ЭРҮҮЛ МЭНД

О.Номинчимэг: Электрон тамхи нь өсвөр үе, залуусын тамхинд орох магадлалыг 3-5 дахин нэмэгдүүлдэг

Монгол Улсад электрон тамхины хэрэглээ хурдацтай тархаж байна. Өнгөгүй, үнэргүй, хэрэглэхэд авсаархан, эцэг, эх, асран хамгаалагчаас нууцаар хэрэглэх боломжтой. Нэгийг аваад ихээр хэрэглэдэг. Янжуур тамхинаас гарахын тулд электрон тамхийг хэрэглэнэ зэргээр маш ихээр, хараа хяналтгүй сурталчилсан хэдэн жилийн үр дүнд өнөөдөр Монгол Улсын гаалиар жилд 8.2 сая ширхэг электрон тамхи орж ирж байгаа нь 2020 оны үеэс 175 дахин өссөн байна.

Монгол Улсад өсвөр насны 4 хүүхэд тутмын 1 нь электрон тамхи хэрэглэдэг. Сүүлд гэхэд 10 настай хүүхдийн үзэгний савнаас электрон тамхи хурааж авснаа нэгэн багш хэлсэн. Эмч нар ч хорт хавдрын шалтгааны 35 хувийг тамхидалт эзэлж байгаа бөгөөд электрон тамхи уушгийг гэмтээж байгааг хэлэх болсон. Тэр бүү хэл, электрон тамхи нь өсвөр үе, залуусын тамхинд орох магадлалыг 3-5 дахин нэмэгдүүлдэг аж.

Электрон тамхи гэлтгүй янжуур тамхины хэрэглээ Монгол Улсад маш их. Монгол Улсын нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг янжуур тамхи ногддог. Тамхины хор хөнөөлийн талаар тоо баримт хангалттай. Бидний эргэн тойронд ч хаа сайгүй хүүхдүүд хүртэл электрон тамхи татах нь хэвийн үзэгдэл боллоо.

Энэ бүхэнд ямар ч зохицуулалт байхгүйн далимаар хуулийн цоорхойг ашиглан тамхи борлуулагчид хөлжиж, монголчууд, нэн ялангуяа өсвөр үеийнхэн маань хордож, чимээгүй дотроос нь устгасаар байна. Энэ бүхнийг зохицуулахын тулд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганаар үе шаттай хэлэлцүүлэгдэж, дэмжигдсээр байна.

Электрон тамхийг Сингапур, Норвеги, Чили, Энэтхэг, Турк зэрэг дэлхийн 46 улс бүрэн хориглосон

Энэ хуулийн төсөл хэрхэн үр дүнд хүрэх талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи нь хүүхэд, залуусын дунд өргөн дэлгэрч, ирээдүйн хорт зуршлуудад хөтөлж байна.

Хорт бодис агуулдаг, амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх, судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтуулах эрсдэл өндөртэй. Иймд электрон тамхийг Сингапур, Норвеги, Чили, Энэтхэг, Турк зэрэг дэлхийн 46 улс бүрэн хориглож, 82 улс хууль тогтоомжоор эдийн засгийн болон эдийн засгийн бус зохицуулалтыг хийсэн байна. Үүний дотор Эстони, Финланд, Австрали, Герман, АНУ, БНХАУ, Нидерланд, Шинэ Зеланд зэрэг 20 улс амт, үнэрийг нь хоригложээ. Харин Монгол Улсад өнөөдрийг хүртэл хуулийн ямар ч зохицуулалтгүй байгаа” гэдгийг хэллээ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр янжуур болон электрон тамхины хэрэглээнд хяналт тавьж, гаалийн болон онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Ингэснээр 2030 он хүртэл тамхины хэрэглээг 14 хувиар бууруулж, өсвөр үе, залуучуудыг тамхи татахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг авран хамгаалах, хүүхэд, залуусыг спортоор хөгжүүлэх, сургууль дээрээ шим тэжээлтэй хооллох боломжийг олгоход татварын нэмэгдүүлэлтийг ашиглах юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүзүүгүй модны хожуул эргүү ац

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хөөрхийдөа. Хамаг эд эсээ үхүүлж стресстэж ингэтлээ хүнд атаархаад бие чинь дийлэхгүй амархан хөгшрөнө шүү.. Яаж ч харсан намбалаг нүд дүүрэн тунгалаг царайтай жинхэнэ монгол эмэгтэй харагдаж байнаа энэ хүүхэн. Битгий ингэж атаархаж бай.

Зочин
Зочин
Reply to  Зочин

хүзүүтэй модны хожуулаа, эрүүл мэндээ бодооч.

Зочин
Зочин

amidral medehgui novsh

Зочин
Зочин
Reply to  Зочин

эрүүл мэндээ бодоо! хэлээ л байгаа шүү чамд

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Электрон тамхийг нам хорьчихооч ээ. Хэзээ байхад 10 аадхан настай хүүхдүүд тамхи татаж байсан юм. Одоо бүр эрээ цээрээ алдаж. Охидууд хүртэл татаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button