Хувийн сургуулиуд хичээлийг цахим болгохыг эсэргүүцлээ

Боловсролын яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир ирэх долоо хоногоос бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл Монголын хувийн сургуулиудын холбооноос тус шийдвэрийг эсэргүүцэж салбарын сайдад албан бичиг хүргүүлжээ.
Тус шаардлагад, Монголын Хувийн Сургуулиудын Холбооноос Боловсролын яамны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1-5 дугаар ангийн сурагдын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжуулэх шийдвэртэй холбогдуулан дараах шаардлагыг хүргүүлж байна.
Үүнд:
- 1. Уг шийдвэр нь ямар нэг урьдчилсан судалгаа, эрсдэлийн үнэлгээ, багш-сургууль эцэг эхийн оролцоотой зөвшилцөлгүйгээр хэт богино хугацаанд хэрэгжүүлэх байдлаар гарсан нь сурагдын сурч боловсрох үндсэн эрхэд ноцтой халдаж, хууль зөрчиж байна. Бага ангийн хүүхдүүд танхимын шууд харилцаанд тулгуурласан, насны онцлогт тохирсон сургалтыг зайлшгүй шаарддаг. Гэтэл ийм насны хүүхдүүдийг урдчилсан бэлтгэлгүйгээр, генетийн байдлаар цахим хэлбэрт шилжуулэх нь мэдлэг, чадварын хорогдлыг эрс нэмэгдүүлж, боловсролын чанарт нөхөж баршгүй хохирол учруулна.
- 2. Сургууль нь хичээлийн жилийн батлагдсан бутэц, улирлын шалгалт, эцэг эхийн хурал, арга хэмжээ зэрэг олон талын оролцогчтой нарийн төлөвлөгөөт үйл ажиллагааны циклтэйгээр ажилладаг. Энэ бүхнийг зогсоож, урьдчилсан сануулгагүйгээр шууд цахим хэлбэрт шилжуулэх нь сургалтын зохион байгуулалтыг бүхэлд нь тасалдуулах, удирдлагын шийдвэр гаргах хугацаа, бэлтгэл хангах боломжийг бүрэн хаах, сургалтын хэвийн уйл ажиллагааг доголдуулах ур дагаврыг үүсгэж байна. Бага насны хүүхдүүд хараа хяналтгүй үлдсэнээр тэдний аюулгуй байдал, сэтгэл зүйн тогтвортой байдалд сөргөөр нөлөө үзүүлж, зохисгүй цахим хэрэглээ нэмэгдэх эрсдэл өндөр байна. Мөн эрүүл мэндийн салбарын ачаалал, бодлогын доголдлыг боловсролын салбарт шилжүүлэн "шийдэл" болгон хэрэглэх нь хүүхдийн эрхийг хохироосон, бодлогын хувьд буруу жишиг юм.
Дээрх үндэслэлүүдийн дагуу 1-5-р ангийн танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжуулэх тухай шийдвэрийг яаралтай эргэн харж, сургуулиудын онцлог, өвчлөлийн зэрэг, удирдлагын шийдвэрлэх боломжоос хамааран танхимын сургалтыг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэхийг Монголын Хувийн Сургуулиудын Холбоо албан ёсоор шаардаж байна" гэжээ.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene ulsaas tusdaa uls baiguulchaach
ЦАХИМ ХИЧУУЛ ДЭЭР ХУВЬ ХУВСГАЛГҮЙ ТӨЛБӨРӨӨ ТООЦНО ШҮҮ БАГШИД ЦАЛИНГ НЬ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЖ БИЗДЭЭЭ
баячуудын хүүхдүүдэд ханиад хүрвэл хэвтэх эмнэлэг нь бэлэн юм чинь юун даа санаа зовох билээ дээ,борчуудын хүүхдүүдэд хэвтэх ор олдохгүй бна
Уучлаарай, хувийн сургуулиудад дандаа баян айлын тарган хүүхдүүд сурдаггүй юм аа. Та үүнийг мэдэх үү?
UNEN BODIT BAIDLIIG BICHIJ HUWI BOLOMJOOROO SURGALTAA TOLOWLOOD YWJ BA ULS N TOLOWLOLT GEJ BHGUI L DEE
Социализмын үеийн сэтгэлгээгээр удирдахгүй шүү комнистуудаа!! Хувийн хэвшлийн байгууллагын дотоод хэрэгт оролцох шаарддаггүй ямар ХКН - биш дээ!
Зөв, дэмжиж бна.
Боловсролын яам гэж нэг завхарсан газар байна аа.
Энэ хүнээс өөр сайд хийчих хүн Монголд байхгүй гэж үү!
