Пап Лео: Дэлхийн III дайн хэсэгчилсэн байдлаар өрнөж байна
Гэгээн ширээт улсын тэргүүн Пап лам Лео гадаад дахь эхний айлчлалаа Турк улсад хийж байгаа юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр дэлхий даяар явагдаж буй цуст мөргөлдөөнүүдэд харамсаж буйгаа илэрхийлж, Дэлхийн III дайн хэсэгчилсэн байдлаар өрнөж байна гэжээ. Пап Лео үг хэлэхдээ “Энх тайван, шударга ёсыг уландаа гишгэсэн хүсэл эрмэлзэл болон сонголтууд дэлхийг тогтворгүй болгож байна” хэмээсэн юм.
Тэрбээр Туркийн улс төрийн удирдагчидтай уулзахдаа дэлхий дахин эдийн засаг, цэргийн хүчин давамгайлсан стратегиас болж зөрчилдөөнд ороод байна гэж хэлжээ. Пап Лео Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзахдаа “Бид үүнд ямар нэгэн байдлаар бууж өгч болохгүй. Хүн төрөлхтний ирээдүй эрсдэлд ороод байна” гэсэн юм. Эрдоган Ромын папын Палестины асуудлаарх ухаалаг байр суурийг нь сайшааж буйгаа илэрхийлж, хурцадмал болон тодорхойгүй байдлын үед түүний айлчлал хүн төрөлхтөнд сайныг авчирна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.