Нийгмийн
Хагас коксон түлшийг хувийн хэвшлийн дөрвөн компани тээвэрлэж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн гэр хорооллын иргэдэд стандартын шаардлага хангасан түлш нийлүүлэх ажлын хүрээнд БНХАУ-аас хагас коксон түлш худалдан авч, тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй. Энэхүү ажилд хувийн хэвшлийн дөрвөн компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оролцож, хагас коксон түлшийг Эрээн өртөөнөөс Улаанбаатар хүртэл галт тэргээр тээвэрлэж байна. Тус компаниуд нь төмрийн хүдэр, жонш зэрэг экспортын бүтээгдэхүүнийг БНХАУ-д хүргээд буцахдаа хагас коксон түлшийг тээвэрлэдэг юм. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар Эрээн өртөөнөөс нийт 41 галт тэрэг 1832 вагон 90 мянган тонн хагас коксон түлшийн тээвэрлэн, Улаанбаатарт буулгаад байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үүнийг Хятадууд хэрэглээд Бээжингийн агаарын бохирдол багагүй хэмжээгээр буурсан юм гэсэн. Манайд хэрэглээд үнэхээр мэдэгдэхүйц буурч чадаж байвал манай үндэсний компаниуд хагас коксон нүүрс үйлдвэрлэж эхлэх байх. Уг нь Дорноговьп МАК-ын хагас коксны үйлдвэр байдаг юм билээ. Хүчин чадал нь бага байх л даа.Аливаа юмыг ер нь оролдож, хэрэглэж үзэж байж л шийддэг шүү дээ...