Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Италийн дараа Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Үүнээс нэг хоногийн дараа шууд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ.
Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана.
Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна.
2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон.
Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ARD TUMEN NI URNUUS URNII HOOROND, YDUUGIIN TUVSHUND AMIDRACH BSIHAD HULGAICH, KAZINOCHIN, LUIVARCHIN ULSAAS ULS HIISEED, TUMUR TARAAHAAS UUR ULSIINHAA TULUU HIIJ.BGA NEG CH ZUIL BGUI. IIM AMITAN ERINHIILUGCH UHAANTAI BAIHAD, ARD TUMEN NI YDUUGIIN YDUU BAIH NI ARGAGUIEE.
Хүрэлсүх ерөнхийлөгч минь ээ улс орноо бодооч.Төрийн байгууллагад ажилладаг болгон хулгай хийж хууль завхруулж байна.Ард түмний чинь ихэнх нь амьдра.л тааруу,залуучуудын байда.л хүнд байна.Төрийн үндэс гэр бүл амьдра.л ахуйгаасаа болж их са.лж сарниж байна.Төр бидэнд хамаагүй гэж хүйтэн хөндий хандаж болохгүй дээ.Зон олноо бодооч..Ерөнхийлөгчөө.....
Ard tumnee yaduuruulj, uls oron ni sunuj baihad HULGAICH ICHIJ UHEESEI, INGEJ YAVHAASAA UMHUUS NI ICHEED, HOSHNOGO ULAIJ BNA SHTE.
Буухаасаа өмнө Элбэгдорж шиг эргүүтэж өгөх юм бна даа . Тэр шагнал бол утгаа алдлаа шүү
нэг бол одон медаль тараадаг, эсвэл бизнесийнхээ зарчмаар яваа хувийн компанид очиж поопордог нэг бол гадаадаад тэнээд явдаг ... яахав та минь
МАШ ЗӨВ ӨӨ.