Зөвөө бага ангийн хүүхэд танхимаар хичээллэх нь зөв шүүдээ.Багш нар ажил хаяж , хүүхэд хохироосон, одоо бас цахим хичээл гэж бас хүүхдүүдийг хохироох гэж бна.Хүүхдүүдээ боддог багш ховор болждээ
Эргүү гөлөг хүүхдэдээ хайргүй хүүхдээ зүгээр л онц сурлагатан болгох гэж амийг нь золиослож байдаг тэнэг байна даа.Чиний хүүхдийн сурлага тэгээд энэ новшийн улсад хэрэггүй л болов уу?Гадаад харин жулдана даа.
Хаа хорь шалга
Huwiin surguuli chinii huuhded huuramch dun ugnu
Ulsiin surguuli bidnii huuhded unen dun ugnu
Engiin ailiin huuhed sansart niseed irsen
Mungu bugdiig shiidejgui shuu
Huwiin surguuliig hotoos gargaval yasan yum be?
Ulsiin huuli juramiig huviin surguuli eserguutseh bolomjgui
Tanai bosgoson ene niigemd cini mungu tulj baij l hangalttai hemjeenii bolovsrol avaj bna shde, huviin surguulid yvaj bj ireeduitei bolj bn shde. Ulsiin surguuliud uneheer sain bsn bol huviiih gej bhgul bsn bh.
Ee dee medkue. Huviinh ulsiinh geltgu neeh ylgaagui l dun tavidiishd. 12 jil ulsiin 3n surguulid suraad tugssun ch ymar ch hicheel zutgelgui, zugeer l hicheeldee ochij l baival sain dun tavichihdag l baisan shd.
Хувийн сургууль гээд ханиад хүрэхгүй бх уу тэнэгээ
Хувийн сургуулийн хувьсах зардлыг төрөөс даадагаа болиочээ Энэ хувийн сургуульд улсад төлдөг татвар алга ер нь хувийн сургуулийн сургалтын төлбөрийг засаг тогтоож боддоггүй юм уу
Төрийн хуульд захирагдахгүй бол эрхиыг нь цуцалж хаах хэрэгтэй лдэээ..хувийн сургуулын ганц сонирхол нь мөнгө гэдэг нь эндээс харагдаж баыгаамдаа .
Сургалтын төлбөр нь тэнгэрт хадсан хувийн сургуулиудад улсаас хувьсах зардал битгий өг.
Хувийн сургууль монголынхоо шийдвэрийг биелүүлэхгүй яадаг юм Энэ чинь эрүүл мэндийн үнэлэлт дүгнэлтээс гарсан журам Хувийн сургууль тусдаа улс уу
Дэмжиж байна. Бага ангийн хүүхдийг цахим хичээл хийхэд хажууд нь туслагч, гэрт нь харах хүн хэрэгтэй. Зарим хүүхдэд цахим хичээл хийх нөхцөл бололцоо байгаа юу.
Пэээ яг юунаас хоцроод байгаа билээ угаасаа манай улсын 12 жилийн диплом хэзээ хаана хүчинтэй байсын? Дэлхийн бүх орон манайхыг хүлээг зөвшөөрдөггүй 2рт барууны 12 жилийн системийг авсан тэр зарчимаар нь заа. Мянга шахаад шахаад манай боловсрол зүгээр шившиг шүү. Хятад улс хажууд байдаг болохоор харьцуулаад байх шиг байна уучлаарай тэд чинь хятад хүн хоорондоо амьдрах гэж алалцаж байгаа болохоос дэлхийд нтр гэсэн бодол толгойд нь улсад нь ч байхгүй би өөрөө амьд жишээ чинь монголд алаад хядаад байсан баруунд очоод сурах гэхээр манай 10 жилийг заавал сур гэж байгаа шүүдээ ийм лаларын юм заачаад бас хоцорлоо нтр гэж шаажын ийм хүмүүс амьдраад сонгууль өгдөг А үсэгийг 5н саяаар зарж байгаа авч байгаа хүмүүстэй хамт амьдардаг нянбаатарыг миний дарга нтр гэдэг хүмүүстэй байж хөгжил нтр яриад хэрэггүй бизээ
Эрүүл мэндийн салбарын асуудлыг боловсролын салбар руу нялзаадаг ийм буруу жишиг тогтох хандлагатай бна, үүнийг хэлж анхааруулах нь зөв
Улсын сургуулиуд ч гэсэн эсрэгүүцэх хэрэгтэй шд, дуугай царайлчаад зүгээр сууж бх санаатай
баячуудын хүүхэд өвдүүл гадаад руу явна шд ядуусын хүүхдүүд ор ч олдохгүй шд хувийнхан зүгээр зайл2