яамнаас гомдлыг хянаж үзээд 2025.06.03-04 өдрүүдэд 02/5392, 02/5393, 02/5334 албан тоотууд илгээсэн байдаг аж. Товчхондоо, "Тендерийн шалгаруулалтыг буруу үнэлсэн" гэсэн агуулгатай дүгнэлт гарсан гэгдэж байна.

Гэвч УБЦТС ТӨХК буюу Гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр үүнийг үл тоож, дээрх компаниудтай гэрээлж, ажил гүйцэтгүүлжээ. Дээрх гурван багц нийлээд ойролцоогоор 16 орчим тэрбум төгрөгийн асуудал юм.

“Ханжоу санрайз техноложи” ХХК нь дээрх гэрээг долдугаар сард хийсэн хэрнээ өмнөх хоёрын багцийн нэгээр буюу эл тендерийн талаар мөн Сангийн яаманд гомдол гаргаж байж. Гомдлын дагуу долоодугаар сард хянаж байсан тухай баримт бий. Хачирхалтай нь, дээрх хоёр компанид өөр тендерт оролцож байсан үүх түүх алга.


К.Эрдэнэбаярын хувьд, 2024.09.18-нд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Салбарын сайдаар Б.Чойжилсүрэн, ТНБД-аар Н.Тавинбэхийг байх үед эл томилгоо хийгдсэн. Томилогдсон даруйдаа 50 сая төгрөгөөр хаягуудаа шинэчлэх асуудалд нэр холбогдон бичигдэж, шүүмжлүүлж байв. Бусдаар хэвлэлийн нүүрэнд төдийлөн заларч байсан түүхгүй нэгэн аж. Нэмж өгүүлэхэд, тэрбээр Хэнтийнх бөгөөд АТГ-ын дарга З.Дашдаваагийн эхнэрийнх нь дүү гэх мэдээлэл дуулдав.

Харин хувь намтарын хувьд, 2007 онд ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерээр, 2024 онд Цахилгаан системийн магистраар суралцсан. 2008-2017 онд Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д засварын монтёр, засварын инженер, борлуулалтын инженер, стандартчилал, судалгааны инженер, хангамжийн инженер, албаны дарга, 2017-2019 онд "СНЕК Монгол констракшн" ХХК-ийн ерөнхий инженер, 2020 оноос УБЦТС ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга, Ашиглалт, засварын зүүн төвийн даргаар тус тус ажилласан байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭХЯ -ны СХО газар гэж нэг сайхан идэш уушны газар байгаа тэр газрыг цэвэрлэ, битүү авилгал!!! бүх дарга, ахлахууд нь зусалдаг

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Шинэчилсэн тоолуур нь хэрэглээг 1-2 дахин их зааж байна. Манай стандартын баталгаа байхгүй. Хөндлөнгийн стандарт хэмжилзүйн байгууллагаар шалгуулах хэрэгтэй . Чой, 50 хоёр овоо хор хийж байх шиг бнашүү !!!

Зочин
Зочин

Өндөр өртөгтэй гэлтгүй бүх тендерээс авилга авдаг хүн дээ. Хангамжийн хүмүүс нь гэж бүүр дүүрсэн хүмүүс. Мэргэжлийн талаар сайн мэргэжмлтэн бишээ. Ур чадварыг үнэлэх биш бөгс долоогч нарыг үнэлдэг газар болсон

Зочин
Зочин

АТГ Дашдаваагийн хамаарал бүхий этгээд

зочинЗочин
зочинЗочин

Энэ угаасаа бүтэхгүй гаршдээ. Хамаг тендерээ яг өөрийн гараар оруулсан. Авилгын сүлжээ үүсгэцэн. Тэгээд АТГ Дашдаваагийн хамаатан

ЭЗочин
ЭЗочин

Дампуу газар

Зочин
Зочин

50бэх гэж нэг сайхан луйварчны дүү биш үү Багануурын

Змапочин
Змапочин

50бэхийн мафия

Зочин
Зочин

Төрийн албаа дээрээсээ эхлээд цэвэрлэ. Чадахгүй л байх өө дөө.

Зочин
Зочин

энэ нохойн баасыг гэдсийг нь хүүлээд цусыг нь юүлээд алаачээ авлига авсан муурны боожгойг боож алаачээ. буудаачээ

дампуу төртэй улс шүү
дампуу төртэй улс шүү

ЯМАР ч бодлогогүй төр барина. ХААЯамаа ДАРХАН руу нүүлгэсэн. ШИНЭ сайд нь буцаагаад улаанбаатарт авч ирнэ гэх. Ерөнхий сайд нь засгаа удирдаад, сайд нараа зохицуулаад явдаггүй юм уу? АВЛИГА үнэртүүлээгүй хүн ч ховорлсон цаг даа.

Зочин
Зочин

Нөгөө 50бах ч билүү 60бэх ч билүү тэрний нохой биз дээ, Эрчим хүчний яамаар дүүрэн зааваан авилгалч нар нь байгаа тэд нартай нь цэвэрлээч

Зочин
Зочин

Bitgii hudlaa yum bich!!! Mungunii site mini

Зочин
Зочин

Ene hun bidnii darga bolsnoor ih sain ajillaj bgaa!! Tsaling 2 udaa nemsen!

Зочин
Зочин

Бүх тендерээ өөрийн гарын авилгал авдаг комданиуддаа өгдөг хүндээ. Нэвт авилгалч. АТГ дарга Дагдаваагийн эхнэрийн дүү. Тэрний татаасаар энэ суудалд суусан

Зочин
Зочин

Энэ бол ухаалаг тоолуурандаа гол биш бизнес гэж харж байгаа шдээ

Зочин
Зочин

Сайн ажиллаж байгаа залуучуудын нэг дээ.

Зочин
Зочин

Чойжилсүрэнг АТГ шалгаж барьцаалаад оронд нь Дашдаваа дүү Эрдэнэхуягаа дарга болгосон доо. Тэгж Чойжилсүрэн АТГ-с мултарсан гэж байгаа.

Зочин
Зочин

Эрдэнэхуяг УБЦТС ХК-н олон дарга нарыг АТГ-д ахдаа өгч ажлаас нь халуулсан даа.

Зочин
Зочин

Mergejileeree uls orondoo huwi nemree oruulj bga zaluu uyee urgelj doosh tataj bdag muuhai uls tur! Muuhai eguur site!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

ххаах бөгсчин ха ха

Холбоотой мэдээ

Back to top button